Наймдугаар сарын 31-нд буюу өчигдөр нийслэлийн Замын цагдаагийн газарт 472 дуудлага ирсний 388 нь зам тээврийн ослын дуудлага байжээ.
Ослын улмаас нэг хүн нас барж, долоон хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд осолд хоёр хүүхэд өртөн, эмнэлэгт хүргэгджээ.
Тухайлбал, БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж, 13-р хорооны 5-р байрны баруун замд марк дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 29 настай эмэгтэй Ү-г мөргөж, хэргийн газрыг орхиж явсныг цагдаагийн байгууллага эрэн хайж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.