antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2015 Comments are off

Цагаагчин могой өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 2. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 19. Буд гараг. Шийдэм. одтой, 2 хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car