Энэ vгийн учрыг УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатараас асуувал учир нь олдоно. Ямартай ч УИХ дахь МАН-ынхнаас тєсєв, санхvvгийн талаар асуулт асуухаар олонх нь Ч.Хvрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нарын араар бараг л суучихаад байдаг учир тvvнийг анзаарсан сэтгvvлчид тэр талын асуултыг шулуухан л Ч.Хvрэлбаатарт тавьж харагддаг. Єєрєє ч тєсєв, санхvvгийн мэдлэгтээ ихэд итгэлтэй болсон Ч.Хvрэлбаатар гишvvн УИХ-ын чуулганы хуралдаанд тэр талаар багагvй мэтгэлцээн vvсгэж дєнгєдєг ч зарим vед З.Энхболд даргаас зэмлэл сонсох нь ч бий. Саяхан “Нэг асуудлыг хоёр єєрєєр тайлбарлаж, єєрийгєє vгvйсгээд байх юм” хэмээн загнуулаад авч харагдсан. Тэгвэл хаширдаггvй Ч.Хvрэлбаатар гишvvн маань “Ил тод байдлын хууль энэ хэвээр батлагдвал 2015 онд хэн ч татвар тєлєхгvй” хэмээн бат итгэлтэй дуугарч сууна. Нєгєєтэйгvvр Ч.Хvрэлбаатар гишvvний хувьд “Хэрэв энэ хууль батлагдвал 11 мянга 260 аж ахуйн нэгж хамрагдах боломжгvй. Тэгээд эдгээр аж ахуйн нэгжvvдийг хууль шvvхээр яваад учраа ол гэж байгаа нь шударга бус” гэсэн нь єєрийнх нь эрх ашиг энэ хуульд ихэд хамаатай гэж хардах хvмvvс ч байгаа юм. Ямар ч гэсэн эрхэм гишvvнийхээр бол Монголд татвар гээч зvйл байхгvй болж “амар сайхандаа жаргах” ажгуу.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.