Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсэг болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 2-7 хэм хүйтэн, Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.