antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 15 comments

АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС БАЙГАА Л БОЛ Н.ЭНХБАЯР ШАДАР САЙД БОЛОХ ЁСГҮЙ

нийтлэсэн Admin
olloo_mn_1449708027_zorigt
Эрх баригч АН-ынхан ёүүлчийн боломжоо хайж, эргээд Н.Энхбаярыг хормойдож аваад хэд хонов. МАН-ын ар хударгаар АН, МАХН-ын удирдлагуудын түвшинд томоохон тохиролцоо хийгдэж Н.Энхбаярын нэрийг Шадар сайдад дэвшүүлээд байгаа. Бүх зүйл энэ тохиролцоогоор өрнөвөл өнөөдрийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгож таарна. Албан ёсоор Ерөнхий сайдад өргөн бариагүй ч Ан-ынхан дэмжиж байгааг тус намын генсек Л.Эрхэмбаяр баталчихсан. Харин Монголын улстөрд “түймэр” дэгдээгээд байгаа энэ асуудлыг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сүүлийн гурав хоногт хамгийн их дуулиан тарьсан хүнээр тодорсон Зам тээврийн сайд М.Зоригтоос энэ талаар тодрууллаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад дэвшүүлэхээр танай хоёр намын удирдлагууд үндсэндээ тохиролцоод байгаа бололтой. Энэ асуудлаар АН-ын Еранхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр татгалзах эүйлгүй гэсэн мэдээлэл өгсан байсан. Харин Н.Энхбаярыг Шадар сайд болоход ганцхан саад байгаа нь өөрөө болчихлоо. Та хоёрын дунд ямар нэгэн хонзогнол байдаг хэрэг үү?

-Монгол Улсад авлига, хээл хахуулийг цэцэглүүлсэн энэ хүнтэй би нэг танхимд хамтран ажиллаж чадахгүйд л асуудлын гол нь байгаа юм. Монгол Улс иргэддээ Өршаал үзүүлэх тухай хуулийг олон нийтээрээ хэлэлцэж түүнийг нь УИХ-аар баталгаажуулсан. Хамгийн гол нь цагааэ захтай авлигачдад бид өршөөл үзүүлэх ёсгүй гэдэг байр суурин дээрээ л зогсож байна. Энэ бол ганцхан миний ч биш бүх Монголын нийгмийн тууштай хатуу байр суурь шүү дээ.

Гэтэл МАХН-ын авлига, хээл хахууль, болохгүй бүх тогтолцооны бэлгэ тзмдэг болсон энэ нөхрийг дэвшүүлж байгаа нь өөрөө улстөрийн том алдаа гаргалаа гэж үзэж байна. Бидний хэдэн монголчууд өөр зүгт, өөрөөр хөгжихийн төлөө ажиллаж байна шүү дээ. Хэдийгээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр энэ асуудалд тааламжтай байгаагаа илэрхийлсэн нь тэр хүний л асуудал. Учир нь Л.Эрхэмбаяр бид хоёр чинь хоёр тусдаа хүн шүү дээ. Ардчилагч хүний хувьд мөн шударга ёсны төлөө явдаг хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Манайд ардчилал, шударга ёс байгаа л бол Н.Энхбаяр Шадар сайд болох ёсгүй. Монголчууд авлигад үгүй гээд хэлчихсэн. Хээл хахуулийг үгүй гээд хэлчихсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгө шамшигдуулдаг үйлдлийн эсрэг үргэлж байсан. Байсаар ч байх болно.

Бид үнэт зүйл, ёс зүйгээ хамгаалах ёстой. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Мөн шударга ёсны төлөөх байр сууринаас хэзээ ч ухарч болохгүй. Өарийнхаа байр сууриар бусад гишүүдэд, Ерөнхий сайдад, ер нь шударга ёсны талаа зогсч байгаа ард иргэдэд хандаж уриалж байна. Ийм хүмүүсийг,  Н.Энхбаяр тэргүүтнийг Монголын төрд ойртуулж болохгүй л гэж хэлмээр байна. Ийм хүмүүс Монголын ард түмэнд хөгжил дэвшил биш, ядуурал, бурангуй бүхнийг л авч ирнэ.

-УИХ дахь АН-ын бүлэг болон намын удирдлагын хүрээнд энэ асуудлаар ярилцаагүй хэрэг үү. Нийгэмд явж байгаа ойлголтоор бол АН, МАХН-ын дарга нар нууцхан уулзалт хийж энэ асуудлыг эцэслэн тохиролцжээ гэсэн хардлага яваад байгаа л даа?

-Дарга нарын асуудлыг би төдийлөн сонирхдоггүй. Харин миний баттай мэдэж байгаагаар АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо болон Гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцээгүй. Л.Эрхэмбаярын үг бол Ерөнхий нарийн бичгийн даргын хувийн байр суурь гэж би ойлгож байна. Дээрээс нь УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар ярилцаагүй. Тийм учраас намын нэгдсэн байр суурь албан ёсоор гараагүй гэсэн үг,

-Хэрэв Н.Энхбаяр Шадар сайд болчихвол та Зам тээврийн сайдын ажлаа үнэхээр өгөх хэрэг үү?

-Ямар ч гэсэн би Н.Энхбаярыг сайд болгохгүйн төлөө улстөрчийн хувьд, иргэн хүний хувьд ажиллах, зүтгэх болно. Өнөөдөр сайд өгнө авна гэдэг бол тийм амар шийдвэр биш. Манай салбарт тавьсан олон зорилт бий. Тэр зорилгын төлөө манай замчид, тээвэрчид, нисгэгчид, тамөр замчид ханцуй шамдан ажиллаж байна шүү дээ. Бид ажлаа л хийх ёстой. Хажуугаар нь үнэт зүйл, ёс зүйгээ хамгаалах ёстой. Үүнийг хэзээ ч умартаж болохгүй. Мөн  шударга ёсны төлөөх байр сууринаас хэзээ ч ухарч болохгүй. Өөрийнхөө байр сууриар бусад гишүүдэд, Ерөнхий сайдад, ер нь шударга ёсны төлөө зогсч байгаа ард иргэдэд хандаж уриалж байна. Ийм хүмүүсийг, Н.Энхбаяр тэргүүтнийг Монголын төрд ойртуулж болохгүй л гэж дахин дахин хэлмээр байна. Гэхдээ одоогоор асуудлыг эцэслэн шийдчихээгүй байна.
-Таны саналыг сонсохгүйгээр МАХН-ын хүсэлтийг АН-ын дарга нар, Еранхий сайд нар хүлээж аваад Н.Энхбаяр Шийдлийн Засгийн газарт ажиллахаар болбол та яаж эсэргүүцлээ илэрхийлэх вэ?

-МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болгохоор зүтгүүлж байгаа нь үнэн. Яагаад гэвэл тэр чинь хувь хүн Н.Энхбаярын өөрийнх нь хувийн нам шүү дээ. Гэхдээ наана нь Ерөнхий сайд түүнийг нь хүлээн зөвшвврөх үү, үгүй юу. Ерөнхий  сайд зөвшөөрлөө гэхэд УИХ шийдэх үү, үгүй юу. УИХ шийдчихлээ гэхэд Ерөнхийлөгч түүнийг хүлээж авах юм уу үгүй юм уу. Ганц хүний хүсэлт, үзэмжээр шийдэгддэг асуудал биш шүү дээ. Нийгэм өөрөө шударга ёсны төлөө дуу хоолойгоо нийлүүлээд хүчтэй байж чадвал Н.Энхбаярын Шадар сайд болох замыг хааж боож чадна.

-Та МоАХ фракцийн гишүүн. Танай фракцийнхан таны саналыг хэр дэмжиж байгаа вэ?

-Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал албан ёсоор баталгаажаагүй байна. Зөвхөн олон нийтээр тарж байгаа асуудал. Би өөрөө хувь хүний хувьд санал бодлоо илэрхийлж байгаа нь тэр. Би дахиад хэлье. УИХ-ын бүтэц ч тэр, намуудын зохих ёсны хурал ч тэр энэ асуудлаар хуралдаагүй. Тиймээс тэдний өмнөөс аливаа зүйлийг хэлэхэд эрт байна. Гэхдээ худлаа үг мянга дахин давтагдахаар үнэн болдог гэж нэг аюул бий.

Өглөөний сонин
Д.Түвшин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • mongol (December 10, 2015 9:31:12 am )

    Zorigtoo chamaig bodbol naad Enhbayar chin hal vzej haluun chuluu dolooson mundag uls terch shvv chi muu mengetei neher bizdee Chi Enhbayariin hajuud hench bish gedgee med he

  • hvn (December 10, 2015 9:35:46 am )

    Enhbayar bol mongoliin ard tvmend hiisen ajiltai heleh vgtei hvn Zorigtoo chi yu hiisen be Odoo daraagiin songuuliar ard tvmen ene baychuudiig bitgii songooroi

  • Naranbaatar (December 10, 2015 10:15:42 am )

    Ene zorgit gedeg Hun uuriiguu Facebook eer reklamdhaas uur yu hiisen yum be yadaj said baij ene Tom avtobusni jolooch narig herhen saijruulah talaar yamar ch alham hiigeegui

  • monte (December 10, 2015 10:47:35 am )

    Зоригт сайд маш зөв алхам хийж байна.Одоо монголын улс төр Энхбаяраар дутаж гэнэ .Арай ч дээ

  • Gambold (December 10, 2015 11:01:10 am )

    Gomo Zorigoo Zailj uz!!!

  • Anonymous (December 10, 2015 11:12:58 am )

    Сайдаа Та өнөөдөр сонинд гарсан “М.Зоригтын хоёр дахь дүр” гэсэн нийтлэлийг уншсан уу? Уг нийтлэлд Та зам тээврийн сайд болоод МИАТ, ИНЕГ-ын ХХБ, Төрийн банк, Улаанбаатар банкин дахь бүх мөнгө, бүх дансыг өөрийнхөө ГОЛОМТ банк руу төвлөрүүлэх, шилжүүлэх даалгавар өгсөн байх юм. Уг нь таныг өөрийнхөө тухай ямар ч нийтлэлийг өөрийнхөө фэйсбүүк дээрээ тэр дор нь л тавьдаг хүн гэж ойлгож байлаа. Тэгсэн энэ нийтлэлийн талаар та нэг ч үг дуугарсангүй. Тэгэхээр уг нийтлэлд үнэний хувь байгаа бололтой. Та уншаагүй бол эндээс уншаарай: http://mongolnews.mn/улс-төр/1r6a

  • Ард түмэн. (December 10, 2015 11:27:23 am )

    Зоригтоо та нар төрийн өмчийн банкийг хувирган завшиж Голомт банкийг байгуулсан. Энэ булхайг чинь хамгийн их эсэргүүцэж байсан хүн Энхбаяр байлаа. тиймээс чи Энхбаяраас айж хонзогнож байгаа байхаа. Та нарын хувийн эрх ашгаас Монголын ард түмний эрх ашигт Энхбаяр хэрэгтэй байна. Зоригт чи мөдхөн хэргээ илэрхээр гадаадруу зугтаанаа. тэр үед чамайг Монголчууд баривчилж ирж хариуцлага тооцож шийтгэлээ ноогдуулж чамд дээрэмдүүлсэн мөнгө хөрөнгөө Монголын ард түмэн буцааж авна.

  • Anonymous (December 10, 2015 11:28:50 am )

    Эрхэмээ таныг бодвол Энхбаяр гэдэг хун энэ терд хийсэн юмтай хэлэх угтэй хун ард тумэн одоо болтол дэмждэг хун шуу таныг ирэх сонгуульд дэмжихгуй л байх даа горьдоод хэрэггуй дээ

    • Anonymous (December 10, 2015 11:49:15 am )

      Энэ хүнд Сүхбаатар аймгийнхан ам муутай гэж нутгийн хүн ярьж байсан. Өөрөө тэрнийгээ мэдээд дахин сонгуульд өрсөлдөхгүй гэж хэлсэн байх. Учир нь Сайд өөрөө дахин сонгогдохгүй гэж нэгэнтээ ам алдсан хүн. Тэгэхээр дахин сонгогдохгүй гэж найдаж байна

  • Г.Батнасан (December 10, 2015 11:51:38 am )

    Авилгачид л Энхбаярыг авилгын загалмайлсан эцэг хэмээн тодорхойлчихоод өөрсдөө авилгыг цэцэглүүлж байгааг ард түмэн мэднэ. Тэдний толгойд яваа хүний нэг нь энэ Зоригт мөн. Харин Энхбаярын тухайд шадар сайдын суудал үнэхээр жижигдэнэ. Магадгүй өөрт нь болоод намд нь ихээхэн гай чирж ирэхийг ч үгүйсгэх аргагүй.

  • зочин (December 10, 2015 11:54:35 am )

    Зоригт айж байгаа нь зөв дөө Энхбаяр ч кабинетдээ ийм мангар соёлгүй сайдыг байлгахгүй байлгүй дээ дээр нь бас л идэж уухын арга хайсан нөхөр шүү дээ сайд болонгуут л миатын бүх мөнгийг өөрийн мэдлийн банк руугаа төвлөрүүлээд л но той сайд шүү дээ зоригтоо чи сайд болчихсон байхад ЭНхбаяр бол жинхэнэ лидер хүн шүү чиний айх нь долоон зөв дөө хөөрхий ядаж дэлхийд тагнигдсан хүн шүү

  • zochin (December 10, 2015 1:40:40 pm )

    zorigt zob setgej bna . iim zorigtoi xyn oshoo alga uu

  • zochin (December 10, 2015 5:12:19 pm )

    Зоригт сайд”бид үнэт зүйл ёс зүйгээ хамгаалах ёстой” гэсэн байна л даа.Гэтэл төрт ёсны үнэт зүйл.Энэ нийгмийн өнгөн дээр аль хэдийн алдагдсан бусуу? үүнд сүүлийг 20 гаруй жил засгийн эрхийг барьсан.АН,МАН гэдэг 2 нам 2-уулаа буруутайг ард түмэн одоо бүрэн ойлгодог болсон. Тэгвэл энэ хүн үнэт зүйлээ хамгаалахын тулд биш өөр л юмнаас тухайлбал ёстой Энхбаяраас айж байгаа учраас ингэж байх шиг байна. Жирийн иргэний бодол шүү

  • zl (December 11, 2015 10:12:12 am )

    Nucan buu zoligt zail

  • зочин (December 12, 2015 1:26:59 am )

    Яахаараа зөв бодож байгаа хүнийг буруутгаад байгаа юм бэ? тамын тогооноосоо гараач
    ер нь монгол хүн гэдгээрээ сэтгэж болдоггүй юм уу?
    заавал нам гэж талцах ёстой юм уу? бид чинь 3 саяхан шүү дээ

antalya rent a car