“Vanquish” хамтлагийн гишүүн, рэппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг аль 10 жилд байхын л хип-хоптой амьдралаа холбосон нэгэн.
Өнөөдөр уран бүтээлээ туурвиж буй хамтлаг дуучдаас өөрийн гэсэн цоглог хэмнэл, хурц шийдэмгий үг хэллэг болон мэдээж өмсөж зүүснээрээ ялгардаг тэрбээр сүүлийн үед их л сонин хувцаслах болжээ.
Дэлхийн нэрт одууд энгийн иргэдээс ялгарахын тулд биеэ авч яваа байдал болон этгээд хувцаслалтаараа ялгардаг билээ.
Тэгвэл рэппер Цэцэ тэдний нэгэн адил энгийн иргэдээс ялгарч байгаа нь энэ бололтой. Олон түмэнд танигдсан, овжин рэппер бусдаас ялгарч байгаа нь энэ гээд эмэгтэй хүний даашинз шиг урт футболка өмсөөд гадуур, дотуур явж тоглолтондоо ч тэрхүү стайлны футболкаа өмсдөг болжээ. Мөн үсний хувьд 1970-аад оны үед манай улсад дэлгэрч байсан “Сандаг” засалтаар гоёх болжээ.
А.Док
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 28, 2015 10:17:15 pm )
ee zohioliin hip hop shuudee Amjilt olohgui salbart munguu urj yahawdee Zugeer boov pichenee ideed l yawj bhgui
1 Comment