УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын нэр дээр Олон улсын ил тод байдлын байгууллагаас захидал ирүүлжээ. Дээрх захидал нь Өршөөлийн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд анхааралтай хандаж, зөв шийдвэр гаргахад уриалжээ. Энэхүү захидалыг хүргэж байна.
ХҮНДЭТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, НОЁН ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД, ХҮНДЭТ ЕРӨНХИЙ САЙД, НОЁН ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА
2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
“Транспэрэнси Интернэшнл” нь Өршөөлийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзахыг Та бүхнээс хүсч байна. Энэхүү өөрчлөлт нь авлигын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлсэн эерэг алхмуудыг ноцтойгоор сулруулах болно гэж үзэж байна.
Монгол Улс нь 2007 онд бие даасан Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар авлига болон түүний нийгэмд учруулах хорт үр дагавартай тэмцэхэд агуу манлайлал, хүсэл эрмэлзлийг харуулсан. Ингэснээр Монгол Улс нь дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх 125 байгууллага, Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын эгнээнд нэгдэн орсон юм. Авлигатай тэмцэх газрууд нь авлигын эсрэг тэмцэхэд зайлшгүй байх шаардлагатай түншүүд гэдгийг энэхүү өсөлт харуулж байна. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталж, дотооддоо Авлигын эсрэг хууль гаргасан нь мөн үнэлүүштэй юм.
Сүүлийн жилүүдэд авлигыг таслан зогсооход Монгол Улс их хүчин чармайлт гаргасныг харгалзан “Транспэрэнси Интернэшнл” болон Монгол дахь бүлэг авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх заалтуудыг багтаасан Өршөөлийн хуулийг татгалзуулахыг хүндэтгэлтэйгээр хүсч байна. Энэхүү хууль нь АТГ-аас одоогийн байдлаар шалгаж байгаа 55 хэргээс 45 нь хаагдахад хүргэх ба энэ нь авлигыг таслан зогсоох асуудал хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэхгүй нь гэх санаа зовинуулсан ойлголтыг Монголын ард түмэнд хүргэж байна. Мөн АТГ-ыг задрахад хүргэх Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжууд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг няцаахыг бид Та бүхнээс хүсч байна. Хуулийн эдгээр өөрчлөлтүүд нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын авлигатай тэмцэхэд гаргасан хүчин чармайлттай зөрчилдөж, авлигыг таслан зогсоох хүчин чармайлтын ач холбогдлыг урвуулахад хүргэх юм.
10 дугаар сарын 29-ний өдөр энэхүү чухал хуулийн асуудлаарх хэлэлцүүлгийн өмнө бид Та бүхнийг Монголын ард түмний явах хамгийн чухал замыг сонгож, авлигын эсрэг тэмцэх асуудлыг нэн тэргүүнд байлгахыг хүсч байна.
Засгийн газар “Транспэрэнси Интернэшнл” байгууллагатай хамтран ажиллан авлигын эсрэг тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, Авлигатай тэмцэх газрын ажлын гүйцэтгэл, үр дүн, бие даасан байдлыг нь боловсронгуй болгож чадна. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын 110 бүлэг нь эрх мэдлийг хэтрүүлэн ашиглах явдлыг таслан зогсоох, авлигад холбогдогдогсдод хариуцлага тооцох шаардлагатай гэдэгт итгэлтэй байна. Бид 9 дүгээр сард болсон Гишүүдийн 2015 оны жилийн хурлаар Монгол Улсын Өршөөлийн тухай хуулийн эсрэг тогтоол баталсан. Тиймээс бид энэхүү байж боломгүй хууль, заалтуудыг зогсооход дэмжлэг үзүүлэхээ Монголын парламентын өмнө харуулахыг Та бүхэнд уриалж байна.
Хүндэтгэсэн, Хосе Угаз
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (October 29, 2015 7:20:39 pm )
nerteigeer ni tedniig ajuilluulchihmaar um doo
-
baza (October 29, 2015 7:21:34 pm )
ene gadnii baiguulgiin hund dotood uil ajilga yamar hamaa bnaa tegeed ch avilgaltai temtseh gazriin mordogdoj bga hergiin toog ene hun yaj medeed bga yum be iim nuutsiig medej bga hun oshoo iluu ihiig medej bj magadgui shu naad hunee shalgaval yasiin be tagnuuliinhan minee bi ch ter huuliig eserguutsej bn gehdee gadnii hun mania heregt orod bh tiimerhuu l bn shuu
-
зочин (October 29, 2015 8:06:42 pm )
Манай улсын дотоод хэрэгт гадаадын аль нэг байгууллагын нэр барьсан нөхдүүд оролцоод байдаг болоо юу даа. Тусгаар тогтносон улс орны минь нэр хүнд ингэтлээ их уналаа гэж үү?
-
Bold (October 29, 2015 8:13:48 pm )
Manaih ichdeggvin bhdaa. Odoo bvvr gadaadaas hvrtel zahia zanaa irej bna. Manaahan gej araggvil Vher Mongolchuud yumdaa.
-
Балт (October 29, 2015 8:14:06 pm )
Гадны дуракууд гуцооо..яахаараа тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдгиин.биднии асуудал бидниих.та нарт бадгүй.аль муу бүхнииг гаднаас зааварлаж бгаа шүү.гадаад оронд тэгдэг ингэдэг гээд манай новшнууд ч новшнууд шдээ
-
Zochin (October 29, 2015 8:14:38 pm )
Tehdee mash vnen zow zahiaa yawuulsan bnshde. Manaa Maluudad!!
-
Anonymous (October 29, 2015 8:15:26 pm )
Zahiaag ard tumen demjij bna. Awilagin esreg bair suirtai bna.
-
Ganaa (October 29, 2015 8:16:53 pm )
Manaa 76 duraakuud ichej vheesee. Nerteigeern Toroo bariulaach.
-
Anonymous (October 29, 2015 8:19:22 pm )
Manaa tor bariagchidiig mongo idseniig Delhii dayaar meddeg bolson bnshvdee. Yaanaa Ene Mongol uls.
-
Saraa (October 29, 2015 10:15:35 pm )
Ene Goimon Tairtas Hoer Ichmeer Yumaa.
-
Anonymous (October 29, 2015 10:17:29 pm )
Avilgal avsan buh huniig olj shorondoo hiiiii
-
za za (October 30, 2015 9:45:34 am )
neg iimerhvv l bn daa MGL odoo bvr gadnaas hvrtel dotood ajild mine ordog bolohnuu ene tord baigaa nohdvvd bvr chih ni hatuursan bn ard tvmen bid chine neg l odor boson shv
-
аааааааааааааааааа (October 30, 2015 11:20:22 am )
нөгөө энхбаярын гар хөл үү хэтэрч байнааа
-
Anonymous (October 30, 2015 12:30:36 pm )
хэний гар хөл юм бол доо. Ингэж улсынхаа нэр хүндэд халддагаа болимоор юм. Битгий авилга ав, албан тушаалын гэмт хэрэг бүү үйлд л дээ. Гарах гарц нь ердөө л энэ шүү дээ.
-
Anonymous (October 30, 2015 1:52:23 pm )
Одоо бүр шаардаж шахдаг болоо шив дээ. Одоо ч гэсэн тусгаар улс гэхэд эргэлзэж байна шүү.
15 Comments