Харвардын их сургуульд сураад ирсэн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй АНУ-д залилангийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хэвлэлээр гараад цөөнгүй хонов. “Ардын хүүгийн давж болдоггүй наадам уу гэх” бор шувуу бас тараагдаж эхэлсэн. Харин уг хэргийн жинхэнэ хохирогч болсон гэх АНУ-д амьдарч буй М.Ариунбаттай түүний цахим хаягаар холбогдож доорх тодруулгыг авснаа хүргэе.
– Цахим хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг АНУ-д залилан хийсэн эсвэл залилуулсан тухай мэдээллийг түгээж байгаа. Энэ мэдээнд Таны нэр холбогдож байна. Та энэ тухай мэдсэн үү?
– Тийм ээ, энэ мэдээллийг би олж үзсэн.
– Таныг Л.Оюун-Эрдэнэ залилсан юм уу, та түүнийг залилсан юм уу?
– Өнөөдөр би ийм асуудалд нэр холбогдсон ч гэсэн уншигчдаа хүндэтгээд өөрийгөө танилцуулах нь зөв байх. Намайг Мижиддоржийн Ариунбат гэдэг. АНУ-д 15 жил бизнес эрхэлж байгаа жирийн нэг залуу. 2011 оны аравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөх бэлтгэл ажлаар АНУ-д ирж, Washington DC-д манай компаниар үйлчлүүлсэн юм.
Манай компани 2011 oноос хойш “Tysons College”-той хамтран ажиллаж, Dr.Mehdi Banai захирлын ачаар Монголын олон иргэн АНУ-д жуулчлалаар очих, суралцах боломжтой болсон. Dr.Mehdi Banai захирал манай Монголчуудад элэгтэй хүн. Арав гаруй оюутны хүчингүй болсон визийг сэргээж өгч байсан. Манай хоёр байгууллагын дунд анх Монгол оюутнуудаас үндсэн сургалтанд сарын $500 төлбөр авна гэж тохирсон.
Ингээд энэ амлалтаа биелүүлж, төлбөрөө огт нэмэж байгаагүй. Бид АНУ-д айлчилсан Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал, Сүхбаатар, Баянхонгор аймгийн захиргаа, Эрчим хүч, Хөдөлмөрийн яам, Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар хотын захиргаа болон бусад компани их дээд сургууль зэрэг олон байгууллагын АНУ-д зорчих албан ёсны ажлыг хамтран зохион байгуулж байсан.
Гэвч өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ гэх залуугаас болж би өөрөө хохироод явж байна.
– Л.Оюун-Эрдэнэ 8200 ам.доллараа танд залилуулсан гээд байгаа. Харин та бас хохирсон гэж мэдэгдэв. Хэрэг явдал юунаас эхэлсэн хэрэг вэ?
– Л.Оюун-Эрдэнэ 2011 онд АНУ-д ирээд явснаас хойш жилийн дараа буюу 2012 oны 9-р сард АНУ-д МАН-ын гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулах хүсэлт тавьсан. Ингээд МАН-ын даргын нэр дээр “Tysons Collegе” компанийн захиралд “Leadership мanagement сeминар” сургалт зохион байгуулах тухай албан тоот явуулсан.
Үүний хөлсөнд MAН-aaс 8200 ам.доллар шилжүүлсэн. Энэ мөнгөөр дээрх сургалт, семинарын бэлтгэл ажлын төлбөр болон НАМЗХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Georgetown university-center for Language education and Developmentийн англи хэлний курсийн бүртгэлийн хураамжийг төлсөн.
Ингээд Л.Оюун-Эрдэнэ англи хэлний курст суралцах бүртгэлдээ тэнцэж суралцах эрхээ авсан. Харин хожим АНУ-ын шүүхээр бидний маргаан шийдэгдэх явцад МАН-ын даргын энэ албан бичиг хуурамч болох нь тогтоогдсон.
Тэр үеийн намын дарга Ө.Энхтүвшин ч үүнийгээ хүлээн зөвшөөрч АНУ-ын Элчин сайдын яаманд хандсан юм билээ. Үүнээс л асуудал эхэлсэн хэрэг.
– Энэ сургалт, семинар цаг хугацаандаа болсон уу?
– Сургалт, семинараар АНУ-д 30 монголын иргэн хоёр групп болон 2012 оны 12 сарын 3-нд АНУ-д ирэх хөтөлбөртэй байсан. Бүгд “Tysons Collegе”-д ирж “Leadership Management” семинарт оролцоно гэж баримт бүрдүүлж виз авсан Нэг групп нь Нийслэлийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид.
Тэд Las Vegas – Washington DC хотоор “Ар Монгол” аялал жуулчлалын компаниар газарчлуулж аялсан. Би тэдэнтэй Washington, DC хотод зочид буудалд нь очиж уулзахад энэ семинарт оролцох төлөвлөгөө байхгүй гэсэн. Харин МАН-ын төлөөлөгчид Miami хотоор аяласан. Бидэнтэй холбогдоогүй, бид холбогдохыг хүссэн ч чадаагүй. Дараа нь 2013 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ Washington DC–д англи хэлний курст сурахаар ирсэн.
Л.Оюун-Эрдэнэ АНУ-д ирснээсээ нэлээн хойно “Би тэр сургалтанд хамаагүй. МАН-аас шилжүүлсэн 8200 ам.доллар бол миний хувийн мөнгө, надад эргүүлж өг” гэж шаардсан. Тухайн үед “Tysons Collegе-ийн нэр дээр АНУ-ын виз авсан хүмүүс АНУ-аар аяласан ч сургуульд бүртгүүлээгүй, төлбөр тооцоо хийгээгүй.
Тэгсэн хэрнээ дээрх зардлыг надаас нэхэн дарамталж, “Tysons College” компанийг надтай хамт шүүхэд татаж нэг сая ам.доллар нэхэмжилсэн. Мөн энэ хооронд тус компанийн нэр, Dr.Мehdi Banai захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас виз хүсч залилахыг завдсан хүмүүс.
Үүний гэрч буюу хохирогч гэвэл МАН-ын томоохон албан тушаалтан байгаа. Тэрээр энэ хуурамч бичгээр визэнд ороод хар тамга даруулсан. Энэ мэт үл бүтэх юм хийж явдаг хүн гэдгийг ингэж л би олж мэдсэн. Одоо би энэ хэргийн хохирогч болсон төдийгүй миний босгосон амьдрал, ажил хөдөлмөр, биенес бүгд дууссан. Миний амьдралыг үрэн таран хийчихээд энхийн цагаан тагаа болон жүжиглэж байгаа Л.Оюун-Эрдэнийг би үзэн ядаж байна.
Тус болсон нөхрөө хайрладаггүй ийм хүн монголын улс төрийн тулхтай намд орчихсон эрх мэдлийн төлөө миний босгосон амьдралыг устгаж байгаад харамсаж байна. Ийм хүн улс орон, ард түмэн, журмын нөхдөө хайрлана гэж үү?
Энэ арчаагүй явдлаа зогсоо гэж түүнд хандан хэлье. Эс бөгөөс би илүү ноцтой, АНУ-ын шүүхээр шийдэгдсэн, нотлох баримттай хэргүүдийг чинь дэлгэх болно шүү
-Үүгээр энэ ярилцлагаа өндөрлөе дөө.
Times.mn
Холбоотой мэдээ
-
zochin (June 16, 2015 1:06:01 pm )
Oyun-Erdeniin zuw yum shig bn. Garuud surgalt hiine gechiheed hiigeeguil gruud bn shde. Humuus ni suuhgui gesen ch geh shig. Ugaasaa ingej Mongolchuudiig hulhiddag garuud ih bdag yum shig bgaan gadaadad surgaltand hamruulna gej
-
Anonymous (June 17, 2015 1:31:50 am )
Zahialgaar comment hiihee boliochee ingej amidrah yamar hereg bn nam dagasan bugs doloogchid yamar aimaar garuud bdgiig hun bur l medne shdee
-
-
Unshigch (June 16, 2015 3:16:39 pm )
Oyun-erdene ilt hulhidsan ni oilgomjtoi bn shuu dee. Surgaltiin visa avch tuugeeree ayalj bgaad irsen bna. Surah tulovlogoo anhnaasaa bhgui zuvhun visa avah nereer busadiig hulhidsan na. Ayalalin hutulburt ni surgaltiin tulovlogoo bgaagui bhiimaa. Tuund zuvhun ayalah sonirhol baij. Surna gej jujig zohion baiguulj visa l avsan hun bn. Manaihan enee meteer visa avdag muu arga odoo ch huuchiuraagui bololtoi. HULHI OYUN-ERDENE. Nam dotor iim uvaigui novshnuud ih baidag shdee.
-
зочинЗочин (June 16, 2015 3:39:21 pm )
ийм новшнууд намд элсэж монгол улсаар тоголдог энэ намыг тараах хэрэгтэй дүүрэн ийм новшнууд
-
бүдүүн залуу (June 17, 2015 1:04:28 pm )
яаг үнэн ардын нам ардчилсан нам ху намыг тараах хэрэгтэй хэнд хэрэгтэй юм сохгоогүй байхад луйвардаад гараад ирнэ лалрууд
-
-
zochin (June 16, 2015 4:01:14 pm )
Oyun-Erdene hun hulhidaj hudlaa yarih zaluu bish ee
-
Tamir (June 16, 2015 4:36:17 pm )
14 terbum idsen Xureslsuxiin shavi-suragch
-
MAN bol novsh (June 16, 2015 6:49:52 pm )
МАН Монгол улсыг хөгжүүлэх бүрэн боломж байсан, тэдэнд эрх мэдэл байсан, харин эх орноо гэсэн сэтгэл хэзээ ч байгаагаагүй, үнэн гэвэл тэд язартлаа баяжиж, ард олон үгүйртлээ хоосорсон. Бэлтгэж байгаа шинэ үе нь энэ. 2016 онд эрүүл сонголт хийцгээе, Монголчуудаа.
-
2ga (June 16, 2015 7:17:21 pm )
ardiin namiin garuud bugd iim hognuud nomtoibayar oyunerdene 2 grupin sex iin hamuud yag tag 1 mashiini duguinuud kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
-
bayaraad (June 16, 2015 7:18:23 pm )
naizuud goy shuu ushuu luivaraa sain hiin shuu
-
Zochin (June 16, 2015 7:30:58 pm )
Ene ugaasaa l buun ambitc, yarihaas tsaashgu hulhiin hulhi gar da
-
Anonymous (June 16, 2015 7:58:55 pm )
man-yn khulgaichid iim l khumuus dee
-
zochin (June 16, 2015 11:38:33 pm )
mongol erchuud iim arcaagui ter yariltslaga ugch bgaa n ch ter iim erchuudtei bolohooroo l manai uls iim bgaa yum daaaaaaaaaa
-
Монгол хүү (June 17, 2015 3:45:35 am )
Америкт амьдардаг монголчууд маш хувиа бодсон, мөнгө гэхээр юугаа ч худалдахад бэлэн гарууд байдаг, тэдний л нэг байх даа, энэ нөхөр.
-
Монгол (June 17, 2015 7:35:49 am )
Хурэлсух урьд нь дандаа иймэрхуу бегс долоогчдоор еерийгее тойруулсны гайгаар баларсан гэдгээ ойлгосон болуу. Тэр шалгуураар намд орсон новшнууд одоо ч зендее . Бегс долоогчид гэхээр ямар амьтад байх нь ойлгомжтой бусуу.
-
Зочин (June 17, 2015 9:58:56 am )
Хойч ирээдуй Болсон залууучууд бас нэгнийгээ хэн ч биш болцгодог ах нарынхаа замаар хумуужих нээ яана даа энэ монголчууд
-
Anonymous (June 17, 2015 10:30:09 am )
энэ НИТХурлын гишүүд гэж янзын гарууд байна уу аяласан зугаалсан, хаанаас ямар зардлаар яваад байнаа аа
-
Зүгээр л Монгол хүн (June 17, 2015 4:54:00 pm )
МАНАЙ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ӨНӨӨГИЙН ТӨРХ НЬ ЭНЭ. ИЙМ ЭРЧҮҮДТЭЙ, ДАРГАТАЙ, БИЗНЕСМЕНТЭЙ УЛС ЕР НЬ ЯАЖ ХӨГЖИХ ВЭ? ЗАХЫН БҮСГҮЙЧҮҮДЭЭС ДОЛООН ДОР АМЬТАС БОЛЖ. НӨГӨӨ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ЖУДАГ, ЁС ЗҮЙ ГЭЖ ХААНА БАЙНА АА? АЛЬ АЛЬ НЬ ХЭРЭГ АЛГА.
-
zochin (June 18, 2015 3:57:13 pm )
OyunErdene iim zuil xiix xun bish dee
-
zochin (June 18, 2015 3:59:44 pm )
2016 onii songuulid odoogiin 76 gishuudees xenii songoxoo xumuus mini sn bodoj tungaax xeregtei. unexeer amidral mash xund bn sh dee
21 Comments