Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ШЕЗ болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулахыг хүсч хүсэлт гаргасан. Тэгвэл шүүхээс уг хүсэлтэд хурлыг шууд дамжуулах боломжтой гэсэн хариу өгчээ. Ингэснээр Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй бөгөөд хурлыг шууд үзэх боломжтой болж байна. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн хувьд хурлыг шууд дамжуулсанаар шүүгч хэргийг хараат бусаар, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой. Нөгөө талаасаа АТГ Л.Гансүх нарт холбогдох хэргийг хэрхэн зохион байгуулсан, тэдний зохиосон хэрэг гэмт хэрэг мөн эсэх, шинжээч нар өөрт огт хамааралгүй, хуулиар олгогдоогүй асуудлаар хэрхэн худлаа дүгнэлт гаргасан зэрэг асуудлын мөн чанар ил болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Хурлын талаар эргэн мэдээлнэ.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA (September 02, 2015 9:09:51 am )
hogiin myy llaalaaariig shar mahtai ni hataagaraai…guij bna shuugchideee
-
Anonymous (September 04, 2015 9:50:15 am )
хулгайч луйварчдийг яаж хаширааж байна гэдгийг олон түмэн харах зөв тэр өмгөөлөгч залуу хуулийн хүн байж юун хүүхэн амьтан бэ?тэр хулгайн мөнгөө аваад зайлвал болоо шдээ ганц ажилаа хийж байгаа _атг_ газарийг мөнч их доош нь хийж байна даа,,,шоронд хатаагаад өг муу хулгайчдийг,,,энэ,атг, даргийг ёрөнхийлөгч болгох хэрэгтэй одоо ёрөнхийлөгчийн засаглалтай болно удахгүй дээ
2 Comments