Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах гэж бvхий л боломжтой замыг хайж эхэлсэн. Тиймээс ч єнгєрсєн хугацаанд хэд, хэдэн албан татварын тухай хуулийн тєслийг УИХ-д єргєн бариад байгаа. Vvний нэг нь хєрєнгийн албан татвар юм. Уг татварын тухай хуулийн тєсєлд дєрвєн тєрлийн албан татвар багтсан байна. Vvнд, малийн хєлийн, авто машин, орон сууц, буу гэх албан татварууд багтчихаад байгаа.
Vvнд, Нэгдvгээрт нь бууны татварыг манай улсад 1997 онд тогтоосноос хойш єєрчлєєгvй байгаа юм. Энэ хуулийн тєсєл 4000-6000 тєгрєг байсан татварыг 50.000-100.000 байлгахаар тусгажээ. Гэхдээ 6 мм-ээс доош vрлэн сумтай бууны татвар 50 мянга, 6 мм-ээс дээш хэмжээтэй бол нэг удаа 100.000 тєгрєгийг тєлєх заалт гарсан юм.
Хоёрдугаарт тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар, Дархан уул, Орхон аймгийн тєвvvдэд ногдуулж, татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдvvлэхээр тєслийг боловсруулжээ. Єєрєєр хэлбэл, авто машины татвар дээр тансаг хэрэглээний нvvрс хvчлийн хий ялгаруулдаг цилиндрийн багтаамж, харьяалагдах газраас нь хамааруулж ногдуулах татвар харилцан адилгvй байх юм байна. Тухайлбал, манай ард иргэдийн нийтлэг унадаг, суудлын “Приус” автомашинтай хvн одоогийн vйлчилж байгаа хуулиар жилдээ 36 мянган тєгрєг тєлдєг бол хуульд нэмэлт єєрчлєлт орсноор 108 мянган тєгрєг тєлнє гэнэ.
Энэ талаар иргэд Засгийн газраас байгаль экологид ээлтэй, цахилгаан хєдєлгvvртэй авто машиныг дэмжих байтал ийнхvv татварыг нь єндєр болгох гэж байгааг шvvмжилсээр байгаа. Дээрх автомашиныг сайд дарга нар унадаггvй, орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол тээврийн хэрэгсэл болсон гэж тодорхойлж болно. Єєрєєр хэлбэл, “Приус” машины татварыг нь гурав дахин єсгєхєєр шийдсэн нь эдийн засаг хямралтай vед ард иргэдийнхээ “хоолны мєнгє”-нєєс хумслах хатуухан гэсгээлт гэж хэлж болохоор байгаа юм.
Гуравдугаарт нь малын хєлийн татвар юм. Малын хєлийн татварыг тооцохдоо нэг vхэр, адууг таван хониор тооцож бодно. Єрхийн гишvvн бvрт ногдох хонины тоо толгой 50 байх юм. Товчхондоо бол зургаан ам бvлтэй, 300 хоньтой айл татвар тєлєхгvй гэсэн vг. Малчид дунджаар 2-4 хvvхэдтэй байгаа. Дээрх байдлаар шилжvvлэн тооцоход 40 vхэртэй айл татвараас чєлєєлєгдєнє. Малын хєлийн татварыг малчдын 40 хувь нь тєлєхєєр байгаа юм. Энэ нь малынхаа ашиг шимээр амьжиргаагаа дєнгєж залгуулж буй єрхvvдэд хамаагvй татвар аж. Харин 1000, 2000 зэрэг олон малтай иргэдийг мал аж ахуйгаас илvv их ашиг олох бололцоотой гэж vзэж буй учраас тэр хєрєнгєнд ногдуулж буй татвар. 1000 болон 200 толгой малтай єрхийг харьцуулахад 1000 малтай нь байгалийн ашиг шимийг илvv их хvртэж буй учраас дээрх татварыг авах аж. Нэг хонин толгойд ногдох малын хєлийн албан татварыг тогтоогоогvй байгаа бєгєєд 0-1000 тєгрєг байгаа гэж тєсєлд тусгажээ. Энэ заалтыг УИХ-ын зарим гишvvн дэмжиж байгаа ч нєгєє хэсэг нь эсэргvvцээд байгаа. Манай улсад 209 мянган малчин єрх 52 сая толгой мал хариулж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл Сангийн яамнаас 52 сая толгой малыг ойролцоогоор зургаан их наяд тєгрєгийн хєрєнгє хэмээн vнэлжээ.
Дєрєвдvгээрт нь орон сууцны татварын тухайд иргэдийн гурав дахь орон сууцнаас татвар авна хэмээн тусгасан. Харин 80 сая тєгрєгийн vнэ бvхий хоёр орон сууцтай хvн татвар тєлєхгvй аж. Энэ мэтээр татвар ногдуулж байгаа нь эдийн засгаа аврах нэг гарц нь байлаа ч хямралтай vед татвар нэмдэг жишиг дэлхийд байхгvй гэх юм билээ.
Яг vнэндээ ард тvмний амьдрал хvнд, бараа бvтээгдэхvvний vнийн єсєлтєд нэрвэгдсэн, ажилгvй иргэдийн тоо єссєн vед энэ байдлыг засах уу, vгvй юу гэдгийг шийддэг хvмvvс нь эрх баригчид. Тиймээс ард тvмний амьдрал хvнд vед татвар нэмэгдvvлнэ гэсэн бодлого гаргадаг эрх баригч дэлхийн аль ч улсад байхгvй гэдгийг олон улстєрчид тєдийгvй эдийн засагчид ч хэлж буй юм.
Угтаа бол татвар тєлнє гэдэг бол ард тvмэн, аж ахуйн нэгжvvдийн халааснаас авна л гэсэн vг. Гэтэл ард тvмний нуруун дээрх татварыг хоёр дахин нэмнэ гэсэн бодлогыг хэрэгжvvлж байгаа нь ард тvмэнд таалагдахгvй л болов уу. Юутай ч дээрх хуулийн тєслvvдийг эргэж харах шаардлага зvй ёсоор тулгарч байгаа юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 14, 2015 10:37:03 am )
зүгээрээ энэ чинь муу юм биш Японууд дайнд ялагдсан шиг бид үүнээс ухаарал авч дараа жаргал
-
Болд (January 14, 2015 1:12:17 pm )
ХЯМРАЛ БИШ ЭЭ. ЭНЭ ЗГ-ЫН ТЭНЭГ АРЧААГҮЙ ҮХЭЭНЦ УХААНГҮЙ БОДЛЫН ЗОЛИОС НЬ АРД ТҮМЭН БОЛЖ БАЙГАА ЮМ ДАА.ДЭЛХИЙН НЕФТИЙН ҮНЭ БУУРААД БАЙХАД МАНАЙД ҮНЭЭ ХӨДӨЛГӨӨД ЯАХАВ ИНГЭСГЭЭД ТОГТВОРТОЙ БАРЬЖ БАЙВАЛ БОЛНО ГЭЖ БОДДОГ ЭРГҮҮТСЭН ТОЛГОЙТНУУДААР УДИРДУУЛЖ БАЙГАА БИД ЯАЖ Ч САЙХАН АМЬДРАХ ВЭ ДЭЭ???ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧУУДЫГАА ӨӨГШҮҮЛЖ ДАРЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙЖ ЯДАРСАН ХӨГШИД ЭЭЖ ХҮҮХДҮҮДЭД ТӨРИЙН ХАТУУ НҮҮРИЙГ ХАРУУЛЛАА ДАА. ЭНЭ НЬ АРЧААГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ.ГАДНЫХАН ШООЛЖ БАЙГАА.
-
zochin (January 14, 2015 1:17:38 pm )
bair avah gej ochnoon zeel avch zeelee tuluud arai yadan honogiin hooloo zalguulj bhad tatvar nemne gej hutsaad bhin. hurungu ihtei bayachuudad yuch bish bh ch jiriin alban haagchid ene hichneen ih mongo bolohig bodoj vzeech. tsalingaa nemehgui gesen hernee avch bgaa heden baga tugruguus n tatvar avah nereer avaad bval yaj amidarhin. buruu tootsoo hiij iim bdald oruulsan nuhduud 76 bish bilvv.
-
Болд (January 14, 2015 1:19:58 pm )
ЭДГЭЭР ТАТВАРУУДААС БУУНЫ,МАЛЫН ХӨЛИЙН,ОРОН СУУЦНЫ ТАТВАРУУД БОЛЖ БАЙНА.ХАРИН ЯДУУЧУУД ПРИУС МАШИН УНАДАГ.ЭНЭ НЬ ЯДУУЧУУД ХОТОД АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ГЭСЭНТЭЙ УТГА НЭГ ЮМ ШҮҮ.ЯЛАНГУЯА БУУ МАЛЫН ТАТВАР БОЛЖ БАЙНА.
-
Anonymous (January 14, 2015 2:15:49 pm )
Bayalag buteegch bol bainga tatvar tulz baigaa. Deerees n ene olon tatvar avah um bol buur dampuurna gesen ug
-
зочин (January 15, 2015 11:11:50 am )
Зөв байна аа, татвараа аваад олигтойхон шиг юм хйих хэрэгтэй байна даа, хурдтайхан ажиллаж эдийн засгийг сайжруулах хэрэгтэй байна, удаан байна ш дээ, АН юм хийх чадваргүйгээ харуулсан, бусад намууд дэмжээд сайн ажиллалдаа
6 Comments