antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

“Киви”-ийн Б.Солонго хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэнэ

нийтлэсэн Admin

Нэг үе “Киви” хамтлагийн монгол дүр төрхийг илэрхийлж явсан Б.Солонго “Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан

Н.Даваагийн том хүүтэй гэр бүл болж, хамтлагаа орхисон түүхтэй. Б.Солонго хамтлагаасаа гараад удалгүй бие давхар болж, үрийн зулай үнэрлэсэн. Тэгвэл тэрээр ахин бие давхар болжээ. Удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буй тэрбээр хамтлагийнхаа Ука, Намуунаа хоёртойгоо утсаар холбогдон сонин хачинаасаа дуулгадаг гэнэ.

Саяхан “Киви”-ийн Ука нэвтрүүлэгт оролцож ярихдаа “Бид хамтлагаас гарсан гурван гишүүнтэйгээ үргэлж холбоотой байдаг. Анхны гишүүн Энхзолтойгоо байнга уулздаг сайхан найзууд. Харин Б.Халиунтай энд тэндэхийн шоу тоглолтод тааралдаж, мэнд усаа мэдэлцдэг. Харин Б.Солонгоотойгоо утсаар ярьдаг. Энэ дашрамд, тэр бие давхар болсон гэдгийг Кивигийн фенүүдэд дуулгахад таатай байна” гэв.

Б.Солонго Ц.Намуунтай хамт Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд цэвэр урлагийн хүн. Тиймээс Б.Солонгоог урлагт эргэн ирэхийг үгүйсгэхгүй юм. Ямартай ч охидын шилдэг хамтлагийн дуучин байсан түүнийг бие давхар болсонд Кивигийн “хуучин фенүүд”-ийнх нь өмнөөс баяр хүргэе.

www.INET.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car