Сүүлийн үед хошин урлагийнханыг яг юу хийгээд байгааг үзэгч олон мэдэхээ байсан. Жүжигчин хүн гэдэг тал бүрийн авьяастай байж, холбирч чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл “Бүхнийг Тод харуулна” хэмээн сүржин рекламтай хамгийн отгон телевиз болох ETV телевизийн шинэ жилийн рекламанд хошин урлагийн “Шинэ үе”продакшны залуу жүжигчид болох Отгоо, Туул хоёр тогложээ. Кино урлаг, клип, реклам гээд юм, юманд хүчээ үзэж, байгаа нь сайшаамаар. Хүний сурч мэдсэн зүйл гэдэг сайхан ч үзэгч сонсогч фэнүүддээ үлгэр дурайлал болж байдаг хүмүүс нь ямар нэг рекламанд тоглохдоо үгээ зөв хэлж, ядаж л зөв дууддаг баймаарсан даа. Одоогийн хүүхнүүд хэт их маяглаж айлгүйтэж юу ярьж байгаа нь мэдэгдэхээ больсон. Отгоо, Туул хоёр ч энэхүү маягийг үзүүлээд авсан. “Шинэ жилийн мэнд хүргэе” гэдэг үгээ “хүргьяа” гэж ирээд л дуудаж байгаа реклам орой бүр үзэгчийг залхааж байгаа. Ингэж “хүргьяа”гэж хэлэхийг сонсоход хэт их маяг үзүүлсэн үү эсвэл төрөлх монгол хэлээрээ ярьж чадахаа больсны илрэл үү. Ямартаа ч “од” бүсгүйчүүдээр рекламдуулсан ETV телевизийнхэн мэргэжлийн хөтлөгч хүмүүсийг үл ойшоолоо гэх хүмүүс ч байна. Реклам гэдэг нь аливаа бизнесийн гэлтгүй бүхий л байгууллагын нүүр царай болж байдаг гэхэд маргах хүн байхгүй. Гэвч төрөлх монгол хэлээ дөнгөж сурч байгаа телевиз үзэгч бяцхан үзэгчиддээ энэ мэтчилэн буруу үлгэр дурайлал үзүүлж байгаадаа жаахан анхааралтай хандчихвал яасан юм бэ.
Э.Анар NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 07, 2011 9:45:30 am )
shaaaaal teneg yum bichih yum daa
-
saints row 4 free download (September 11, 2013 12:56:19 am )
873031 652353Outstanding read, I just p***ed this onto a colleague who was doing just a little research on that. And he really bought me lunch because I discovered it for him smile So let me rephrase that. 84686
-
Carroll B. Merriman (September 12, 2013 12:44:46 pm )
I simply want to tell you that I’m new to weblog and truly savored this website. Probably I’m likely to bookmark your website . You certainly come with perfect writings. Many thanks for ***ring your web site.
4 Comments