Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар энэ сарын 23-нд гарсан түймрийг орон нутгийн 40 иргэн унтрааж цурманд оруулжээ. Мөн Увс аймгийн Хяргас суманд энэ сарын 21-нд гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын арван албан хаагч, орон нутгийн 140 иргэн хамтран бүрэн унтраасан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.