antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

Асашёорюү Д.Дагвадоржоос нэг сая гаруй ам.доллар “хулхидсан” хоёр япон өвгөнийг баривчилжээ

нийтлэсэн Admin
Асашёорюү Д.Дагвадоржоос 100 сая иен буюу ойролцоогоор нэг сая 280 мянган ам.доллар “хулхидсан” хоёр өвгөнийг цагдаа нар баривчилсан тухай Японы хэвлэлээр мэдээллээ.
2009 оны дөрөвдүгээр сард Асашёорюүг мэргэжлийн сумо бөхөөс зодгоо тайлаагүй байхад нэр нь үл мэдэгдэх нэгэн компанийн төлөөлөгч гэх хоёр өвгөн ирж уулзжээ. 77 настай Такео Кикучи болон 63 настай Такахару Кумад нар Асашёорюүд тун ашигтай бизнесийн төслийн тухай ярьж, аваргын тархийг айхавтар сайн “угаагаад” авчээ. Хоёр өвгөн ашигтай бизнесээ цэцэглүүлэхийн тулд аваргаас 100 сая иен зээлүүлэхийг хүссэнийг аварга бодолхийлж үзээд, настай тулхтай хүмүүст итгэхээр шийдэж, данс руу нь хүссэн мөнгийг шилжүүлж орхиж. Жил хагасын дараа энэхүү 100 сая иен хэдэн тэрбум иений ашиг авчирч, Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж хоёр өвгөн ухуулсан ч зээлсэн мөнгөө буцааж өгөх хугацаа болоход таг алга болжээ. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард Асашёорюү Д.Дагвадорж Японы Цагдаагийн газарт хандсанаар хоёр өвгөнийг саяхан баривчилсан байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул их хэмжээний мөнгөө эргүүлэн авч чадах эсэх талаар элдэв тайлбар хийхээс Д.Дагвадорж албан ёсоор татгалзжээ.
Р.Гэгээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car