Хүний хорвоод үнэндээ үнэн гэж байдаг эсэхэд эргэлзмээр болжээ. “Амьдралд хоёр л үнэн бий. Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн” гэж нэгэн хашир мэргэн өгүүлсэн удаатай юм билээ.
Монгол улсад ардчилал нахиалж, дараа нь цэцэглэж, эцэстээ хагдарахыг харсаар явна. Хамгийн хачирхалтай нь Монголын төрд хатуу үг, шулуун зангаараа олныг айлгаж, ичээж явсан эрчүүд нь эрт одчихсон байх юм. Одоо үлдсэн хэдийг нь хүүхэн шиг хэрүүлч, увайгүй луйварчин гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л, ардчиллын салхи сэвэлзснээс хойш ардчиллын тухай ярих биш ажиллаж чадсан хүмүүс нь үгүй болчихож.
Хамгийн түрүүнд Санжаасүрэнгийн Зориг хэмээх үргэлж стюардесс хэмээх тамхи татдаг, нүдний шилтэй, намуухан дуутай эр санаанд бууна. Ардын хувьсгалын гол баатар нь Дамдины Сүхбаатар байсан шиг С.Зориг Ардчиллын гол нүүр царай нь болсон билээ. Гэтэл тэрээр гэртээ, гэргийнхээ дэргэд балмад этгээдүүд олон удаа хутгалуулан амиа алдаад олон жил өнгөрч байна. Аймшигт хэрэг гарах үеэр С.Зориг агсныг Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлж байсан билээ. Мөн Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт их мөнгөний асуудлууд араасаа урган гарч ирчихээд байлаа. Оросын ОРТ телевизийн анхны захирал Влад Листьев орцныхоо үүдэнд гэмт этгээдүүдэд буудуулан амь алдсантай яагаад ч юм адилхан санагддаг юм. Листьев тухайн үед ОРТ телевизээрээ архи, тамхины реклам огт цацахгүй гэсэн журам гаргасан нь түүний аминд хүрэх шалтгаан болсон ч гэж үзэх тал байдаг. Харин С.Зориг агсан магадгүй бас л нэг зүйлийн хориг болон босч ирэх гээд байсан тул замаасаа зайлуулсан биз. Түүнийг зайлуулсан хүмүүс зам гаргасан газраараа алхаж л яваа нь дамжиггүй. Харин хаана, ямар зам гаргасныг мэргэжлийн мөрдөгчид тогтоох ёстойсон.
Удаад нь яруу найрагч Очирбатын Дашбалбар санаанд буудаг. Монгол хувцсаараа гоёдог, том эрх бугалгандаа унжуулсан энэ билэг танхай эр одоо үеийн олон үгтэй, хүүхэн дуутай улстөрчдийг бодвол хэлье гэснээ хэлчихдэг, хийе гэснээ хийчихдэг нэгэн байж. Түүнийг гоочилогсод нь үнэндээ өөрсдөө түүнээс ч дор боохойнууд байсан нь одоо бараг хүн бүрт ойлгомжтой болоо биз ээ.
“Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас бүү харамла” гэж Очирбатын Дашбалбарын гайхалтай шүлгэнд өгүүлсэн нь бий. Ийм сайхан шүлэгтэй, тийм сэтгэлтэй, тэрс үгтэй хүн Монголын улстөрд долоон бурхан од шиг гялалзан гарч ирээд, удалгүй нарт хорвоогоос одсон билээ. Тэрээр амьсгал хураахаасаа хэдэн хоногийн өмнө найз, яруу найрагч Дамбын Төрбатдаа “Би үхчих юм шиг байна аа, п…” гэж хэлж байсан гэдэг. Түүнийг өвчний улмаас л үрэгдлээ гэсэн. Гэвч тэрхүү өвчнийг өөр хэн нэгэн “бэлэглэсэн” байж болохыг хувьдаа лав үгүйсгэхгүй.
Булганынхныг бүхний анхдагч гэдэг. Тэндээс Л.Энэбиш хэмээх сайхан монгол эр төрөн гарч, Монголын төрд заларсан юм. Түүний явсан газар буян дэлгэрч, олон түмэн ам сайтай, ажил урагштай явдаг байлаа. Гэвч мөн л ид хийх, бүтээх насандаа орчлонгийн хаалгаар одчихсон.
Мэндийн Зэнээ хэмээх хатуухан үгтэй, шулуухан зантай эр байлаа. Мөн л цагаасаа эрт бурхны оронд одчихсон. Х.Баянмөнх аваргыг “Заалны алчуур” гэж хэлж чадсан энэ эрхэм улс төрийн тогоонд ногоорч, но-тож буй олон сүнсгүй сүүдрүүдийг арилгах чадалтай нэгэн байсан шиг. Гэвч бас эрт одчихсон.
Хэдийгээр улстөрд шууд орж, хэрүүл зарга үүсгэж гүйгээгүй ч гэсэн Ш.Отгонбилэг хэмээх омголон, бэлтэй эр Монголд минь нэг байлаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийг алган дээрээ тавьсан мэт ажиж, эх орныхоо төлөө ажиллаж, зүтгэж чадаж байв. Хамгийн гол нь тэрээр зангарагтай, зантай эр байж чадсан. Гэвч хөдөө ажлаар явахдаа онгоцтойгоо осолдож, харамсалтайгаар хорвоог орхисон.
Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, монгол эр хүний ноён нуруу гэж ямар байдгийг харуулж чадсан Жанлавын Наранцацралт мөн л цаг бусаар одсон. Тэрээр Дундговь нутагтаа ажлаар оччихоод эргэж ирэх замдаа авто ослоор өөд болсон. Хачирхалтай нь, Дундговиос тэр шөнө хөдөлсөн хоёр машин хоёулаа осолдсон байдаг. Нэг нь Өмнөговь руу хөдлөөд осолдсон бол нөгөө нь Улаанбаатар руу орж ирэхийнхээ даваан дээр осолд орсон. Магадгүй хэн нэгэн хоёр машинд хоёуланд “гай удсан” байхыг үгүйсгэх аргагүй мэт санагддаг.
Үүнээс гадна Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн асан О.Энхсайхан гэх мэт олон сайхан эрчүүд цаг бусаар нарт ертөнцөөс одсныг эрхэм та нэмж, нэрлэж чадна биз.
Ингэж л Монголын шилдэг хөвгүүд нэг нэгээрээ, аажим аажмаар бидний дундаас одсоор ирсэн. Бид тухайн үедээ харуусаад өнгөрсөн ч эргүүлээд бүх нэрийг нь жагсаад үзвэл арай л хатуу хэрнээ үнэн үгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой шилдэг хөвгүүд нь үгүй болоод байсан шиг. Нэг бол тохиолдол гэхсэн. Хоёр бол золгүй явдал гэж тайвшрахсан. Арав орчим нэр ар араасаа цувраад ирэхээр “Арай энэ чинь…” гэж бодож эхлэх юм. Монголын шилдэг хөвгүүдийг нэг нэгээр намнадаг юм биш байгаа даа…?!
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
отqгоо (January 15, 2015 11:15:48 am )
YхэхээРээ шилдэг нь болдог юм бна.амьдад нь яаж доромжилж гутааж блаа даа
-
хэхэ (January 15, 2015 1:34:33 pm )
эрлэгийн элч намнацан юм байгаа биз бүгд л намнуулна ш дээ хахаха
-
Anonymous (January 16, 2015 11:19:21 am )
яасан их баясдаг нөхөр бэ эд мянга үхээд ч Монголын ард түмнийхээ дунд мөнх шүү чи бол харин сураггүй бололтой
-
hehe (January 19, 2015 5:17:33 pm )
хахаххаа
-
hehe (January 19, 2015 5:18:06 pm )
Наадуул чинь Зоригоос бусад нь бүгд адгийн шаарнууд
-
-
-
zochin (January 15, 2015 12:41:25 pm )
vnen shvv yagaad gedeg vgiig eoponxiilogchooc bolon apdchilcan namiixanaac acyyx xepegtei shvvx stagdaa ene olon xvnii vxeliig yagaad ilepvvlexgvi ilepvvlcen bol yagaad nyygaad bna yax apgvi vnen niitel bna
-
иргэн (January 15, 2015 1:01:58 pm )
яагаад гэдгийг МАН-ынхнаас асуух хэрэгтэй
-
төгс (January 15, 2015 1:03:42 pm )
unen shuu Burhan bugdiig shuuh tsag irne
-
МОНГОЛ (January 15, 2015 1:45:07 pm )
ер нь үхсэн хүнийг муулдаг юм уу, амьд байхад нь муулж муулчихаад үхэхээр нь хөөрхий ийм тийм сайн хүн байж билээ л гэдэг шүү дээ, үнэн зүйлийг мэдээгүй л бол хүмүүс минь худлаа үнэн зүйл бүү яриа энэ л бидний алдаа
-
Anonymous (January 15, 2015 3:38:04 pm )
Уунийг монголчууд дэндуу орой ойлгож байна даа! Монголоо гэсэн хумуус нэгдэж хучирхэгжихгуй бол цашдаа ч нэг нэгээр нь устгах болно. Гадныханд баярцогт, баяр, элбэгдорж, гансух, зоригт, сайханбилэг, алтанхуяг, батбаяр мэтийн хумуус хэрэгтэй болохоос эх орончид хэрэггуй.
-
jjjjjjjj (January 15, 2015 3:50:24 pm )
Huuramch yum bichih hereggui dee. Zorig l haramsaltai amia aldsan. Zenee bol huuchin kommunist populist etgeed Baabaryn heldgeer alban yosny manguu baisan. Uvchnuur l nas barsan. Dashbalbar sain nairagch baisan ch ulsturchiin huvid shinechleld ih saad hiisen. Elegnii uvchnuur l nas barsan. Arhinaas bolsondoo. Enebish baidag l neg kom ugshiltai darga, harvaltaar nas barsan. Otgonbileg osloor nas barsan ch tuunii shildeg luivarchin baisan ni hudlaa bishdee. Ehner Ur huuhed ni yamarch biznes hiigeegui murtluu iim bayan baigaa ni tuunii l Erdenetees hulgailsan mungu gesen ug. Narantsatsralt osloor nas barsan. Tiim ch tom zutgelten baigaagui, tuunii ami hend ch hereg bolohovdee. IImerhuu yum bichij mongolyn niigmiig horduuldag humuus bolimoor yum daa
-
Зочин (January 15, 2015 6:22:15 pm )
Талийгаач нарын ар гэрийнхэн зөн билэгч,бөө удган нараас асуусан гэсэн шүү.Цаг нь болохоор мэдэгдэж,тэнгэрийн гэсгээл хүртээх биз.
-
bi (January 16, 2015 12:44:58 pm )
tiimee teh bolnoo
-
-
ок (January 15, 2015 6:31:56 pm )
ямар сүржин нэртэй юм бэ шилдэг гэдгииг нь яаж мэдэж байнаа эсвэл үхсэн нь шилдэг амьд нь адгын хог шаарууд гэж ойлгож болохнээ
-
zochin (January 15, 2015 7:49:38 pm )
Mongol hvnii gants archaagvi zan yumda odo myanga magtaad yahiin amid servvnd ni yaj goochilj doromjilj bla daa.
-
olon shildeg erchuud amid bainaa (January 15, 2015 8:23:25 pm )
…heniig ni heleh uu
-
Иргэн (January 15, 2015 8:32:39 pm )
Олон улсын уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах 3 төрлийн үндсэн гэрээний төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (ордыг үнэлх хэлбэр) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд улсад асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, улс хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад захиран зарцуулах гэрээ), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг улсад хүлээлгэн өгөх гэрээ ). Харин манай улсад бол олон улсын уурхайн эрх зүй бус олигархиудын эрх зүй үйлчилнэ.
-
Иргэн (January 15, 2015 8:34:53 pm )
Олон улсын уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах 3 төрлийн үндсэн гэрээний төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (ордыг үнэлх хэлбэр) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд улсад асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, улс хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад захиран зарцуулах гэрээ), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг улсад хүлээлгэн өгөх гэрээ ). Харин манай улсад бол олон улсын уурхайн эрх зүй бус гадаад дотоодын олигархиудын эрх зүй үйлчилнэ.
-
Иргэн (January 15, 2015 8:45:08 pm )
Даярчлал, ардчилал, олон намын систем, парламентын засаглал, чөлөөт зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг нь буурай орны газрын баялагийг дээрэмдэх эдийн засгийн алуурчдын зохиосон үлгэр юм.Сэрэмжлэгтүн.
-
Иргэн (January 15, 2015 8:48:04 pm )
Эдгээр эх орончдыг гадаадын болон дотоодын олгарихиуд, эдийн засгийн алуурчид замаасаа зайлуулсан бизээ.
-
Зочин (January 16, 2015 12:25:08 am )
Юун худлаа гарчиг вэ ИХын дарга Энэбиш Их тэнгэрт намын цай зеегч хуухэнтэйгээ зуй бус уйлдэл хийж байгаад уйлдэл дээрээ. Зурх нь хаагдаж ухсэн нь бас нийгэм буруутай болчоо юу ийм ундэслэлгуй худлаа юм бичиж байхдаа ичээч туух хэзээ ч хуучирдаггуй юм наад хумуусээ амьддаа ямар хумуус байсныг яаж нас барсаныг бугд мэднэ харин С.Зориг л естой алуулсан нь унэндээ
-
Алтай (January 16, 2015 9:53:06 am )
Ономоогийн Энхсайхан гэж бас сайхан залуу байлаа. тэр үед сонинд бас нийтлэл гарч байсан. Эх орноо гэсэн хүний элэг гэнэт мууддаг, эсвэл элэг нь муудсан хүн эх орноо их боддог болчихдог юм болов уу………. гэж нэг сэтгүүлч тухайн үедээ их л соргог харж, хурцхан бичиж байсан даа. Саяхан гол нууруудын гээд л……..
-
zochin (January 16, 2015 3:03:33 pm )
zORIG L HOORHII YUM DAA
-
medeh hun (January 16, 2015 10:04:49 pm )
Eronhiilogch Ulsiin baatar 2 medej bgaa
-
Zochin (January 17, 2015 7:29:41 pm )
Zorigig bol oilgomjtoi l do uls turin zolios bolson irged tegj ch oilgodog yridag,hen ni yasnaa mdjil bga,ednii vye ungursni dara l ilreh bh.
25 Comments