Урлагийн бүсгүйчүүд янз бүрийн л хүсэл сонирхол, хэрэглээний хэв маягтай байдаг. “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Анугийн хобби болон хэрэглээг сонирхов.
-Залуу бүсгүйн хувьд гоо сайхандаа багагүй цаг зардаг байх. Ямар фирмийн үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Ер нь сард хэдий хэрийн мөнгө зарцуулдаг бол?
-Ерөнхийдөө их анхаардаг шүү. Сүүлийн үед “Golden beauty” салонтой хамтран ажиллаж байгаа. Сайхан арьстай байх нууцаа тэдэнд даатгаад л явж байна даа. Үнэртэй усны хувьд “Armani”, “D&G”, “Dior”, “Bulgari”, “Escada”, “Diesel”-ын уснууд хэрэглэж байна. Харин гоо сайхны бүтээгдэхүүний хувьд сүүлийн үед “Estee lauder”-ийг таалах болчихоод байгаа. Сарынхаа тооцоог гаргаж үзээгүй юм байна. Нэг бүтээгдэхүүнийг хоёроос гурван сар хэрэглэх тохиолдол гардаг л даа.
-Биеийнхээ жинд хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Гоолиг сайхан байх ямар нэгэн нууц жор байдаг байх?
-Нууц жор байхгүй ээ. Өөрийнхөө биеийг хөгжүүлэх талаас нь анхаардаг. Эмэгтэй хүн учраас биеийнхээ жинд тодорхой хэмжээгээр анхаарах шаардлага гардаг. Хоолны дэглэм барьж, фитнессээр хичээллэдэг.
-Эмэгтэй хүн туранхай байхаас гадна сайхан харагдахын тулд ямар байх ёстой вэ?
-Заавал туранхай байж гоё харагддаг гэж бодохгүй байна. Хүн болгон давтагдашгүй байдаг. Хамгийн гол нь эрүүл чийрэг бие ямар ч хүнийг гоё харагдуулдаг.
-Юунаас эрч хүч авч байна даа?
-Олон юмнаас авна шүү. Найз нөхөд, гэр бүлээсээ авна. Заримдаа сайхан дуу сонсоод л эрч хүчтэй болно. Уурлаж бухимдсан үедээ тэнгэрийн хаяа ширтээд л хэсэг чимээгүй зогсох, хөдөө цэвэр агаарт гараад эх орныхоо уудам тал хөндийг харахад бас л эрч хүч авах шиг болдог.
-Бусдаас ямар бэлэг авах дуртай вэ?
-Намайг баярлуулах гэж сэтгэл гаргаж бэлдсэн бүх бэлэг үнэ цэнэтэй сайхан санагддаг. Найз нөхдөөсөө маш гоё ээмэг, зүүлтний хослол бэлгэнд авах нь олонтаа.
-Та ямар фирмийн дотуур хувцас өмсдөг вэ?
-“Victoria secret”-ийн үнэнч хэрэглэгч гэх үү дээ. Надад гоёлын загвар олон бий. Эмэгтэй хүний бие галбирыг хамгийн гоё, дур булаам харагдуулж чаддаг байх гэж боддог.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 26, 2011 1:34:46 am )
saihan sexy hiij uzeh yumsan sexiin donton
-
Anonymous (December 26, 2011 2:02:01 am )
UUU. MOHGOTEI OBOGCHYYDEEC IX UAM CALGACAH CAIXAH YAHXAH XYYXEH GECEH DEE…………….
-
Anonymous (December 26, 2011 9:11:58 am )
chamd victoria secret-iih zohihgvi l dee ha ha
-
Anonymous (December 27, 2011 7:45:29 pm )
UNEN GEJU
-
Anonymous (January 02, 2012 8:03:00 pm )
za ene commentiig bichsen humuus odoo boliochee jaahan soyoltoi bgaasai. saihanaar bodoj setgeechee humuusee.
-
Anonymous (January 03, 2012 3:54:23 pm )
ene hvn chaddishde ta nar bol chadku tm de l ingej yanhan ntr.r n helj bgan yanhantad mu ntr awj bgag n harsan yumuu bitgii iim ulun bai mongolchidaa
-
Anonymous (January 11, 2012 1:48:48 am )
sahn shaadag yanhan shuu
7 Comments