Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ тэртээ 1997 онд Н.Энхбаярт үүнийг бичжээ. Гэхдээ тэрээр ирээдүйд юу болохыг, хэн нь хэн бэ гэдгийг ингэж л харж байсан байна.
/Захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна/
НАМБАРЫН ЭНХБАЯРТ Насны даваа уруу ихэд уруудсан хойноо миний хүүхдээс ялгаагүй залуу хүнд ийм хатуу хайрган үгтэй захидал бичихэд хүрэх юм гэж санаагүй явжээ. Би баяр гомдлоо илэрхийлэх хэвлэлийн талбар гээч юмыг олон жилийн өмнө олж авсан учраас иймэрхүү эпистоляр жанрын юмаар маруухан хүний л нэг. Гэвч мэргэн дүүд энэ хэдэн үгийг бичихээс өөр аргагүйд хүрсэн шалтгааныг минь ойлгоно биз ээ. Би энэ Монгол газар далаад жил хүн болж, хүзүүн дээрээ толгой тээж явахдаа цөөн дайсантай, олон нөхөртэй явлаа. Чи бид хоёрын хооронд энэ Монгол Улсын иргэн болохоос өөр ямар ч холбоо, ямар ч өр төлөөс, ямар ч нэхэл дагал байхгүй. Буриад эхийн хэвлийгээс төрсөн хүү гэж зүгээр нэг жалганы маягийн талтай нүдээр би чамайг харж явдаг байлаа. Би бол амьдралын урт зам туулж олон янзын хүнтэй уулзаж учирч, холдож ойртож явсан бас ч муугүй гярхай нүдтэй зохиолч, хүний сэтгэхүйн талын бага зэрэг мэдлэгтэй учраас зохиолчдын хороонд чамтай ганц хоёр жил ажиллахдаа жаахан зайнаас ажин харж, холын бодолтой нь, холын шуналдаа дийлэгдэж мэдэх хүн юм даа гэж боддог байсан юм. Хожим Соёлын яамны сайд байхад чинь энэ бодол минь улам лавширсан.
Одоо бол чамайг хутагтын дүр эсгэсэн их шуналтан байжээ гэж шулуухан хэлье. Чиний мэтийн ийм жигтэй шуналтангууд “Өдрийн завсрын ноён” болох цаг төрийн байдал Монголд нүүрлэснээр чи маш богино хугацаанд “умопомарачительный карьер” хийж Хувьсгалт намын толгойд гарсан. Хувьсгалт намын толгойд залуу шинэ хүчин гарч ирэх цаг болсон нь үнэн. Гэхдээ чамтай адил дүүрсэн карьерист биш ухаантай буурьтай багачуул гарсан бол сайн байсан юм. Чи намаа, магадгүй улсаа аваад явчих ухаантай буурьтай хүнсэн бол хувьсгалт намаа аврах гээд булшилж яваа Роозонтон мэтийн “реваншистуудын дуу хоолой болох ёсгүй байсан. Гэтэл чи гэв гэнэт Монголын Зюганов болчихлоо. Зүй нь чи засаг төрийн эрх барьж буй үе тэнгийнхэнтэйгээ реваншистуудын гар хөл болж үзэлцэх биш ухаан мэдлэгээрээ, улс төрийн зүтгэлтний буурь сууриараа “үзэлцэх” ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн суудлыг одооноос зүүдлэн, гагцхүү мөнөөх холын шуналдаа автан уулгардаж, цаг төрийн харьцангуй тогтвортой байдлыг яг энэхэн үед устгахыг санаархан давшилж эхэллээ. Чиний улс төрийн хараа харин энэхэн эгзэгтэй цагийг олоход л хүрэлцлээ. Далан хэдэн жил ардынхаа хүзүүн дээр мордож амьдрах чадваргүй болгосон Хувьсгалт нам тэр л амьдрах чадваргүйн эрхээр тоталитар ёсыг эргэн санагалзаж эхэлсэн хөөрхий олныхоо сэтгэлээр тоглон чамайг гаргаж ирснээс биш чи намдаа ч улсдаа ч гавьяатайдаа гарч ирээгүй.
Чиний үзэл бодлын талаар би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Гэхдээ чи намын толгойд гарахдаа хар Африкийн нэгэн үеийн дарангуйлагчид өмсч бас багагүй цус нөж болгосон “Ардчилсан социализм” гэдэг хуучин багийг өмсч Хувьсгалт намын үеэ өнгөрөөгсөд болоод гэнэн багачуулыг илбэдээд гарч ирсэн… Чи хэдэн жил Соёлын яамны сайд байхдаа сайдын дүр эсгэхээс цааш ер гараа-гүй. Цагтаа Эрдэнэзуугийн мөхлийн тухай дуулиантай шиг өгүүлэл бичсэн шинэхэн сэтгүүлч сайдын суудал эзлээд тэр Зуугаа өөд татах талаар юу ч хийгээгүй мэтийг чинь тоочоод яах вэ! Хэрвээ чи үнэхээр шашин соёлоо хүндэтгэдэг хүнсэн бол (төвд хэл сураад бурхны шашны сургаалын гайхамшгийг мэдэж эхэллээ хэмээн ярьж байсныг чинь би мартаагүй) Хувьсгалт намын кассанд хэдэн зоос оруулах л зорилгоор “бардак” болгосон Лениний музейн барилгыг дүрслэх урлагийнхаа музейд өгчих эр зориг гаргах л байсан. Гэтэл чиний эр зориг огт өөр юманд буюу ширээ, өмч хоёрт л зориулагдах нь тов тодорхой. Сайд байхдаа чи Соёлын сангийн санаачилж хийсэн ажлыг өөртөө хаяглачихаас ичдэггүй байсан. Чи бас муухай хоёр нүүр гаргаж чадаж байна. Үнэхээр шинэ цагийн эринд намаа авч явах хүсэл зорилготойсон бол гуч дөчөөд оны аюулт яргалал харгислалын төлөө олон түмнээс уучлал гуйдаггүй юмаа гэхэд ядахдаа тухайн үеийн харгис бурангуйчуудыг буруушаан зэмлэх ухаан хүрэх л байсан. Гэтэл байчихаад бараг л өөрөө хэлмэгдэлд өртсөн гэх нь холгүй “тангарагийн гэрээ” байгуулна хэмээн цаанаа бол өнөөх л реваншист холын санаатай санал хэлээд сууж байна. Би чамд үүнийг л шулуухан хэлье гэсэн юм. Эрвээхэйн насгүйгээ би мэдэж байна. Гэвч “Всем смертям назло” хэдэн жил явахдаа л явна. Чиний мэтийн хутагтын дүр эсгэсэн бирднүүдтэй үзэлцэж яваад л дуусна.
– See more at: http://www.unen.mn/content/42432.shtml?alias=politics#sthash.h8w6lK0j.dpuf
Холбоотой мэдээ
-
irgen (November 17, 2014 11:18:59 am )
yanar uhaantai ug be?
-
od (November 18, 2014 9:11:43 pm )
negniihee muug uzeh gej uhsen etsegiinhee ysiig ondolzuuleh hereg bnuu batuulee. ene zahidliig haanaas olj uhaj gargaj irvee ih sonin bn ih survalj ni yu ym boldoo
-
-
irgen (November 17, 2014 12:05:45 pm )
yag l unen bichij baisan baina daa. Uunii tod ilrel ni hardaa
ard tumniig hagaralduulchihaad uuruu shorond orohoos aigaad Solongosiin irgen bolohoor zugataad yabsan shuu dee. Altanhyagiig ar dalaar ni tavisaN DAA. -
зочин (November 17, 2014 12:37:51 pm )
hudldd shaagal
-
Зочин (November 17, 2014 1:42:23 pm )
С.Эрдэнэ агуу зохиолч байсан. гэхдээ энэ хоёр хороонд байхдаа таарамжгүй БАЙСААР сүүлдээ ингэж хагарч дуусаж дээ. Үүнийг яг үнэн гэх баталгаа байхгүй. Эрдэнэ гуайд ч бас но бий. Но-той хүмүүс хоорондоо мэрэлцэж байж дээ. гэхдээ Энхбаяраас эрхгүй сайн хүн байж гэдгийг гадарлах юм даа.
-
Тийм дээ (November 17, 2014 1:49:23 pm )
Айхтар таньж, үнэн хэлж дээ. Үүний дараа 2000 оны сонгуулиар МАХН 74 суудал аван, Энхбаяр 4 жил хаан шиг амьдарсан даа… Энэ үед УБ-ын захирагчаар Энхболд, дараа нь Улаан хацарт Батбаяр, Менежерээр Бадамжунай ажиллах үед УБ-ын газрын төлөө дайн эхэлсэн. Гэтэл 2хон жил ажилласан Бат-Үүл зам, уулзвар, гудамжуудыг засуулан, арчилж сүүлийн 12 жил хийгээгүй хүмүүсийн ажлыг хийв. Өнгөрсөн жил би 1-р хороололдоо ойрын 20 жил хараагүй цэцэрлэгжүүлэлтийг үзлээ, Аюулгүйн тойргийг засахыг харлаа, 1-р хорооллын хойд замыг холбож болдгийг мэдэрлээ… Юу хэлэхэв
-
Anonymous (November 17, 2014 3:09:13 pm )
Гайхамшиг. Энэ авимлгалчдыг тэр үед ингэж бичихэд би гайхаж байсан. МАХН яагаад ийм хөгийн амьтныг өөд нь татаа вэ. Энэ Энхбаяр гэдэг хүнийг хэн өөд нь татсаныг хэвлэлээр мөн гаргах хэрэгтэй. Холын бодолгүйгээр Хүрэлсүх мэтийн сагсуучууд л энийг гаргасан гэж сонссон. Тэр үед энэ ухаантай буурлын үгийг ядаж нэг удаа бодсон бол энэ тэнэг Энхбаярыг гаргаагүй бол монгол орон ийм яваач үгүй
-
Zochin (November 17, 2014 7:20:14 pm )
Gaihaltai.
-
зочин (November 17, 2014 8:39:55 pm )
энэ эрдэнэ гэдэг хүн чинь маш өндөр соёлтой хэлэх үгээ олж хэлж чаддаг үлгэр дууриал болмоор үг хэлдэг хүн байсан юм шив дээ жишээ нь:”…ядахдаа тухайн үеийн бурангуйчуудыг буруушаан зэмлэх ухаан хүрэх байсан” гээд л энэ хүн үнэхээр ингэж бичсэн юм болов уу?
түүхийг шүүж яллах санаа байгаад байх шиг бас хувийн тооцоо бодоод байгаач юм шиг сонин биш гэж үү эх сурвалжийг олж тогтоовол таарна. -
Нина. (November 17, 2014 9:58:07 pm )
Монголчууд үр хүүхдээ гэрлэхдээ өмчийг нь биш удмыг нь хардаг байсныг өдгөө цагт төрийн түшээдийг сонгохдоо эрхбиш бодолцож үзэхэд илүүдэхгүй байхаа. Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг . Лу.Болд , Э.Бат-үүл , С.Оюун гэх мэт түшээд арай илүү ёс зүйтэй ,үнэнч шудрага , эх орон ард түмэндээ арай л өөриймсөг ханддаг нь харагдаж байна. Ядахдаа хулгай хийх муу зуршилгүй байх. Иймд ирэх сонгуулаар гишүүдийг нэрсийн жагсаалтаар биш 100% ард түмнээр сонгуулмаар байна. Харин Эрдэнэ байвай хойч үедээ юу үлдээснийг , ямар хүн байсныг сайн мэдэхгүй бол одоо UBS-р явж буй ” Орших уу , эс орших уу ” нэвтрүүлэгт жаахан цаг гаргачихвал бага сага мэдээлэлтэй болох нь дамжиггүй.
-
Zelem (November 18, 2014 9:45:44 am )
Эрдэнийн Бат-Үүл (1957 оны долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн) Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн асан. Монгол улсын баатар цолтой. Ардын уран зохиолч С.Эрдэнийн хүү юм
-
zochin (November 18, 2014 9:54:21 am )
uvug deedsiin uhaanaas uchuuhen ch bid uvluugui um daa chaavaas tarhi tolgoi dandaa buruu umand ajillaastai zailuul zailuul
-
svrem (November 18, 2014 11:08:36 am )
ERDENENII HVV YUM BOL ENHHBAYAR MUU VZEGDEH ZOB YUMDAA
-
Зочин (November 18, 2014 1:29:52 pm )
Аав чинь ийм зоригтой байсан юм бол хүү нь бас хэнээс ч айхгүй ард түмнийхээ төлөө дуугарах ёстой юм байна даа.
-
Зочин (November 18, 2014 1:31:24 pm )
Мэдэхгүй ээ? Лу Болдыг бас чиг сайн хэлдэггүй юм биш үү?
-
иргэнзрчинм (November 18, 2014 1:36:38 pm )
эрдэнэ гуай 1990 оны үед бас бичсэн муу хүн улам о гай болдог
-
иргэн (November 18, 2014 1:46:26 pm )
батүүл ганцаараа их өөр дандаа ард түмэнийхээ төлөө , батүүлээр ардчилал нүүрээ хийж байгаа , Батүүл шмг ажил аваад хийж бхйгаа хэнч алгаа
-
mongol hun (November 18, 2014 2:17:25 pm )
Ene hudlaa bichsen bna. Ooroor helvel Bat-Uul uuniig aaviinhaa umnuus zohion bichleg hiijee S Erdene guai ooroo ungursun niigemd Tsedenbal darga MAHN-iig magtan duulagch komunist baisan hun u gej Enhbayariig muulah um be Erdeniin Batuul Huvsguliin sumand baihdaa suragch ohinoo huchindej baisan hugiin bagsh baisan sh dee Aav n namaaraa yariulj baij shorond yavuulaagui shuu dee Unen um uneneeree saihan shuu Daravch daldaina Bulavch bultaina
-
Зочин (November 18, 2014 2:20:29 pm )
С.Эрдэнэ гуай үнэнийг харж байжээ. Яг л энэ хүний харж, хэлж, бичсэнээр л Энхбаяр явсан дүр зураг харагдаж байна. Энэ захидал хаанаас хэнээс өнөөдөр гарч ирэв ээ. Энэ захидлын гар бичмэл нэг л хувь үйлдэгдсэн баймаар, тэгээд энэ захиа Н.Энхбаярт очсон байсан бол Энхбаяр шиг хүн аль хэдийн устгачих байсан. Гэтэл гараад ирэхийг бодоход гарт өгөөгүй байсан болж таарч байна. Үүнийг гаргаж ирж олонд танилцуулсан хүнд гялайлаа!
-
Сүхбаатар (November 18, 2014 2:50:48 pm )
С.Эрдэнэ бичсэн нь үнэн үү ?
-
ДААНЧ ДЭЭ (November 18, 2014 3:27:28 pm )
ТУХАЙН ҮЕДЭЭ ИХ Л ЗҮРХ ЗОРИГ ГАРГАЖ БИЧСЭН БАЙХ ДАА.
ЗАРИМ ХҮМҮҮС ХЭЛЭХДЭЭ ХҮНИЙГ НАЙЗААР НЬ ТАНИДАГ ГЭХ ЮМ. ГЭТЭЛ БАС НАЙЗЫГ ТАНИХДАА ҮГ ХЭЛЭЭР БИШ ҮЙЛ ХЭРГЭЭР НЬ ТАНИДАГ ГЭХ ЮМ БИЛЭЭ. ЭНХБАЯРЫГ ДАГАГСАДЫГ ОДОО ХЭН ГЭЖ ОЙЛГОХ ВЭ.
-
nasan (November 18, 2014 5:28:36 pm )
vnen
-
Anonymous (November 18, 2014 8:35:29 pm )
Bat uul hotiig uur bolgosoon .hezee iim bailaa.avilagchid gazriin naimaachidaar duuren bsan.zambaraagui luivarchid ih bsan da.
-
Bat (November 18, 2014 11:40:35 pm )
bat-yyl chi bitgii zavaaraad bai! cain hunii neriig…Aaviinhaa neriig gej ch helmeergui baina, chi l bichcen baina shuu dee. enh-bayriig yamar hun bee gedgiig chamaar zaalgaltguii humuuc oorcdoo dugneh biz C.Erdene gedeg hun iim bolhi, mulhi um bichih gui ,bichvel bichcen shig bichnee. Ene cedviinhee garchigiig geh uu dee…bat-uuleec enh-bayrt geed oorchilchih.
-
zochin (November 19, 2014 8:35:12 am )
ih unen helj bj dee hoorhii min.
-
svrendorj (November 21, 2014 9:54:21 am )
Erdene guai bichsen ni vnen esehiig notloh l heregtei umdaa
26 Comments