Аргентинийн Рио Негро мужийн захирагч Корлос Сориа шинэ он гарах мөчид бусдад буудуулж нас баржээ.
Түүнийг шинэ жилийн баярын жагсаалд оролцож байх үед нь буудсан аж. Сум амин тус газар нь туссан учир тэрээр амиа алдсан байна.
Аргентинчууд энэ өдөр тэнгэр рүү бууддаг заншилтай. Харамсалтай нь энэ баярыг хэн нэгэн ийнхүү ашиглажээ. Карлос Сориа нь өмнө нь тус улсын Тагнуулын газрын дарга байсан бөгөөд мужийн захирагчаар сонгогдоод хэдхэн хонож байжээ.
Цагдаа нар түүнийг гэр бүлийнхэн нь хөнөөсөн байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм байна. Учир нь хэрэг гарах үед гэр бүлийнхэн нь хамгийн ойр байжээ.
Х.Сайхан

Холбоотой мэдээ
Comments are closed.