antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

Хятад компанийн захирал Ханбогд сумын ИТХ-ын дарга болжээ

нийтлэсэн Admin

Энэ хачирхалтай гэмээр шийдвэр уржигдар хуралдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-аас гарлаа.Тодруулбал тус сумын ИТХ-ын хуралд МАХН / одоогийн МАН/-аас сонгогдсон төлөөлөгчид олонхоороо хүч түрэн Х.Нэхийт хэмээх хятад ажилчид импортлож хөрөнгөжиж байгаа хүнийг хурлын дарга болгожээ. Нутгийн иргэд түүнийг Хятадын гар хөл гэж хэлдгийн учир нь Х.Нэхийт бол Оюутолгойн төслийн усны хоолойг холбох ажлыг гүйцэтгэж буй 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай JDCC компанийн дарга гэнэ. Энэ компани 1500 гаруй хятад ажилчидтай бөгөөд тэдний зүгээс өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд улайрч, Ханбогд сумын ИТХ-д өөрийн хүнийг зүтгүүлж, ийнхүү хурлын дарга болгосон байх үндэслэлтэй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Учир нь энд 1500 Монгол хүний ажлын байрыг хятадуудад өгч байгааг нутгийн иргэд баталдаг. Тийм ч учраас Оюутолгой төсөлд ажиллаж буй бусад Хятад ажилчид түүнийг сумын ИТХ-ын дарга болсон явдлыг талархан хүлээн авсан хэрэг.

Нэр нь хүртэл ченж байрын энэ өндөр мяндагтан бол бүрэн дунд боловсролтой, урьд өмнө нь хууль бусаар алт хил давуулан борлуулдаг сүлжээнд багтаж нэлээд хөлжсөн, сумын ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч байх гурван жилийн хугацаандаа Гашуун сухайтын боомт дээр 10 га газар хууль бусаар өөрийн эзэмшилд авсан, товчхондоо бол Монголын хуулиас гадуур амьдардаг хүн юм.

Н.ПУНЦАГ

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car