antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

“Бөртэ чоно”-д дөрвөн жүдоч нэр дэвшжээ

нийтлэсэн Admin

Монголын Үндэсний олимпийн хороо (МҮОХ), Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (МССХ) хамтран Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг тодруулдаг уламжлалтай. Саяхан МССХ-ноос 2011 оны шилдгийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийг зарлажээ.

Энэхүү жагсаалтанд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Парисийн их дуулгад үзүүрлэж, Абу-Дабигийн гранпригээс хүрэл медаль хүртэн, Азийн АШТ-д гуравлаж, Будапештийн Дэлхийн цомд түрүүлсэн амжилтаараа нэр дэвшжээ. Тэрбээр саяхан БНСУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнт арал Чэжүд зохиогдсон Дэлхийн цомд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдаж байсан Францын Тьерри Фабрегаас даагаа нэхэн финалд шалгараад дэлхийн аварга Хван Хи-Тэг нутгийнх нь дэвжээнд буулган авч дахин нэг алтан медаль авлаа. Ингэснээр тэр “Бөртэ чоно-2011”-ийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэдгээ харуулсан юм.

Түүнчлэн энэ жилийн шилдгийн төлөө дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жин жингийн шилдэг 16 жүдоч оролцдог Мастерст түрүүлж, IJF-ийн цувралуудаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан амжилтаараа, ДАШТ-ий хүрэл медальт, тивийн дэвжээнд тавантаа үзүүрлэсэн М.Бундмаа Мастерсаас хүрэл медаль хүртэж, Их дуулга тэмцээнд хоёр түрүүлсэн үзүүлэлтээрээ, мөн П.Лхамдэгд Азийн аварга болж, Гранпри зэрэглэлийн хоёр тэмцээнд түрүүлснээрээ нэр дэвшжээ. Шилдэг дасгалжуулагчийн төлөө Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, “Женко” клубийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар өрсөлдөж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car