Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
· “Аялал жуулчлалын үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрхэлж байсан зарим ажил үйлчилгээг холбогдох төрийн байгууллагад шилжүүлэхээр боллоо.
· Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
· Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг баталлаа. Батлагдсан чиглэлд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300 тэрбум төгрөг хүртлэх санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.
· Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрөгч сарын 28-30-нд манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.