antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2011 Comments are off

Иргэд, Засгийн газрын хооронд сөргөлдөөн үүсч болзошгүйг Лондонгоос анхааруулжээ

нийтлэсэн Admin

Олон улсын санхүүгийн төв болох Лондон хотноо Монголын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт зөвлөгөөн 2 дахь жилдээ болжээ.  Зөвлөгөөнд  Рио Тинто, Харанга Ресурс зэрэг уул уурхайн томоохон компаниуд, мөн Монголын хөрөнгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл, уул уурхайг дагасан тээвэр, төмөр зам, ложистикийн бизнесийг сонирхсон олон арван бизнесийн байгууллагууд оролцжээ. Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв азийн газрын захирал ноён Дикамп Монгол улсыг ирэх 10 жилд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх орон болно гэж онцлон тэмдэглэжээ.

Зөвлөгөөнд Монголын санхүүгийн системийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад төв банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал илтгэл тавьсан байна. Илтгэлд бодлогын хүүг 2011 онд 3 удаа өсгөж 12.25, заавал байх нөөцийн хувь хэмжээг 2 удаа нэмэгдүүлэн 11 хувьд хүргэх замаар мөнгөний нийлүүлэлтийн асар хурдацтай өсөлтийг хязгаарлан бууруулах замаар үнийн өсөлтөд нөлөөлж, инфляцийн эсрэг төв банкнаас мөнгөний хатуу бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дэлгэрэнгүй танилцуулав. Гадаад валютын захын үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт нээлттэй байлгах, гадаад валютын ханшийн чөлөөтэй хөрвөх бодлогыг үргэлжлүүлэн, гадаад капитал хөрөнгийн урсгалд аливаа хориг хязгаарлалт тавихгүйгээр ажиллуулах нөхцөл бүрдүүлэн ажиллуулсны үр дүнд  гадаад валютын урсгал тасралтгүй өсч, нөөц 2.7 тэрбум ам долларт хүрсэн. Хятадын төв банктай нэг их наяд төгрөг буюу таван тэрбум юаньтай тэнцэх үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг харилцан солилцох гэрээ байгуулснаар 2 орны хооронд хийгдэх гадаад худалдааг хөхиүлэн дэмжих, 2 орны банкны байгууллагуудад үүсч болзошгүй төлбөр түргэн гүйцэтгэх чадавхийн хомсдолоос сэргийлэн, шаардлагатай үед төв банкуудаас туслах техникийн нөхцөлийг бий болгосон нь дэлхийн санхүүгийн захаас ирэх дарамт, түүний эрсдэлүүдээс хамгаалах чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэлээ.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор арилжааны банкны дүрмийн сангийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 16 тэрбум, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг 18 хувиар тогтоон улмаар 25 хүртэл, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 10 хувиас 14 болгон өсгөхөөр төлөвлөж байгаа нь дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдаас банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой тул гадаадын хөрөнгө оруулагч нар нааштай хүлээн авлаа. Хэдийгээр мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байгаа хэдий ч төсвийн тэлэх бодлого нь эдийн засгийн хэт халалтын шинж тэмдэг бий болоод байгаа өнөө үед түүнийг улам гааруулах, үнийн өсөлтийг хөөрөгдөх аюултай байгааг хөрөнгө оруулагч нар онцлон, энэ нь ядуучууд, эмзэг бүлгийхэнд хамгийн хүндээр тусч, улмаар нийгмийн эмзэг бүлгийнхэн Засгийн газрын хооронд хүндрэл сөргөлдөөн үүсч болзошгүйг тэд сануулж байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car