antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2015 13 comments

Нэг жилийн “настай” сайд нэгэн 100-ны түүхтэй Монголын газар тариалангаар тоглох нь…

нийтлэсэн Admin

Хариуцсан салбартаа хэл амаа олоод ажиллах нь сайд нарын ажилдаа амжилт гарахын нэг үндэс юм. Энэ нь бохир тохироо хий гэсэн үг биш. Харин ч салбартаа нухлагдаж зовлон жаргалыг нь бие сэтгэлээрээ мэдэрсэн тэр хүмүүсийн үгийг сайн сонс гэсэн утгатай. Тэгвэл сайд болсноосоо хойш салбарынхантайгаа учраа ололцохыг хүсдэггүй нэг “этгээд” байдаг нь ХХАА-н сайд Р.Бурмаа юм. Нэгхэн жилийн “настай” энэ сайд хатагай нэгэн зууны түүхтэй үндэсний газар тариалангийн салбарын төлөөллийг өмнөө сөгдүүлэхийг хүсээд байгаа бололтой. Салхи хэдий салхилавч уул бөхийдөггүй гэсэн үг байдаг. Үндэсний үйлдвэрлэгчид салбараа ойлгоогүй сайд хатагтайгтай хэдэнтээ уулзсан ч тусыг эс олсон.  ХХААЯ чаддагаараа ОХУ-аас буудай импортлох шийдвэр гаргасаныг  тариалан эрхлэгчид эсэргүүцэж байгаа. Учир нь дотоодод хангалттай буудай байгаа учраас гаднаас авах шаардлага байхгүй гэж үзэж буй. Хэрвээ гаднаас буудай импортоор авбал дотоод дахь буудайнууд зах зээлд худалдаалагдаж чадахгүй ялзарч, муудах аюултай хэмээн тариаланчид ярьж байгаа. Үүнээс болж дотоодын тариалан эрхлэгчид алдагдалд орно. Тиймээс Р.Бурмаа сайдыг уг шийдвэрийг эсэргүүцэж тариалан эрхлэгчид трактортай жагсаал хүртэл зохион байгуулсан юм. Харин яамны зүгээс тэднийг цавуулаг ихтэй буудай тарьсан учраас гаднаас нөхөж авахаар болсон гэсэн тайлбарыг хийж буй газар тариалантйн ойр байдаг хүний инээд хүргэм тайлбар юм. Сүүлийн үед энэ яам төөрдөг байшинтай адилхан болоод байгаа гэнэ. Газар тариалагчдын төлөөлөл энэ жилийн хэчнээн тонн буудай худалдан авах гэж байгаа,  үнэ нь хэд байх, ахин импортын буудайн зөвшөөрөл өгөх эсэхийг мэдэх гээд хаалга бүрийг онголзуулавч албаны хүн шиг хариу хэлэх албан тушаалтан олдодгүй гэнэ. Р.Бурмаа сайдын бүрдүүлсэн багийнх нь байж байгаа царай нь ердөө л энэ.

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • qwer (March 26, 2015 9:46:46 am )

    mongol gurilaar hiisen buuz dandaa eroolgui boldog. eniig harin bugd medne. tarialanchid oorsdoo ch sain medej bgaa

    • tenger shiitgenee!!! (March 26, 2015 9:26:07 pm )

      би монгол гурилаар бууз хийдийн шдээ. зүгээр л байдаг шдээ. бүүр 1-р гурилаар xurx guril bvvr sain

  • Зочин (March 26, 2015 10:36:13 am )

    АЛДАГДАЛТАЙ БАЙСАН Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ БОДЛОГО ГЭЖ БИЙ. ЭНЭ БОДЛОГО ГАЗАР ТАРИАЛАНД ХАДГАЛАГДАХ ЁСТОЙ. МӨНГИЙГ НЬ ЗҮГЭЭР ДӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

  • bor (March 26, 2015 11:04:35 am )

    ajlaa meddeggui saidad tuslah ajlaa meddeg ajiltan bas alga uu

  • zochin (March 26, 2015 11:23:23 am )

    chi hyatad hurilaaraa buuzaa hiij ideed vh bid mongol gurilaar gambir hiij ideed udaan amidarmaar bn shv

  • Anonymous (March 26, 2015 2:23:06 pm )

    Mongol gurilaar hiisen buuz manaid ireed ideerei ene deer bgaa nohor, eh oronoo hudaldahaas aidaggvi hvn ehneree hudaldahaas bvr aihgvi bailgvi muu manguu!!!!

  • zochin (March 26, 2015 2:59:29 pm )

    би монгол гурилаар бууз хийдийн шдээ. зүгээр л байдаг шдээ. бүүр 1-р гурилаар.

  • MGL (March 26, 2015 4:04:00 pm )

    Гурлийн чанар гол нь шүү дээ. Цагаан сарын буузанд ЦЕСНА сайн байсан шүү. Манай дотоодын үйлдвэр болгоны гурил өөр өөр юм билээ. За тэр АЛТАН ТАРИА бол бүрч хэрэггүй болсон байсан эднийх яагаад ийм муу болчихвоо уул нь маш сайн байсан юм.

    • ха ха (March 27, 2015 11:09:30 am )

      Цесна гурил 10 жилээс дрршгүй хадгалсанаа манайх руу ачуулдаг гэдгийг мэдэх хүн байна уу. Харин бид нар эх орныхоо гурилыг дандаа шинээр идэж байгаа шүү Бодоорой.

  • zochin (March 27, 2015 7:13:33 am )

    ene ih sonin saidaa davhar deeltei baig bolohgui gej knop darg namiinhaa zasgiig unagaachaad uuruu bolohoor zutgeseer baigaad davhar deeltei said bolchino tegeed hiig baigaa ajilni ene suitgeh nuraah dampuuruulah mongol ulsiig hugjuuleh bish dampuuruulah gej said gishuun bolson hun

  • зөрүүд (March 27, 2015 10:06:19 am )

    burmaag halaad …………

  • tumbaash (March 27, 2015 4:06:58 pm )

    undesnii uildverlelee toroos demjih ni hamgiin chuhal

  • сэтгэгдэл (March 27, 2015 6:39:41 pm )

    ямар ч нөхцөлд бид эх орны үйлдвэр болоод стратегийн гол бүтээгдэхүүнийг дэмжих хэрэгтэй. Газар тариалангийн салбарт мунхаглал, улс төр 2 хэрэггүй. Ерөөсөө цаг хугацаатай өрсөж дэмжиж илүү чанарыг бий болгохыг тариаланчдаас хүсэх, шаардах ёстой. импортоор улаанбуудай оруулж ирэх биш харин экспортонд гаргая алив цавуулаг өндөртэй будаагаа өг гэх ёстой. Гэтэл эрээ цээргүй аашилж бодлого гаргадаг давхар дээлтнүүд хаа сайгүй байх шаардлага алга байна. Бурмаа чадахгүй бол огцорч суудлаа өгөх хэрэгтэй

antalya rent a car