Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 25. Сумъяа гараг. Харцага одтой, 3 хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, хэрүүл, тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.