МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-ныхны чонын засаа идэж байгаа зураг цахим сайтуудаар сүүлийн хэд хоног тарлаа. Twitter-т “Бүлүүм” нэрээр жиргэдэг нэгэн жиргээч НАМЗХ-ны гишүүний түүхий засаа хүртэхээр их л тухлан суусан зургийг тавьж “Улс төрд томрохын тулд чонын түүхий төмсөг идэх ёстой, МАН-ын залуучуудын хүнс гэнээ. НАМЗХ” гэсэн тайлбар хийжээ. НАМЗХ бол улстөрд орох сонирхолтой залуусын дамжин өнгөрөх бааз шахуу болсон байгууллага.
УИХ-д сууж байгаа МАН-ын гишүүдийн олонхи нь энэ байгууллагаар дамжсан. Гэтэл МАН-ынхан тэр дундаа НАМЗХ-ныхон чонын засаагаар хооллож байгаагаа гайхуулж, амьтан тамладаг, түүхий махаар хооллогч байх үлгэр дуурайлыг үзүүлж байна. Улс төрд орохоор бэлтгэгдэж байгаа гэх тэдний үйлдлийг хараад бусад нь яах вэ. Соёлт хүн төрөлхтөн ийм үйлдэл гаргасан этгээдүүдийг “араатан” гэж нэрлэдэг юм. Яагаад гэвэл орчин цагийн соёлт хүмүүс байгалийн бүтээл болсон амьтдыг алах, тамлахыг эсэргүүцдэг. Тийм үйлдэл гаргасан хүмүүсийг үздэггүй. Амьтан засч тамлах нь соёлт ертөнцөд байж боломгүй харгислал гэж үздэг. Тэгээд ч амьтан алах нь монголчуудын уламжлал биш. Бид эртнээс амьтны амь хөнөөх нь арван хар нүглийн нэг гэж цээрлэж ирсэн. Гэтэл улс төрд орж байгаа, алдаршихын мөрөөсөл болсон нөхдүүд амьтан тамлаж, амьтны амь тасалснаа гайхуулдаг боллоо. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэг хэсэг чоно алснаа гайхуулж, цахим сайтуудаар зургаа баахан тараасан. Ийм ойворгон, бодлогогүй үйлдэл хэрээс хэтэрч мал амьтны засааг түүхийгээр нь идэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр тараадаг боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар адууны засааг түүхийгээр нь идэж байгаа бичлэгээ нийгмийн сүлжээнд тавьж олон хүний дургүйцлийг хүргэсэн. Үнэхээр ч түүний бичлэгийг харахад огиудас хүрэхээр байсан.
Гэтэл одоо НАМЗХ-ныхон чонын засаагаар зоог барьдаг болсон гэж гайхуулж байна. Тэдний энэ үйлдэл амьтан тамласан, олноор нь хөнөөсөн гэмт хэргийн нотлох баримт болох юм. Цаашлаад түүхий махаар хооллогчид шиг харагдаж байна. Олон улсад түүхий махаар хооллогчид донтож хүний мах руу шүлэнгэтдэг гэж үздэг. Үүнийг ханнибализм гэдэг юм. Ханнибал болон этгээдүүд аймшигтай гэмт хэрэг үйлдсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарч байдаг. Тийм учраас түүхий махаар хооллогчдыг соёлт хүн төрөлхтөн үзэн ядаж, гадуурхдаг. Гэтэл залуусын үлгэр дуурайл болсон эрхмүүд ийм үйлдэл гаргаад байгааг юу гэх вэ. Тэднийг амьтан хөнөөхийг уриалснаас гадна ханнибализмыг сурталчилсан гэж болно. Тийм учраас ойворгон, болчимгүй үйлдлийн илрэл бүрт арга хэмжээ авч, хариуцлага тооцож баймаар байна. Олон нийтийн сүлжээгээр тарж байгаа нүд халтрим эвгүй зурагт хуулийнхан анхаарлаа хандуулж, хууль бус үйлдэл хийгч, тэднийг хөхиүлэгсдэд хариуцлага тооцооч.
Ц.ӨРНӨХ
Холбоотой мэдээ
-
шоогоо (January 15, 2015 11:07:40 am )
Хүй нэгдлийн эрин рүүгээ эргэж түүхий мах иддэг болж байгаа шүү дээ манайхан чинь
-
Зочин (January 15, 2015 5:56:46 pm )
Туйлшрал гэж энэ дээ. Монголчууд малаа хаварт хөнгөлж засдаг шүү дээ. Тэр засаа чинь тэр чигээрээ уураг байдаг. Ер нь малын засааг түүхийгээр нь иднэ үү, болгоод иднэ үү ямар хамаа байнаа
-
ИРГЭН (January 16, 2015 9:05:52 am )
засаагаа иднэ үү, баасаа иднэ үү хэнд ч хамаагүй. Хамгийн гол нь энэ бүдүүлэг үйлдлээ олон нийтийн сүлжээгээр цацах хэрэггүй. бүдүүлэг үхрүүд.
-
-
-
Anonymous (January 15, 2015 11:13:24 am )
er ni bidnii mongolchuud chini ikh erguu ,teneg khumuus baina shuu dee
-
Zochin (January 15, 2015 11:16:23 am )
Chonii tomsog idlee geed dargiin sentiid arhirj avch chadahgui,,,, aduunii zasaa idlee geed urt boovtoi bolohgui ,,, nohoin tomsog zalgiad udaan tavihguidee tarhinii turaaltai hunentseruud mini ene balai uildeluud dotor humuusees garsan zuil shuudee huuliaraa zohitsuulah asuudal
-
Anonymous (January 15, 2015 11:35:14 am )
Засаа авахын тулд заавал амьтан алдаг гэж ямар тэнэг нь бодоод байна монголчууд чинь хаварт эр малаа хөнгөлөөд засаагий нь түүхий болгосон янз бүрийн байдлаар л иддэг шүү дээ тэр чигээрээ гормон л доо. Засаа идлээ гэж худлаа сүржигнээд байх шаардлага юу байна аягүй бол нэг өдөр энэ хүмүүс хонины сүүл түүхийгээр нь идэж байна гээд зургийг нь тавих нь л дээ мал амьтан засаж хөнгөлнө гэдэг тамлаж байгаа юм огт биш харин үржиж хөгжихийг нь зогсоож байгаа хэрэг бид эр малаа засаж хөнгөлөхгүй бол хотоороо дүүрэн хуц ухнатай болж 100 ямаанд 60 ухна биш бүр 100 ухнатай болно. Эр мал бол үржилд ашиглахаас биш хүнсэнд ашиглахад маш тохиромжгүй байдаг шүү дээ. Байгалд байгаа чонын үржилтийг хэт ихэсгэвэл мал сүрэг бас хүний амь насанд аюул заналхийлнэ. Ер нь сүүлийн үед чоно алахыг хориглосноос хойш зарим газар чоно хэт ихэсч мал хүнд аюул нүүрлэх боллоо гэж малчид халаглаж байна. мэдэхгүй юмаа яриж нэгнээ өөнтөглөхөө бүү яар харин ч өөрөө юу ч мэддэггүйгээ харуулах хэрэг байна уу сэтгүүлчээ
-
энхүүш (January 15, 2015 12:39:11 pm )
Өөрт нь биеэнд чинь сайн гээд өгвөл идэндээ чи ч, эртнээс мал амьтанг хөнгөлж эр, эм, хүүхэд, хөгшидгүй идэж л байсан шүү дээ,
-
zochin (January 15, 2015 12:51:48 pm )
xiix yamaa olj yadcan ylc be mongoloo abpii geechixeed tvvxii maxand dontoj baidag baliap amtad bna bolimoop yam
-
Anonymous (January 15, 2015 1:02:40 pm )
байдаг л зүйлшдээ ямар амьдаар нь засааг нь суг татав гэж, чоныг ямар дархан цаазтай амьтан болгоогүй биздээ.
хийх юмаа олж ядаждээ энийг бичсэн нөхөр -
Заяийн шавийн мөнгөн цоолтуур (January 15, 2015 1:11:08 pm )
Улай үзсэн ярагчин замбинууд…. Ямар муухай ичих нүүргүй шившигийн амьтад вэ?
-
zochin (January 15, 2015 1:44:33 pm )
Galzuu goi Baina. Te ?! Namaig dagaad. Sav !? Eldev bodloo. Hay Namaig dagaad Tsenge !?
-
zocin (January 15, 2015 2:01:43 pm )
muuhai cys goojuulsan umaa ter tenegyydiin ertuncdee tawi,icih medremjgyi hodoo ussen tenegyyd cys sawiryylsan zawaan zyrgaa hymyysiin dyrgyig zoriud hyrgehj gej tawidag umuu,erni zerleg hynees uigaaraa yalgaatai um,hudlaa ter sain ene sain geedl syydag,arai dendyy soelgyi bysdiig hyndleh setgelgyi buuljis cutgamaar zawaan umaa bitgii umeereed bai,bydyylgee tenegee gaihuulj baihaar eryyliig hyswel naad condgor gedsee bagasga,arhi hooloo taaruul
-
иргэншил (January 15, 2015 3:41:47 pm )
ирээдүйн ерөнхий сайд, ерөнхийлөгчийг ингэж бэлдэж байгаа юм биз дээ. сугалсан ч бай, алсан ч бай энэ бол аймшигт гэмт хэрэг шүү. цагдаагийн байгууллага шалгаж, хэрэг үүсгэхгүй бол маргааш хүүхдүүд дуурайгаад л зэвсэг хэрэглэж эхлэх нь байна шүү. нийгэмд сөрөг нөлөөтэй гээд л эрүү үүсгэх хэрэгтэй.
-
ard (January 15, 2015 4:52:59 pm )
maliihaniig bol hungulsun ued ni idej boldog jm baij tsononii bas hungulj boldog jm bolov uu
-
zochin (January 15, 2015 5:01:10 pm )
3nastai hvvhdiin tomsog sain shv tsagaanbaataraa
-
бббб (January 15, 2015 5:07:54 pm )
Энэ чонын засаа биш байна. Малын засаа байна шүү дээ. Мэдэж байж ярьж, бичмээр юм да. Хавар малын засааг янз бүрээр нь идэж зургаа тавьж өдөх юмсан.Тэнэг гэдэг нь ихюм оллоо гэж бодсон байх да.
-
түүхч (January 15, 2015 6:53:11 pm )
малын засаа идэх чинь хүний биед их сайн шүү дээ бөөр нь их өвддөг хүн адууны засааг нурманд булж болгоод идвэл сайн гэдэг гэхдээ түүхийгээр нь идвэл сайн гэж дуулаагүй юм байна араатан амьтаны мах эрхтэнг хамаагүй идэж болохгүйэ ялангуяа түүхий бол бүрч дэмий шарлах энэ тэр гээд улам л өвчин авна шүү дээ чонын ходоод сайн гээд ходоодыг нь түүхийгээр нь идвэл юу болох бол
-
zochin (January 15, 2015 9:01:52 pm )
Yun svrtei yum be maliin zasaag idej l baidiishd medehkvi bga yum bhdaa
-
БААДАЙ (January 15, 2015 11:27:06 pm )
Идэж болно,Гагцхүү ийм зэрлэг зургаа авахуулж гайхуулах хэрэг юу байна,Энэ зураг монголын түүхийг өнөөгийн соёл иргэншилтэй орнуудад доромжлуулж зэрлэгээрээ ухаан муутай өлсгөлөн ардууд гэж дуудуулах сурталчилгаа юм,Дээрх ангийн асуудал бол дарганцаруудын бие биеэнээ зусардсан балмад хар мөртэй зугаа шүү дээ,Одоо ч ан нь дуусч байх шив дээ,
-
Lundaa (January 16, 2015 2:01:22 am )
he he he choniin zasaa baitugai arslangiin zasaa idsen ch MAN iin heden manin zaluu er hun bolkuu ee
-
zasaa idegch (January 16, 2015 8:21:43 am )
uyn surtei nobsh be zsaa ideh tiim ajmar hereg uym bizdee deer uyes l zasaag idej baisan ter bol zugeer l uurag mal min bichih uymaa olj bich aimshig ch geh shig zaildaaa
-
Anonymous (January 16, 2015 10:49:35 am )
Хүн ямар ч байдалд орж болно энэ зургийг авч байгаа хүн удахгүй хэн нэг чинь бааж байхад зургийг чинь аваад энийг хараа гээд сошиал ертөнцөд гайхуулж байж мэдэх амьтан байна идэж байгаа нь биш зургийг нь авч байгаа нь арчаагүй амьтан бишүү атаархуу л нэгэн юм даа уг нь хамгийн ойрын итгэж найдаж явдаг хүмүүс нь л хамт байсан баймаар юм
-
sem (January 16, 2015 9:39:24 pm )
Man-iixan iim l xvmvvs shvv dee.
23 Comments