antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2015 1 comment

Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ

нийтлэсэн Admin

logonuud2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн 2015 оны төлөв, хандлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ. Тус зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар эдийн засгийн 2015 оны төлөв, хандлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

1. Уул  уурхайн  салбараас  хэт  хамаарсан  манай  эдийн  засагт  сүүлийн  гурван жилийн дотор гадаад валютын орох урсгал ДНБ-ий 72 хувьтай тэнцэх хэмжээгээр дутагдсанаас эдийн засгийн өнөөгийн хүндрэл бий болсон. Тухайлбал, 2011 онтой харьцуулбал 2012-2014 онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт -6.8 тэрбум, экспортын орлого -2.2 тэрбум ам.доллараар тус тус буурсан байна.

2. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь 2015 онд эдийн засгийг агшуулахгүй байлгах, хувийн хэвшилд ирэх ачаалал, дарамтыг бууруулах, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн дотоод актив, хуримтлал, хадгаламжийг үнэгүйдлээс сэргийлэх, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг дунд, урт хугацаанд тогтвортой тэлэх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн шийдэл хэвээр байсаар байна.

3. Эдийн  засгийн  нөхцөл  байдалд  нийцүүлэн  харилцан  уялдаа  бүхий  макро бодлогын цогц өөрчлөлтийг хийх нь төлбөрийн тэнцлийг ашигтай болгох, Монгол Улсын гадаад активыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг 2015 онд дахин тогтворжуулахад дэмжлэг үзүүлэхээр байна.

Дээрх дүгнэлтэд үндэслэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс Засгийн газарт дараах зөвлөмжийг хүргүүлэхээр тогтлоо. Үүнд:

Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөө (CMAP)-г боловсруулан хэрэгжүүлж, энэ хүрээнд:

Нэгд. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх,

Хоёрт. Улсын төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх,

Гуравт. Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх арга хэмжээ авах.

Эдгээр арга хэмжээг нэгдсэн байдлаар хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн салбарын   тогтвортой   байдлыг   хадгалж,   нийгэм-эдийн   засагт   тогтворгүй   байдал үүсэхээс сэргийлэн, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 14, 2015 4:51:46 pm )

    Манайх шиг валютын арилжаагаа хэдэн ченжүүдийн гарт өгөөд зогсохгүй өөрсдөө валютын зөрүүн дээр мөнгө хүүлж байгаа орон манайхаас өөр хаач байхгүй Энэ олон валютын ченжүүдийн цаана мөнгө угаах энэ тэр гээд өчнөөн муу муухайг дагуулж байхад яагаад валютын арилжаагаа монгол банк гартаа авч болохгүй гэж Өөрсдөө энэ ажилтай холбоотой учраас мэдсэн ч мэдээгүй царайж байгаа бусуу Төр засаг нүдээ нээж бусармаг асуудлаа цэгцлэх улс орноо гэх сэтгэл байна уу

antalya rent a car