antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2011 1 comment

Г.Алтан банкир болсон тухай “бор шувуу”-г хэн нисгэж байгаа вэ

нийтлэсэн Admin

“Алтжин”-гийн Г.Алтан бан­кир болсон гэх сураг сүүлийн үед хэвлэлээр гарч эхэллээ. Ганзагын наймаанаас бизнесээ цэцэглүүлсэн хэмээн өөрийгөө рекламддаг энэ хатагтай “Бөм­бөгөр” худалдааны төв шатаж, дотор нь худалдаа наймаа эрхэлдэг байсан олон зуун хүн хохирч үлдсэн тэр цагаас хойш нэг хэсэг нам гүм байсан. Гэтэл сүүлийн үед гэнэт л эрдэнэсийн агуй олсоо юу гэмээр аашилж, улс төр, бизнесийн салбар бүр рүү хуруу, хушуу дүрж эхэлсэн тухай мэдээлэл тасрахаа больжээ. Сар гаруйхны өмнө алтны уурхайд хөрөнгө оруулалт хийж хөл дээр нь босгохоор зориглосон гэх мэдээ сонинд гарч байсан. Бас саяхан хуралдсан МАН-ын Бага хуралд оролцож, хурлын танхимын чимэг болон олны нүд хужирласан.

Тоон дотор үсэг цохиж явна уу даа хэмээн гайхсан хүн олон ч ирэх сонгуульд Увсын тойрогт нэр дэвших юм билээ гэсэн бараг баталгаатай сураг түүнийг улс төрийн гал тогоонд эргэлтгүй орохоор шийдсэнийг гэрчилж байв.

Гэтэл эрхэм хатагтай банкир болсон гэх илүү содон мэдээ чих дэлдийлгэв. “Хадгаламж” банкны захирлаар томилогдсон тухай сонинд ч бичжээ. Үүнээс өмнө мэр сэр дуулдаж л байсан сураг учраас олон хүн үүнд итгэв. Анагаахын дээдэд багш байсан гээ биз дээ, хийж чадахгүй ажил гэж үгүй, мэддэггүй салбар байхгүй айхавтар бүс­гүй юм хэмээн магтах нэгэн байх ч “Ямар шантааж, хэний түлхээсээр вэ?” гэсэн хардлага хамт дагаж явна.

Сүүлийн хэдхэн жилийн дотор хэд хэдэн банк үүдээ хааж, эздийнх нь аргатай нэг төрөөр дэмжүүлж, аргагүй нь шоронгийн хаалга татсан учраас Монголын банкны салбар тун ч эмзэг үе дээрээ яваа. Тэгээд ч банк гэдэг лангуун дээр өрсөн бараа зарах, эсвэл байшин бариад бусдад түрээслээд сууж байх хоёроос огт өөр бизнес учраас энд мэргэжлийн хүн ажиллах ёстой. Тийм болохоор л Г.Алтанг банкны захирал болсон гэхээр хүмүүс гайхаад байгаа юм. Мөн үүнийг дагаад “Хадгаламж” банк хүндэрч хувь, хувьцаагаа бусдад худалдаж нэг үгээр зарагдаж орхисон хэрэг биш биз гэх хардлага хаширсан харилцагчдыг нь ч болгоомжлуулж буй. Үүнийг буруутгах аргагүй учраас шинэ захирлынх нь тухай тодруулахаар “Хадгаламж” банкны төв дээр очлоо. Угтагч авхайгаас “Танай шинэ захирал Алтантай уулзаж болох уу?” гэхэд гайхсан бүсгүйн нүд аяганаасаа гараад ирэх нь үү дээ гэмээр болж “Манайд тийм захирал байхгүй, та андуурсан байна” хэмээв. Хэрэг зорилгоо тайлбарласны эцэст Маркетингийн хэлтсийн захирал У.Сандагдоржтой уулзсан юм.

-Уучлаарай, танай банкны захирлаар “Алтжин”-гийн Г.Алтан томилогдсон гэсэн яриа байна. Зарим нэг сонин хэвлэлд ч гарсан. Энэ тухай л тодруулах гэсэн юм.

-Та ташаа мэдээлэл авсан байна. “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлаар Л.Бадамцэцэг хэвээрээ ажиллаж байгаа. Та итгэхгүй бол үдээс хойно ирээд манай захиралтай биечлэн уулзаж болно.

-Эсвэл Г.Алтан танай банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч болсон юм уу. Огт оргүйгээс ийм яриа гарахгүй биз дээ?

-“Хадгаламж” банкны хувь нийлүүлэгчийн бүрэлдэхүүнд болон банкны удирдлагад Г.Алтан гэж хүн ороогүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин “Олон овоот гоулд” ХХК-ийн захирал болсон гэж сонссон. Түүнтэй хольж андуураад байгаа юм болов уу.

-Банктай ямар ч холбоогүй хүнийг холбож яриад байна гэсэн үг үү?

-Г.Алтан бол манай банкны харилцагч , энэ утгаар нь холбож болох байх, түүнээс өөр холбоо байхгүй, тэр тусмаа манай банкинд захирлаар ажиллаагүй. Ер нь банк гэдэг бусад бизнесийн байгууллагаас огт өөр шүү дээ. Хэн нэгэн мөнгөтэй хүн дураараа орж ирээд байдаг салбар ч биш. Дуртай хүн хийгээд байдаг ч бизнес биш. Банкны хувь нийлүүлэгч, банкны гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд дураараа оролцдоггүй байхыг нь Монгол Улсын хуулиар зохицуулаад өгчихсөн байгууллага шүү дээ. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгч нь гүйцэтгэх удирдлагад нь ажилладаггүй юм. Хамгийн сонирхолтой нь “Хадгаламж” банкийг Г.Алтантай холбох хү­сэл хэн нэгэнд байна даа.

-Танай банкийг хувь ний­лүү­лэгч, удирдлагын бү­тэц­дээ өөрчлөлт оруулах ямар ч асуудал яриагүй, үйл ажиллагаа хэвийн жигд бай­гаа гэж ойлголоо, зөв үү?

-Та зөв ойлгожээ. Манай “Хадгаламж” банк өнгөрч буй жилд салбар нэгжийнхээ тоог нэмж, харилцагчдынхаа хүрээг өргөтгөн, үйлчилгээнийхээ төр­лийг олшруулж тун амжилттай ажилласан. Одоо манайх Монгол орон даяар 500 салбар нэгжтэй, 3000 ажилтан алба хаагчтай, 2.4 сая харилцагчтай, дүрмийн сангийн хэмжээгээр салбартаа тэргүүлэгч үндэсний банк болсон. 2011 онд үйл ажиллагаа нь тогтворжиж, цахим бүтээг­дэхүүн үйлчилгээгээрээ ман­лайлсан амжилттай шинэ оноо угтаж байна. Хамгийн сүүлд гаргасан шинэ үйлчилгээгээр харилцагчдаа гэртээ ч, ажил дээрээсээ, хүссэн газраасаа интернэтэд холбогдож орон сууцныхаа хэрэглээний төлбө­рүүдийг банкинд ирэхгүйгээр төлөх боломжтой болгосон. Мөн мессеж банкны үйлчилгээг аль үүрэн телефоны хэрэглэгч байхаас үл хамааран хүссэн хүн хүссэн цагтаа авч болдог болсон гээд олон давуу талтай үйлчилгээг банкны салбартаа бид түрүүлж нэвтрүүлсэн.

Тэр ингэж ярилаа. Түүний ярьснаар “Хадгаламж” банк удирдлагадаа өөрчлөлт оруу­лаагүй, хуучин захирлууд нь хэвээрээ ажлаа хийж л байгаа юм байна. Тэгэхээр “Алтжин”-гийн Г.Алтан банк­ны захирал болсон гэх “бор шувуу”-г хэн хаанаас нисгэж, харилцагчдынх нь сэтгэл зүй­гээр тоглож буй юм бол.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 30, 2011 1:45:01 pm )

    Altan egch chadna shuu.Hadgalamjid HAAN-aas huugdsun luiwarchdaar duursen bn lee.Bolgoomjloh heregtei.

antalya rent a car