antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2015 2 comments

Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Д.Баасандорж түрүүллээ

нийтлэсэн Admin

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2015.01.13/ боллоо.

Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлсэн юм. Тэрээр нийт монголчууддаа Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ард түмнийхээ хүсэл зориг, сонголтыг баталгаажуулсан Үндсэн хуулийг боловсруулж баталсан УБХ-ын гишүүд, АИХ-ын депутатуудад УИХ-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.

DSC_4855

Бөхийн барилдааны нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын анхны эзнээр өнөөдөр тодорсон Монгол Улсын гавьяат хуульч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, АИХ-ын депутатуудын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Э.Оюунболд, улсын харцага Ө.Бат-Орших нарын улс, аймгийн цолтой хүчит 224 бөх зодоглолоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд дээрх тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын шатарын холбоонд дурсгалын зураг гардуулсан юм.

DSC_4855

Энэ удаагийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдахаар шалгарч үлдсэнээс Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, улсын заан Д.Баасандорж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул улсын харцага Э.Оюунболд үзүүрлэлээ.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн улсын заан Д.Рагчаа энэ удаад долоогийн даваанд улсын заан Д.Баасандоржид өвдөг шороодсон.

1992 оноос Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрөв түрүүлсэн бол И.Доржсамбуу гарьд гурван удаа түрүүлж байжээ.

DSC_4855

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • jigjid (January 14, 2015 12:37:18 pm )

    baasandorjoo !unasiishdee.shuvgin 8d, er hun shg shudraga huchee uzeechee

  • Anonymous (January 15, 2015 12:08:10 pm )

    vndsen huuliig shinechlen shinechilehgvi gej ih margaj hervvl boldog neremjit barildan ni bas ih hervvl margaantai bolson hervvl har mortoi gej vnen yum

antalya rent a car