antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2014 5 comments

Бидний эх хэлийг Солонгосчуудаа тайлбарлаж байхад салбарын сайд нь Солонгос кофе шопын нээлтэнд оролцож байх

нийтлэсэн Admin

lu-ovogtШинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнд АН-аас нэлээд хэдэн хүний нэр яригдаж байсан ч ҮЗХ-ны хурлаар Алтангадас фракцийн  Ч.Сайханбилэгийг олонхи нь дэмжиж,  УИХ-д оруулахаар болсон. Ч.Сайханбилэгийг  Ерөнхий сайдаар томиловол  нэг талаас Н.Алтанхуягийн бодлого үйл ажиллагаа шууд үргэлжлэх, нөгөө талаас өмнөх  ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүн  Засаг муу ажилласан хариуцлагыг  тодорхой хэмжээгээр  хүлээх ёстой учраас тэрээр шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн байх учиргүй гэж үзэх ажиглагчид болон байна.  Ерөнхий сайдад яригдаж байсан хүмүүсийн дунд нэр нь явсан Л.гантөмөр    шинээр байгуулагдах Засгийн газарт БШУ-ны сайдаар  үргэлжлүүлэн хийх “тохироонд хүрч” амаа үдүүлсэн бололтой.

Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох юм бол одоогийн яамдын зарим  сайдууд үргэлжлүүлэн  сайдаараа үлдэж ажиллах болсон гэх мэдээлэл байна. Ийм сайд нарын  тоонд Хууль зүйн сайд, БШУ-ны сайдын нэр яригдаж байна. Хууль зүйн сайдын хувьд  Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болвол танхимд нь ажиллахгүй гэдгээ ил цагаан зарласан нэгэн. Уг нь салбарын сайдаараа хэнийг авч ажиллуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Түүнээс биш өмнө нь  салбарын сайд байсан хэн нэгэн “би  засагт орж ажиллана, ажиллахгүй”  гэж хэлдэг ч юм биш гэдгийг ажиглагчид хэлээд байгаа.

Харин БШУ-ны сайдын хувьд ярих зүйл цөөнгүй байна. Л.Гантөмөр сайдын тэргүүлсэн БШУ-ны яам өнгөрсөн 2 жилд юу хийв. Түүний удирдлаган доор ажилладан БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нь дэлхийн олон улс оронд үйл ажиллагааг нь явуулахыг  хориглосон Солонгос төвтэй Мүүнийн шашны бодлого үйл ажиллагааг “ил  далд сурталчилсан” атал түүнийг Л.Гантөмөр сайд цээжээрээ хамгаалаад авч үлдсэн. thumb_size

http://www.ugluu.mn/66018.html

http://tsagtur.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D0%B0%D1%81-%D1%85%D1%8D%D0%BB-%D1%81%D0%BE%D1%91%D0%BB%D1%8B%D0%B3-%D0%BD%D1%8C-%D1%85%D0%BE%D0%BB%D0%B4%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85-%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BB%D0%BE%D0%B3%D1%8B%D0%B3-%D1%85%D1%8D%D0%BD-%D1%85%D0%B8%D0%B9%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%B7%D0%B0%D0%B2%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B0-%D0%B2%D1%8D/

Л.Гантөмөр өөрийн найз, Японд суралцаж байсан А.Галтбаярыг МУИС-ийн ректороор томилсон. А.Галтбаяр хууль зөрчсөн олон шийдвэр гарган, үйлдэл хийсэн ч түүнийг Л.Гантөмөр сайд хаацайлаад үлддэг.

БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа  “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд боловсролын  агуулгын  тогтолцоонд  өөрчлөлт оруулах нэрийдлээр  “уран зохиол”-ын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах, цагийг нь бууруулахдаа тулж, олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд хүрч байж больсон. Хэзээнээс монгол хүүхэд “зөв” биш “буруу”   болчихсон юм бол гэж Боловсролын сайдаас асуумаар санагддаг.  ”Буруу” монгол хүүхдийг хэн, хэрхэн “Зөв монгол хүүхэд” болгох гэж байгаа юм бол. Үүний цаана харийн соёл уламжлалт хүүхэд багачуудыг бага наснаас нь “уруу татах” гэсэн оролдлого байна гэж зарим хүмүүс хардаж байгаа нь ч оргүй биш мэт.

Л.Гантөмөр сайд, эдийн засгийн чиглэлийн  хувийн дээд  сургууль эрхэлдэг нэгэн найздаа Хүний их эмч бэлтгэх сургалтын зөвшөөрлийг “ногоон гэрэл”-ээр өгсөн  байдаг. Хүний амь настай холбоотой Их эмчийн мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрлийг  ингэж Эдийн засгийн чиглэлийн сургуульд шууд олгох  ”бөх зүрх” Л.Гантөмөр сайдаас өөр хүнд төрөхгүй л болов уу.

БШУЯ-ны харьяа “Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт нэртэй” нэртэй ТББ нь 4 жил Багшийн их сургуулийг багш мэргэжлээр төгссөн суралцагчдаас  багшлах эрх олгох нэрийдлээр  шалгалт авч,  шалгуулагч тус бүрээс 40 гаруй мянган төгрөг татан, зөвхөн нэг аймгаас л гэхэд 10,0 гаруй сая төгрөгийг  ”олж” байгааг   салбарын сайд нь харсан ч хараагүй мэт дуугүй суусаар байна. bagshlah-erh-600x341

http://www.ugluu.mn/113263.html

Жил бүр БШУЯ-ны зөвшөөрлөөр хэвлэгдэх сурах бичгийн тоо өсөн  нэмэгдэж, нэг сурагч  цүнх дүүрэн, дааж ядсан олон  сурах бичигтэй хичээлдээ явж, толгой эргэсэн оон номноос хичээл орж байна. Яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн сурах бичиг нь Монгол улсын төрийн далбааг алдаатай хэвлэсэн байдалтай байна.   http://www.ugluu.mn/119440.html    Дээр нь сурагчийн дүрэмт хувцасны чанар муутай байдлыг эцэг эхчүүд удаа дараа шүүмжилдэг боловч асуудлыг  БШУЯ үл тоосон байдлаар өдийг хүрлээ.

Түүнийг энэ салбарыг удирдаж байхад Солонгосчууд Монголчуудын толгой дээр гарлаа. Солонгосын 100 хөрөнгө оруулалттай атлаа Монгол  улсын Нийслэл Улаанбаатар хотын нэрээр нэрлэгдсэн “Итгэл, найдвар, хайр” гэсэн уриатайгаар сургалтаа явуулдаг  Их сургууль байр сууриа бэхжүүлж, шинэ  байр барин ашиглалтанд оруулсан бол Солонгосын иргэн Ё Мүн Бү гэгч нөхөр  Монгол хэлний тайлбар толь гаргахдаа хүрлээ. Монголчууд бид эх хэлээ арай ч Солонгосчуудаар тайлбарлах дээрээ тулаагүй байлтай Л.Гантөмөр сайдаа…IMG27911604904_1003342266359237_6183042504767361661_n

Хамгийн сүүлд  БШУ-ны сайд Л.Гантөмөр  Солонгосын хөрөнгө оруулалттай  кофе шопын нээлтэнд  Солонгосын  залуу жүжигчинтэй мөр зэрэгцэн оролцсон нь түүнийг Солонгосын мүүнийн шашинтай өөрөө  холбоотой гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлсэн байна.

http://www.ugluu.mn/119440.html

Монголын боловсролын бодлогыг  уламжлалын арга барилд зөв зохистой явуулахын оронд Шинэчлэл нэрийн дор ийн самарч байгааг бид зүгээр хараад сууж болно гэж үү. Иймээс удахгүй шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайдаар Л.Гантөмөрийг  үргэлжлүүлэн томилохгүй байхыг эдгээр баримтуудад тулгуурлан  шинээр томилогдох Ерөнхий сайдад шивнэн хэлье…

Ц.Мөнх

Ugluu-logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 17, 2014 6:20:37 pm )

    Iiim ch said baih gej mongol duusaj bgaa yum bnada

  • Bat (November 17, 2014 8:23:40 pm )

    Ene nohor b.salbart wu hiib.

  • СААРАЛ (November 17, 2014 9:53:33 pm )

    Алтанхуяг еренхий сайдаас огцроход тууний танхим нь автоматаар огцрох естой. Сайханбилэг Еренхий сайд боллоо гэхэд огцорсон сайдуудаас, тэр тусмаа огцорсон засгийн шадар сайдыг еерийн кабинетэд авбал(” муу нэрт луу данст Нямдоржийн” Алтанхуягийг еренхий сайд болоход хэлж байсан уг хичнээн унэн байсныг”) буруудна шуу гэдгийг сануулах юун.Тэрбишдагва Нямдоржийн хэлсэнээр Алтанхуягийг огцуулахад багагуй гавьяа байгуулсан ч еренхий сайдаар Сайханбилгийг сонгогдвол хамтарч ажиллана ч гэх шиг. Жинхэнэ урваачид ямар байдгийг яруу тодоор харууллаашдээ.Одоо Сайханбилгийн кабинетэд орчихоод Солонгосоос Энхбаярын явуулах заавраар засгийг бусниулах гэж далдганаж байгаа нь тэр байлгуй. БОДОХ Л АСУУДАЛ.!!!

  • Hehehe (November 17, 2014 11:46:59 pm )

    Ene gashuun ch gesen ynen!!! Amerik.solongos jijighen nomiig orchuulsan bolood surguulid -hyyhdyyded hycheer shahaj bna. Zarj bgaa ezen ni medegdehgyi unshih qmgyi, hyyhded nemer bolohgyi hatuu, zoolon habtastai, nimhen, zuraan geed yana byriin hereggyi qmnuud shahaad l!!!!!!! Hyyhded barag doloon honog byr 3000-5000 togrog avchirch bna!!! Avahgvi bol hyyhdiig daramtlaad bh qm. Syyldee hyyhed surguulidaa yavahgyi geed gyriideg bolj bna!!! Byyr bolovdroliin yamand ni hyrtel tiim nom hiij shahdag ar tamdaa tom hamgaalttai bag ajillaj baival yahav!! Said ni uulzah geheer byyr oldohgyi hural zovolgoontei geed bdag gym qm bn laa

  • zochin (November 18, 2014 8:36:20 pm )

    uneheer Gantumur saidiig dahin bitgii tomiloosoi Udiin tsai hutulburiin hoolond mash olon huuhed hordood bhad yadaad salbariin saidtai hariutslaga yarihgui baigaag oilgohgui bn6 Bur sain ajillaj bgaa saidiin toond orchon bgaamaa amitnii nyalh ursiig horduulchihaad…..

antalya rent a car