Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны есдүгээр сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 03-наас есдүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 3-нд баруун, төв, говийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 6-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.