antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2015 Comments are off

Хурхирах нь сөрөг нөлөөтэй

нийтлэсэн Admin

hurhirahОросын эрдэмтэд унтах үед хурхирах нь хүнд ноцтой исэлдлийн үйл явцыг өдөөж, бие организм дахь эмгэг өөрчлөлтөд хор хөнөөлтэй болохыг тогтоожээ. Хурхиралт нь хүчил төрөгчийн дутагдалд оруулж, улмаар бүх амьд эсийн бүтцэд ордог липидийг устгахад хүргэдэг байна. Тиймээс хурхирдаг хүмүүс антиоксидантыг хэрэглэх шаардлагатайг нойрны эмгэг судлаач эмч баталжээ.

Хурхиралт нь амьсгалын зам нарийссанаас болж амьсгалын үйл ажиллагаа алдагдсаны шинж тэмдэг ажээ. Түүний уршгаар хүчил төрөгч дутагдаж, өглөөгүүр цусны даралт ихсэн, толгой өвдөж, тархины үйл ажиллагаа мууддаг байна. Хурхиралтын өөр нэг багагүй аюултай үр дагаврыг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд нотолжээ. Оросын ШУА-ийн гэр бүлийн эрүүл мэндийн асуудал, Эрхүүгийн нойрны эмгэг судлалын Эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтнүүд, хурхирч байгаа өвчтөний липидийн исэлдэлт маш эрчимтэй явагддаг тул тэдэнд антиоксидантуудыг хэрэглэх шаардлагатай болохыг олж тогтоожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car