antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2015 Comments are off

Замын хөдөлгөөнд хурамч дугаартай оролцвол торгож, нэг жил эрхийг нь хасна

нийтлэсэн Admin

mashanЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулсан билээ. Тэгвэл ирэх 9 дүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийн 31.3-т “Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ.

Улсын бүртгэлийн хуурамч дугаар гэдэгт уг дугаар нь бүртгэлийн байгууллагаас таны автомашинд албан ёсоор олгоогүй, эсвэл улсын дугаарын цифр, үсгийг санаатайгаар өөрчилж засварласан дугаар орно. Хуучин ийм төрлийн зөрчлийг ЗХТХ-ийн 25.5 дугаар зүйлд зааснаар 5,000-25,000 төгрөгөөр торгодог байсан бол энэ 9 сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000 төгрөгөөр торгож, дээр нь 1 жилээр автомашин жолоодох эрхийг нь хасах юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car