Хоол, тоос, эмний гээд харшил олон янз. Барагтай эмчлэгддэггүй энэ шаналгаат өвчинд эмч, мэргэжилтнүүд болон харшилтай хүмүүс тухайн үүсгэгчийг буруутгадаг. Гэтэл саяхан судлаачид энэ зууны чимээгүй тахал гэгдэх харшил тусахад өвчтөний зан чанар, ааш араншин гол нөлөө үзүүлдгийг тогтоосон байна. Энэ нь аль ч насанд, тэр байтугай хүүхдэд ч хамаарах гэнэ. Тухайлбал, сэжигч, гомдомхой хүн арьсны харшлаар өвдөх магадлал өндөр бол цэмцгэр, биеэ чагнамхай хүмүүс тоосны харшилтай байх нь түгээмэл гэнэ. Ургамлын харшилтай хүмүүсийн дийлэнх нь мэдрэл, сэтгэцийн хувьд бага гэлтгүй асуудалтай байдаг нь тогтоогджээ. Харин хүүхдүүдийг ихээр зовоодог хоолны харшил томчуудад тэр бүр тусдаггүй нь нотлогдсон байна. Хэрэв томчууд энэ төрлийн харшилтай байвал тэр хүн эрүүл мэнддээ хэт анхаардаг, өөнтөгч нэгэн байх магадлалтай аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (August 11, 2015 7:41:05 am )
kkkkkkkkkkk tegeheer mongolchuud bugd setgets medreldee uurchlulttei yu.shariljaa ustgaj chadahdgui baigaa humuusiin l gargasan yaria baih daa
-
ИРГЭН (August 11, 2015 8:19:10 am )
ЭНЭ ӨВЧИН УЛААНБААТАРТ БАШ ИХ БАЙНА ХОГИЙН УРГАМАЛ ТООС АГААРЫН БОХИРДОЛООЧС БОЛООД ИХ ХЭМЖЭЭГЭЭР ГАЗАР АВЧ БАЙНА МӨН ЭМИЙН ХАРШИЛ ИХ БАЙНА ДУР МЭДЭН ЭМ УУХ ЭМЧИЙН БИЧЭГҮЙ ЭМ ОЛГОХ ЗЭРЭГЭЭС ХАРШИЛ МАШ ХҮНД ТУСАЖ БАЙНА МЭРЭГЖЛИЙН ХАЯНАЛТ ХАА ЯВНА ВЭ
2 Comments