Өнөө өглөө 9 цагийн үед Баянзүрхийн гүүрний орчимд автомашины осол гарч нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн бэртлээ.
“Тоёото прусс” маркийн автомашин гэнэт урсгал сөрж орж ирэн “Ренж Ровер” маркийн автомашинтай мөргөлдсөн байна.
Осол гаргасан “Тоёота прусс” автомашины жолооч согтуу байсан байна.
Гэрчийн мэдүүлгээр уг машин өмнө нь зам дээр хүн шүргээд зугтаасан аж.
Одоогоор дээрх ослын улмаас хичнээн хүн бэртэж гэмтсэн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа бөгөөд уг ослын талаархи шинжилгээний дүн хараахан гараагүй байна.
Мөн ослын газар үзлэг хийж байх үеэр согтуугаар машин жолоодож явсан хоёр жолоочийг саатуулжээ.
Дашрамд дурдахад, өглөөний 7-10 цагийн хооронд Баянзүрх дүүргийн хэмжээнд л гэхэд зам тээврийн дөрвөн осол гарлаа.
Гулгаа халтиргаа их байгаа энэ үед жолооч нар анхаарал болгоомжгүй явснаас болж зам тээврийн осол ихээр гарч байгаа юм.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явахаас гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.