Намын даргаа эзгүйчлээд сайн чимсэн ярилцлага өгч хөөрхөн хөдөлгөөн үүсгээд амжсан ЗТБХБ-ын сайд энэ долоо хоногт тун завгүй бичиг цаас болж явна. Х.Баттулга сайд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай санал хэлэлцүүлэхээр хоёр өдөр ордоноор жирийлгэв.
Мансууруулах ,согтууруулах болон архи спиртийн бизнес эрхэлдэг ,энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хувь эзэмшдэг хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хязгаарлах тухай санал оруулахаар тусгасан ч амжилт олоогүй байна. УИХ-д энэ төрлийн бизнес эрхэлдэг ,бүр архи тамхиных нь магнагт сууж байхад яалаа гэж энэ санал дэмжлэг авахав. Гэхдээ ‘’Женко‘’ Баттулга ч бас архи тамхинаас тэртээ хол байсан ,цав цагаан хүн биш.
Алдартай 17 чингэлэг спиртийн хэргийн дуулиан яаж ийгээд л энэ эрхэмтэй нэр холбогдчихоод байдаг, Алтжин- гийн Алтангаас АПУ-гийн хувьцааг худалдаж авч хэсэг эзэмшиж байсан гэгддэг, одоо ч “Баянгол” зочид буудлынх нь тансаг ресторанд өглөө үдэшгүй согтууруулах ундаа зарж байдаг. Ийм хүн гэнэт архийг учиргүй жигшээд, ам хамраа дараад байгаа, архи хийдэг хүнийг УИХ-д оруулахгүй гээд зүтгээд, чуулганы танхимын хаалга үүдийг нь хааж түгжих шахаад гүйгээд байгаа нь мөнхийн өрсөлдөгч МСS–ийнхий эсрэг авч байгаа хориг арга хэмжээ гэх хүн байна.
МСS –ийн дэд ерөнхийлөгч, Спирт бал бурам-ын захирал Л.Элдэв-Очир УИХ –д нэр дэвшинэ гэдгээ зарлачихсан, тэр тусмаа Баянхонгорт ‘’Женко’’ Баттулгатай тулах нь ойлгомжтой болчихоод байгаа. Тиймээс ингэж тэмцэж явна гэж хардах хүн байна. Тиймээс энэ Баттулга ингэж явахаар нэг мөсөн Спирт бал бурам –ын Элдэв –Очирыг нэх дэвшүүлэхгүй гэж саналдаа тусгаасай гэж шоолж байна.
chuhal.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 10, 2011 3:43:22 pm )
ta namiinha ew negdeliig hangaj ajilah ni songuuli duhsun ved amin chuhal hergtei shv iimed namiin nereer ulas turiin undur alban tushaal hashij bui erhmvvd namiin tuluu ih zvvl hiij nama surtchalaj namiin geshvvd demjigchidiin egneeg urutguh talaar urgun hvreitei vil ajilgaa ywuulaj tsag zawaa zartsuulah tsag boljee ingehiin tuld ulas oron dayar namiin anhan bolon dund shatnii vvrvvdiin dund uraldaan zarlaj ideweh charmaitai oroltsogdiig munguur shanaj uramshuliy
1 Comment