antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

”Титаник” хөлөг онгоц аврагдах боломжтой байжээ

нийтлэсэн Admin

1912 оны дөрөвдүгээр сард мөсөн уултай мөргөлдөж осолдсон “Титаник” хөлөг онгоцыг аврах бүрэн боломжтой байжээ. Тэрхүү онгоцонд 1500 хүн зорчиж явсан гэдэг. Ослын шалтгааныг сэргээн судалсан Америкийн судлаачид ийм дүгнэлтэд хүрэв. “Титаник” хөлөг онгоцны сүйрлийн шалтгаан гэх нэртэй илтгэлдээ эрдэмтэд шинэ таамаглал дэвшүүлжээ. Ослын өмнөхөн хөлөг онгоцны залуурын дэргэд зогсч байсан 39 настай дээд офицер Уильям Мэрдок гэгч хөлөг онгоцны замд мөсөн уул гарч ирсэн гэх анхааруулах дохиог өгсний дараа 30 секундын туршид хөлгийн чиглэлийг өөрчлөөгүй байна. Тэрбээр нэн даруй чиглэлээ өөрчлөх тушаал өгсөн бол хөлөг онгоц аврагдах боломжтой байсан гэж эрдэмтэд дүгнэжээ.

Судлаачид хөлөг онгоцны алсыг харагч усан цэрэг Фредерик Флит болон залуурын ард зогсч байсан Роберт Хиченс, усан цэрэг Альфрэд Олливер нарын мэдүүлгэнд дүн шинжилгээ хийсэн байна. Мөсөн уулыг 500 метрийн зайнаас харсан байдаг. Алсыг харагч усан цэрэг мөсөн уулыг хараад гурван удаа хонх цохижээ. Тэгвэл тэр үед мөсөн уул хөлөг онгоцноос 700 метрийн зайд байсан буюу нэг минутын зайд хөвж явсан болохыг шинжээчдийн хийсэн энэ судалгаа харуулав. Тийм учраас жижүүрийн офицерын шийдвэр гаргалгүй хожимдсон 30 секунд хөлөг онгоцыг сүйрэлд оруулсан бололтой. Тэрбээр ядаж 15 секундын өмнө хөлөг онгоцны чиглэлийг өөрчлөх тушаал өгсөн бол эмгэнэлт явдал гарахаас зайлсхийх бололцоотой байсныг эрдэмтэд өгүүлэв.
www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car