Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нөхрийнхөө хамт осолд орж, ослын улмаас нөхөр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал тааруу, одоо хүртэл ухаангүй ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэрбээр тархи, нуруундаа хүнд гэмтэл авсан гэнэ. Одоогоор мэс засалд орох эсэх нь шийдэгдээгүй байгаа аж. Мөн тухайн үед жолоо барьж явсан жолооч Б-гийн биеийн байдал ч тааруу байгаа гэнэ. Тэрбээр ослын дараахан гайгүй байсан ч өчигдрөөс гэнэт бие нь муудаж, даралт нь ихэсч, нуруу хүзүүндээ авсан гэмтэл нь хүчтэй өвдөж эхэлжээ.
Осол хонь мөргөснөөс болж гарсан байна. Улмаар 3, 4 удаа хөрвөөгөөл бөөрөөрөө унасан гэж ослыг харсан гэрчүүд мэдээлжээ. Осол гарсаны дараа машин нь базсан цаас шиг болсон байсныг ч хэлсэн байна.
Осол Булган аймгийн Дашинчилэн суманд гарчээ. Тодруулбал, Дашинчилэн сумаас 21 км, Баяннуур сумаас 9 км зайтай аж. Ослыг харсан гэрчүүд тухайн замыг осол их гардаг зам гэжээ. Тодруулбал, өнгөрсөн намар уг замд суудлын машин автомашинтай мөргөлдөж, дөрвөн хүн газар дээрээ амиа алдаж байсан. Мөн дэд сайдыг осолдохоос дөрөвхөн цагийн өмнө уг замд осол гарч, дөрвөн настай бяцхан охин газар дээрээ амиа алдсан байна.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
энэ хүн (June 16, 2015 10:36:31 am )
Тээврийн хэрэгслэлийн аваар осол их гардаг ийм хэсгүүд дээр анхааруулах босоо болон хэвтээ тэмдэг тэмдэглэгээг сайн хийж өгөх хэрэгтэй.Польшд лав ийм хэсгийн замыг нэлээн их газар анхааруулах шар зураасаар нэлд нь тэмдэглсэн байдаг.
-
Anonymous (June 16, 2015 11:07:23 am )
зөв тэмдэглэгээ хийгээчээ хүн яаж мэдэх юм бэ
-
зочин (June 16, 2015 11:21:59 am )
ер нь монголчуудын хэнэггүй зангийн нэг илэрэл шүү дээ цаад газар нь анхааруулаад байтал хотоос гарлаа л бол хөдөөний замд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг жолооч ер нь байдаг юм уу наад захын хурд хэтрүүлж олон жил жолоо мушгисандаа эрдэж бардаж яваад л ийм байдалд хүрээд эцэст нь бүх юмыг ойлгох жишээтэй наана нь өөрснийхөн төлөө шаардлага тавьдаг зохицуулагч цагдаагийн ажилтанг хэл амаар доромжлох дайрч давшлах зэрэг ес бус үйлдэл гаргадаг шүү дээ энийгээ л болчихмоор юмаа эцэст нь шшардлага тавьж байгаа цагдаа биш бид өөрснөө л хохирч харамсаад ч барахгүй байдалд хүрдэг гэдэгийг л санацгааж байх хэрэгтэй болов уу
-
зочин (June 16, 2015 2:16:33 pm )
ухаан ороосой доо хэдэн хуухдэд нь яадаж ээж нь улдээсэй
-
oyu (June 16, 2015 3:25:17 pm )
yanaa hurdan uhaa oroosoi yadahdaa eej n huuhduuddee uldeesei zamiin temdegleliig sain todruulaachee zamiin anhaaruulah hurd zaasan temdegee shalgaachee
-
enhee (June 16, 2015 3:27:30 pm )
said min avragdaarai
-
Зочин (June 16, 2015 7:26:38 pm )
Ухаан орж хурдан эдгээрэй!Гүн эмгэнэл илэрхийлье
-
зочин (June 17, 2015 7:23:54 am )
Энэ зам дээр их осол гардаг юм билээ.Газар орныг нь нэг сайн аргадмаар юм байна даа
8 Comments