antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 2 comments

ЭРХЭМ ГИШҮҮД ХҮНИЙ ЭРХИЙН ТӨСВИЙГ ТАНАЖЭЭ

нийтлэсэн Admin
12-10-3_700x700

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Монгол хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж байгааг эргэн харж, хийсэн ажилдаа дүгнэлт хийх учиртай өдөр. Гэвч өнгөрсөн сард УИХ-аар ирэх оны төсвийг батлахдаа хүний эрхийг хамгаалагч шол байгууллага Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг хасчээ. Үүгээр бол Монгол Улс 2016 онд иргэдийнхээ эрхийг хамгаалахад 748.4 сая төгрөг зарцуулахаар болж байгаа юм. Энэ оныхоос 100 сая төгрөгөөр дутуу гэсэн үг.

Хүний эрхийн зөрчил жилийн жилд нэмэгдэж, тэр хэрээр хүний эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой. Үүнд хамгийн гол хөдөлгөгч хүч нь төсөв хөрөнгө. Төсвийн хүчээр л тэд хүний эрхтйн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй түгээж, эрх нь зөрчигдсөн нэгний төлөө хөл хүрэх газраа явж, судалгаа шинжилгээ, олон улсын туршлагыг судлах гээд олон ажлыг амжуулдаг. Гэвч ирэх жилийн төсөв нь хасагдсанаас болж эдгээр ажлын ихэнх нь таг зогсоход хүрсэн байна.

Уг нь УИХ-ын гишүүд бол сонгогчдыг төлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалахаар сууж байгаа хүмүүс. Энэ утгаараа тэд бас хүний эрхийн хамгаалагчид. Гэтэл эрхэм гишүүд олон улсын хүний эрхийн өдөрт ийм ийм “бэлэг” барьсан болж таарах нь.

Зууны мэдээ
Б.Заяа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ard (December 10, 2015 9:23:42 am )

    Baymbadorj dargatai hvnii erhiin baiguullaga mash sain ajilladag gazar bn lee ene ter zasgiinhan eersdee yuch hiihgyi baij ajil hiideg gazartaa ter menge tugregii egeerei

  • NAM (December 10, 2015 9:39:00 am )

    UIH.IIN GISHVVDED OLIGTOI HVN ALGA ED NAR BOL LUIBARCHID

antalya rent a car