antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 3 comments

АРДЧИЛЛЫН БАЯР УУ ЭСВЭЛ…

нийтлэсэн Admin
olloo_mn_1449708814_an1
Өдгөөгөөс 26 жилийн өмнөх яг энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо хэмээх улстөрийн тэмцлийн байгууллага байгуулагдаж Ерөнхий зохицуурагчаараа С.Зоригийг томилон анхны цуглаанаа Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа хийсэн түүхтэй. Зөөлөн цасан бударсан өвлийн хүйтэн өдөр хүсэл зоригоороо нэгдэж “Монголын нийгмийг өөрчлөх”-өөр цугласан 300 гаруй залуусын дунд өнөөдрийн Монголын олон улстөрч үнэгэн лоовууз, цэрэг ногоон нэхий дээл, улаан тэрмэн дээлтэй зогсоцгоож байсан нь түүхийн шарласан зурагт мөнхрөн үлдсэн байдаг. Тэд анхны цуглаанаараа олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг.

Өвлийн цасан бударсан тэрхүү түүхэн өдөр Монголын ардчилагчид анхныхаа  цуглааныг зориглон хийсэн нь ч учиртай. Учир нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр хэмээн тэмдэглэсээр ирснийг сонсож мэдсэн тэд өөрсдийг нь юу юугүй барьж хорьчихгүй байх гэж таамагласан нь ч талаар болоогүй юм. Ийнхүү тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, Монголд урьд өмнө болж байгаагүй түүхэн цуглаан хийсэн 1989 оны арванхоёрдугаар сарын 10- ны өдрийг хүндэтгэж жил бүр Ардчиллын өдөр болгон тэмдэглэсээр ирэв. Энэ өдрөөс хойш Монголын нялх ардчилал хөл дээрээ тэнцэн босч удаа дараагийнхаа жагсаал, цуглааныг тун амжилттай явуулсан байдаг.

Ардчиллын давалгаа улам эрчимжсээр 1990 оны хоёрдугаар сарын 18-нд 16 аймаг гурван хотоос 611 төлөөлөгч, 200 зочин цуглаж МоАХ-ны анхдугаар их хурлыг зохион байгуулж, Монголын ардчилсан нам байгуулагджээ. Тэрхүү түүхэн их хурлын ажилллагааг анх удаа телевиз радиогоор орон даяар шууд дамжуулсан нь Монголын нялх ардчилал хөл дээрээ бат зогссоны нотолгоо болсон юм. Уг хурлаас Сайд нарын зөвлөлийг огцруулж, Ардын их хурлыг тараах шаардлага тавьсан нь Монгол Улс Социалист нийгмээс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих анхны түүхэн шаардлага байжээ.

Үүний дараахан 1990 оны гуравдугаар сарын 4-нд олон арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулж, 1990 гуравдугаар сарын 7-ноос Монголын түүхэнд анх удаа улстөрийн өлсгөлөн зарласнаар 1990 оны гуравдугаар сарын 29- нд МАХН-ын Төв хорооны Улстөрийн товчоо бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч өлсгөлөн зогссон түүхтэй. Түүнээс хойш Улсын бага хурал, 1992 оны шинэ Үндсэн хууль баталсан болон Улсын бага хурал сайн дураараа тарж, УИХ-ын анхны сонгууль явагдсан гээд он дарааллын хуудас хөвөрсөн. Өнгөрсөн 25 жилд Монгол Улс юу хожиж, чухам юугаараа хохиров гэдгийг өнөөдөр насанд хүрсэн хүн болгон амь амьдрал, ахуй орчин, үзэж харсан болон харж яваа болгоноороо мэдэрч яваа.

Өнөөдөр Монголын төр засгийн толгойд гараад суучихсан хүмүүс 25 жилийн өмнө хэн байсан, өнөөдөр хэн болов гэдгээ Ардчиллын энэ өдөр эргэцүүлэн сайн бодууштай. Тэдний хувьд 25 жилийн өмнө зорьж явсан ардчилал нь өнөөдөр анархизм
болоход тун ойртож ирсэн. Уг нь ардчилал нь улстөрийн бүтэц гэдэг. Нөгөөтэйгүүр иргэд төрөө өөрсдөө байгуулж, өөрсдөө барихыг ардчилал гэж нэрлэдэг юм билээ. Тэгвэл Монголд өнөөдөр иргэд төлөөллөөрөө сонгож төр бариулсан цөөхөн хүн нь хагартлаа баяжиж, Монголын нийт ард түмний баялгийг гадны дээрэмчидтэй хамсан цөлмөөд дуусгаж байна. Өнөөдрийн эрх баригчдын хувьд төлөөллийн ардчилагчид биш, төсвийн мөнгө, түмний хөрөнгөнөөс ханаж цадахаа мэдэхгүй хулгайлан завшигчид болжээ. Гэтэл иргэдийн хувьд нийгэмд байгаа асуудал болгон дээр саналаа өгч төр барьдаг шууд ардчилалын зарчим Монголд байхгүйтэй адил болж. Ардчиллын тулгуур үзэл санаа нь хүн бүр тэгш эрхтэй гэсэн ойлголт байдаг. Тийм ч учраас хүн бүр улсаа удирдалцах эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр Монголын төрд төлөөлөл болж гарсан 1990 оны ардчилагчид Монголын ард түмнээс тасраад явчихсан.

Магадгүй энэ нь төлөөллийн ардчиллын алдаа завхрал байхыг үгүйсгэхгүй. Монголчууд хэзээнээсээ эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамгаалах талаар язгуурын хөдөлгөөн удаан, идэвхгүй хүмүүс. Төрөлхийн энэ чанар нь шууд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжихгүй, төрд гарсан хөрөнгөтнүүдийг давруулах нөхцөл болж байгааг хэлэхэд илүүдэхгүй. Ер нь ингэхэд өнөөдөр чинь ардчиллын баярын өдөр үү, анархизм толгойгоо өндийлгөж байгааг хүлээн зөвшөөрөх өдөр үү гэдгийг бодолцох цаг хэдийнэ болж.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (December 10, 2015 1:40:10 pm )

    MONGOLIIN ARDCHILAL UTGAA ALDAAD UDAJ BNA DOO

  • zochinmanl (December 10, 2015 3:58:59 pm )

    Manai ardchilalynhan
    yg l MAN MAHN yn shkoltoi
    aygui adilhan huurhun shuu.

  • Irgen (December 10, 2015 11:28:56 pm )

    Soc niigemiin uyi m a h nam odoonii ardchilsan nam shig eh oron ard olnoo zarj shulj idej baigaagui gedgiig elvege enhbold bayrcogt erdene batuul saihanbilig naruud medhel ystoi baimaar ardchilsan niigem shig zerleg baigaagui batuul erdene elvege bayrcogt naruud zerleg baisan bj magd

antalya rent a car