antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2015 10 comments

Дуучин Ө.Уянга ОХУ-ын урлаг судлаачийг бишрүүлэв

нийтлэсэн Admin

uyangaБуриадын театрын76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амиллуулсан байна. “Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг“Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн байна. Буриад улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан ажээ. “Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох“Operanews.ru”-д бичжээ. Тэрбээр нийтлэлээ“Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн нэрлэсэн байна. Нийтлэлдээ“Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • МОНГОЛЧУУД (September 25, 2015 1:38:42 pm )

    УЯНГА БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ БАС НЭГ БАХАРХАЛ БОЛОХ ДУУЧИН, ЯМАР НЭГЭН ТОМ ШАГНАЛ АВАХААР НЬ Л ШАГШИЖ,ГАЙХАЖ ЭХЭЛДЭГ нь харамсалтай Шагналд нь бус Дуунд нь уяардаг бус уу

  • Anonymous (September 25, 2015 4:47:47 pm )

    Амжилт. Сайн байна. Бичлэгээ youtubed please.

  • Anonymous (September 25, 2015 9:57:15 pm )

    Tiin sh dee.Uyangiig concohoor bi erch huchtei boldog.

  • Zail (September 25, 2015 11:59:56 pm )

    Sonirholtoi duuchin.gehde yrtnasan tsetsege tsewlsuren zagdsuren nariig sonsson bhoor arai l boloogui sanagddag sorry

  • suren (September 26, 2015 9:17:12 am )

    uneheer sain duuchin bas gaihaltai hooloitoi amjilt hucie

  • Anonymous (September 26, 2015 9:24:21 am )

    Amjilt

  • цэцэг (September 27, 2015 11:42:21 am )

    Анзаараад байхад Баньд гэж гайхалтай дуурийн дуучин байсан тэр л хүний өнгө төрх яваад байх шиг санагддаг маш адилхан Баньд агсан ч ёстой нэг тайз ,үзэгчидийг ч өөрөөсөө өөр юунд ч анхаарах зай завсар гаргадагүй дуучин байлаа

  • Anonymous (September 29, 2015 8:59:32 am )

    UNEHEER GAIHALTAI DUUCHIN SHUU
    AMJILT HUSIE

  • Ариунаа (September 29, 2015 12:04:22 pm )

    Голос монгольской певицы Уянги Унших Баярын в титульной партии не потрясает диапазоном или тембром, но видеть красавицу на оперной сцене всегда приятно. Лишь самый занудный зритель будет искать вокальные изъяны в артистке, столь органично смотрящейся в этой роскошной постановке. Героиня должна быть красивой и баста!
    Энд бичсэнээр бол Уянгын хоолойн диапазон болон тембр гайхуулахаар биш боловч тайзан дээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа тухай бичсэн байна. түүнээс биш гайхуулсан энэ тэр гэсэн зүйл алгаа.

    • иргэн (October 12, 2015 3:19:22 pm )

      Admin монголчуудыг орос хэл мэддэггүй гэж басаж худал орчуулдаг юм банай л даа

antalya rent a car