antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2015 Comments are off

Хөвсгөл далайд осолдсон дөрвөн хүний амийг аварчээ

нийтлэсэн Admin

hovsgoldalaiХөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Хөвсгөл далайд осолдсон дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл далайн усаар завьтай зорчиж явсан иргэн Ө, П, Б болон Г нарын зав хөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 27-нд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин-аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин-аврагч ахлах ахлагч Б.Ганбаатар нар нуурын усанд осолдсон 4 иргэнийг аварчээ.
Харин энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд осолдсон 42 настай иргэн М-ийн цогцсыг 27-ны өдөр олж, гаргажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Элсэн карьерийн 3-4 метрийн гүнтэй тогтоол усанд живсэн иргэн М-ийн цогцсыг олж, ар гэрт хүргэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car