antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2015 Comments are off

Есдүгээр сарын эхээр нойтон цас орно

нийтлэсэн Admin

agaarИрэх есдүгээр сард ихэнхи нутгаар нэгдүгээр арав хоногийн эхээр хэвийн байж шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр бүх нутгаар цочир хүйтэрнэ. Ингэхдээ нутгийн ихэнхи хэсгээр хур тунадас орж, уулархаг газраараа нойтон цас орох юм байна.

Баруун зүгийн нутаг: Нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө 9-14 граудас, өдөртөө 24-29 градус дулаан байж хэвийн байх бол  хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгуудаар шөнөдөө 2-3 градус болж цочир хүйтрэнэ. Нэгдүгээр арав хоногийн эхээр  нутгийн хойд хэсгээр бороо, дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар  хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Төвийн нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай бороо орж  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн  дунд үеэс сэрүүсч  сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрнэ, Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр  нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар  23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тундас орно. 

Говийн нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст  ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй,

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car