antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2015 Comments are off

Солонгос улсад 21 оюутан үл мэдэгдэх халдварт өвчнөөр өвчилжээ

нийтлэсэн Admin

komkuk univБНСУ-ын Нийслэл Сөүл хотод байрладаг “Конкук” Их сургуулийн 21 оюутан үл мэдэгдэх халдварт өвчнөөр өвчилжээ. Тус улсын  халдварт өвчинтэй тэмцэх газраас үл мэдэх вирусын халдвар авсан 21 оюутанг тусгаарлаж, их сургуулийг хаасан байна. Оюутнууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэг нэгээрээ өвчилж эхэлсэн гэнэ. Халдвараар өвдсөн оюутнууд нь их сургуулийн лабораторийг аравдугаар сарын 19-28-ны өдрүүдэд ашигласан магистр, докторын ангийнхан гэнэ. Түүнчлэн тэд өнгөрсөн долоо хоногт Умард Чүнчон аймгийн Чонжу  хотноо орших их сургуулийн мэдлийн фермд болсон үхрийн үзэсгэлэнг үзсэн аж. Их сургуулийн албаныхны зүгээс оюутнууд брюцеллоз өвчний халдвар авсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Гэвч мэргэжилтнүүд үүнийг батлаагүй байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car