antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2014 17 comments

Д.Эрдэнэбат даргын “мордохын хазгай” буюу АН-ын ялагдал

нийтлэсэн Admin

hУИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны өчигдрийн хуралдаан 09 цаг 20 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч эрхэм гишүүд сурсан зангаараа “Үхрийн баас” шиг л дуртай дургүйхэн цувралдсаар 30-аад минутын дараа 89.5 хувийн ирцтэйгээр гол асуудлаа хэлэлцэж эхэлсэн юм.

Тэдний хэлэлцэх гол асуудал нь мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн 26 дээр АН-ын “эсэргүү” Ж.Батзандан, “Шударга ёс” эвслийн “мунгинуу өвгөн” Л.Цог нар нэмэгдэн 28-уул болж аваад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлснийг хэлэлцэх бай­сан билээ.

Байнгын хорооны ху­ралдааны эхэнд гишүүд тогт­­сон журмаараа үгээ хэлц­­­­гээсэн. Ерөнхий сайдыг цээ­­жээрээ хамгаалж, тэр­гүүн эгнээнд зогссон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр санал хураалт явуулах нь буруу.

Гэхдээ заа­вал санал хураана гэж бай­гаа бол ху­раахаас яахав” гэсэн шүү дуугарсан бол АН дахь “эсэр­гүү”-нүүдийн нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа “МАН-ын огцруулах са­налаар би огцруулахгүй.

Харин Ардчилсан намын удирдлагуудын нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн уриалгыг хүндэтгэн Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна” гэсэн. Сөрөг хүчнийхэн болон жур­мын нөхрөөсөө хатуу үг сон­сож, багагүй бухимдсан Мон­гол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай Зас­гийн газар хоёр жилийн ху­га­цаанд ажиллалаа.

МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөн­хий сайдыг огцруулах асууд­лыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу.

Би Ардчил­лын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж яв­сан хүний хувьд гүн эм­гэнэл илэрхийлье. Бид хэлмэг­дүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаг­лан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан.

Тиймээс Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан. Хаян­хярваа гишүүнээ тоглоом тогтой нь дээр шүү” хэмээн заналтайхан дуугараад авна лээ.

Ингээд сөрөг хүч­ний Ерөнхий сайдыг огцруу­лахаар оруулж ирснээр санал хураахад Төрийн бай­­гуулалтын байнгын хо­рооны 17 гишүүний 11 нь Н.Алтан­хуягийг огцруу­лахыг дэмж­­­чихдэг юм байна.

Хам­­­гийн хачирхалтай нь 10-хан хоногийн өмнө “Ерөн­­­хий сайдыг огц­руу­лах кноп дарах нь АН-ыг буу­дах­тай адилхан” хэ­мээн дуу­лиантайхан мэ­дэг­дэж бай­сан УИХ дахь АН-ын бүл­гийн дарга Д.Эрдэнэбат Н.Алтанхуягийг огцруу­лахыг дэмжчихсэн байв.

Харин байнгын хорооны хуралдаан дууссаны дараа Д.Эрдэнэбат дарга сэт­гүүлч­дийг урьж сандруухан мэ­дэгдэл хийсэн юм. Тэрбээр “Миний өгсөн санал бол цэвэр техникийн алдаа. Би андуураад дарчихсан.

Санал хураах техникийг нь сайн ойлголгүй андуурч дарсан гэсэн үг. Түүнээс би хэзээ ч, хаана ч Н.Алтанхуягийг дэмжих хүн. Хэрэв би албаар эсрэг санал өгсөн бол намын дүрмээр намайг буулгаж, хөөж зайлуулж бол­но. Харин андуурал гар­сан гэдгийг энд онцлох ёстой” хэмээн алдаагаа зал­руулсан юм.

Хамгийн хачирхалтай нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанаар Ерөнхий сайдын хувь заяаг дэнсэлж байхад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох С.Баярцогт, М.Батчимэг хоёр коридорт эргэлдэж, зориуд саналаа өгөхөөс бултсан юм. Тэд­ний энэ үйлдлийг “Дур­гүйд хүчгүй” гэж шу­луу­хан тодорхойлж бол­­но.

С.Баярцогтын хувьд төдийгөөс өдий хүр­тэл АН-д хамгийн хүчир­­хэг Алтангадас фрак­цид харьяалагдан ач буянд нь сайд, даргын сэн­тий­гээс мултарч үзээ­гүй ша­хам саяхныг хүр­сэн ч Швей­­царийн бан­кинд хул­гайн аргаар нуун дараг­дуулсан нууц данс­наа­саа болж хамаг бүхнээ өөрөө л сэгсэрч, үгүй хийсэн нэгэн. Тиймдээ ч сүүлийн үед наашаа гэсэн МоАХ фракц буюу Х.Баттулгыг илэр­хий бараадах болсон нь Н.Алтанхуягийн хувь заяаг шийдэх үед бултаж алга болгуулснаас зайлахгүй.

Харин АН-ын “Нэг ардчилал” фракцид ха­маардаг М.Батчимэг ги­шүү­ний хувьд “Хоёр арслангийн ноцолдох”-ыг уулан дээрээс харж суухыг илүүд үзсэн нь тодорхой. Чухамдаа эрхэм гишүүн М.Батчимэг “Алтанхуяг ойчихгүй бол сайн, ойчвол илүү сайн” хэмээн тооцоолж яваагаас байнгын хорооны санал хураалтад оролцоогүй болов уу. Хэрэв тэгж тоо­цоо­лоогүй л бол АН-ын ги­шүүний хувьд даргынхаа төлөө Р.Гончигдорж, Ч.Сайхан­­билэг нар шиг л “улаан хам­гаа­лагч”-аар зогсох байсан нь ойл­гомжтой.

Ингээд Төрийн байгуу­лалтын байнгын хорооны 17 гишүүнээс Ерөнхий сайдын өөрийгөө хамгаалсан санал дээр “Шударга ёс” эвслийн тэргүүн Л.Батцэрэг, АН-аас Бакей, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Иргэний зориг намын С.Дэмбэрэл нарын зургаан хүн эсэр­гүүцсэн ч нөгөө талд МАН-ын бүлгийн Ц.Даш­дорж, М.Энхболд, Н.Энх­болд, Д.Эрдэнэбат, Д.Лүндээ­жанцан, С.Батболд, Ч.Хүрэл­­­­баатар, Су.Батболд нар дээр нэмэгдэн “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга, АН-ын Р.Бурмаа нар Н.Алтан­хуягийг огц­руу­ла­хаар санал өгснөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэ­лэл­цэхээр болсон юм.

Энэ өдрийн хамгийн бү­тэлгүй, “мордохын хаз­гай”-гаар тодорсон АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд “Бид дараах дүгнэлтийг гаргаж байна. Одоогоос хоёр жилийн өмнө монголчууд бид хэрэглээний, эмзэг эдийн засагтэй 2.5 тэрбум ам.долларын өртэй байсныг эхнээс нь төлж эхэллээ.

Шинэчлэлийн Засгийн га­зар ажлаа хүлээж авснаар Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дууслаа. 2011 оны 17.3 хувийн эдийн засгийн өсөлтийн 5.7 хувийг импортын өсөлт бүр­дүүлсэн байдаг. Энэ нь Оюутолгойн хүнд машин механизмын импорт юм.

Харин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн дээрх өсөлтөд эзлэх хувь ердөө 3.5 пункт байсан юм. Тэгэхээр энэ бол эдийн засгийн өгөөжтэй өсөлт биш. Харин одоо манай ба­рилгын салбар 80, мал аж ахуйн салбар 10-аад хувиар өслөө. Энэ бол цэвэр өсөлт” хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын нэгдсэн чуул­ган үргэлжилсээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн илт­гэлийг сонссоны дараа 14:30 цагт Ерөнхий сайдыг огц­руулахыг дэмжих гэсэн томьёол­­лоор санал хураахад ху­ралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь дэмжиж, 30 нь татгалзсанаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсоор огцорлоо. Түүний гүй­цэт­гэж байсан үүргийг Ша­дар сайд Д.Тэрбишдагва орлон гүйцэтгэхээр болов.

Ерөнхий сайдын хувь заяаг шийдсэн энэ санал хураалтад АН-ын “Шонхор” фракцийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Арвин, “Нэг ардчилал”-ын М.Батчимэг нар “усанд хаясан чу­луу” шиг алга болж, хи­чээн­­­­гүй­лэн зүт­гэснээр Н.Алтан­хуяг сай­даар “сор за­­лах” МАН-ын өдөөсөн “гал түймэр”-т цучил нэ­мэрлэв.

Ийнхүү хямарч, ха­га­ралдаж дуусдаггүй Мон­голын улстөр дахин нэг Ерөнхий сайдаар “сор зал­­сан”-аар Д.Эрдэнэбат сай­дын “мордохын хаз­гай” өндөрлөж, АН томоо­хон ялаг­дал хүлээлээ.

Магад­­гүй шинээр эмхлэн бай­гуу­лагдах Зас­гийн газрыг Н.Алтан­хуяг тэр­гүүтэй Алтангадасчууд хон­зонгоо тайлтал өшиглөн уна­га­саар, урьд өмнө үүрэг гүй­цэт­­­гэгчээр удирдуулсан Зас­­­­­­гийн газар зургаан сар мун­­гинасан “хар” түү­хийг бит­гий л давтаж золиг­тоо­сой билээ, бурхан минь.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Zochin (November 06, 2014 10:10:14 am )

    Bayartsogt bultana gedeg chini naiziigaa ESaid bolgoh gej l tegej bgaa bhgui yu. Saihan bilegee gej hun bna shuu dee

  • ИРГЭН (November 06, 2014 10:16:59 am )

    МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөн­хий сайдыг огцруулах асууд­лыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу.

    Би Ардчил­лын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж яв­сан хүний хувьд гүн эм­гэнэл илэрхийлье. Бид хэлмэг­дүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаг­лан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан………………ТЭГЭЭД ӨС САНАХГҮЙ ГЭЭД, ХЭЛМЭГДҮҮЛЭХГҮЙ ГЭЭД, ХУВЬСГАЛ ХИЙЛЦСЭН ГЭЭД ЧАМАЙГ МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛАХЫГ, АХ ДҮҮ, АМРАГ САДАНГААРАА НИЙЛЭЭД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙХЫГ ЧИНЬ ХАРААД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ? АЛТАНХУЯГ АА?

  • ИРГЭН (November 06, 2014 10:18:35 am )

    ХОЁР КНОПНЫ УЧРЫГ НЬ ОЛООД ДАРЖ ЧАДАХГҮЙ ИЙМ МАЛНУУДААР ТӨР БАРИУЛЖ БАЙДАГ МӨН Ч ХЭЦҮҮ БАЙНА МОНГОЛЧУУД БИД.

    • Anonymous (November 06, 2014 10:52:32 am )

      Mongol ulsiin mini tuuhend baigaagui muuuuuuuu erunhii saad bailaa. Yamar saihan baisan uls orniig mini yamar muuhai bolgochood zailav. Yamar saihan amijirgaatai baisan olon tumniig mini yaj doroituulav.

  • иргэн (November 06, 2014 10:42:59 am )

    Эрдэнэбат жүжиг тавихдаа сайн хүн шүү зайлуул. угаасаа ч толгой муутай нв харагдаж байна.2 конопны учрыг олж чадахгүй хүнээр бүлгийн дарга тавьсан та бүхэн юу бодор сууна даа???????

  • Anonymous (November 06, 2014 10:49:57 am )

    Ardchilsan namiig songoson humuus yamar namiig songochihoo ve.

  • зочин (November 06, 2014 11:12:11 am )

    Бурмаа гэдэг хүн чинь МАНн хүндээ-ы

  • Anonymous (November 06, 2014 11:18:09 am )

    Санаа амарлаа гэж. Одоо төрөө засаж Монгол оо сэргээе.

  • zochin (November 06, 2014 11:31:01 am )

    MANAN-tai ajillaj baigaagui um shig uridahaan ul bolgoj hoitohoon zul bolgoson uudgui zan ni uuriig ni unagaj baigaa um unah nuheen uuruu hsan undesnii ev negdeliin zasag baiguulsan bol 4 jil boloh bailaa Bayaraas suraltsaj surah um eh bii shuu eh ornoo boddog hun evsel baiguulj hamtarch yavna yamar neg gomdol teevel tushaa bol sh de praktsuuddaa huvaalgui namuuddaa etgel ugsun bol iim um bolohgui bailaa gej

  • zochin (November 06, 2014 11:32:42 am )

    Ardchilal AN bish ard tumenii umch ene neriig barij heden jil hool horooson humuus iim baidag um

  • zochin (November 06, 2014 11:34:23 am )

    ene eh hudalch hun umaa zasgaa unagahgui gej bugd gariin useg zursan geed buleg deer tohirson geed baisan chin heden minutiin daraa unagalaash de yaamarch uureggui daravgar amaaraa hudalaa hutsah umaa

  • Зочин (November 06, 2014 1:06:17 pm )

    Олны үг ортой гэдэг дээ, улам идүүлээд, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгээ идээд байхаар чинь байлгаад баймааргүй байна. Зөндөөн сайд нар байсан өөр шиг чинь идсэн уусанд нэр нь гараад байсан хүн тэр болгон байл уу? Битгий ард түмнийг доромжлоод бай. Ганцхан та сүрхий толгойтой хүн үү?

  • Зочин (November 06, 2014 2:12:19 pm )

    алтанхуяг заилж амарлаа. Амаржаргалаар ерөнхии саид болог

  • saraa usa (November 06, 2014 6:22:44 pm )

    Erdenebat guia ta odoo bolildoo araich dee tenegyygiin hubid sandal suudaliin dain bolj bna ard tymen hohirch seherch bna shyy dee iim haruytslagagyi yum yriad suuj bna gedeg arail bishdee hen said baigaad hybaaj idehees eer hiisen yum baina uu olon jil yrgeljilsen ediin zasgiin unalt haana henees ehtei be gedegiig tungaaj bodoh heregtei

  • agi (November 06, 2014 8:41:53 pm )

    эррдэнэбөт багануург байхын ийм шаравдаг нохой байсын

  • гэрэл (November 07, 2014 1:12:16 pm )

    кнопнийхоо учрыг одоо хүртэл олж чадаагүй хүн их хуралд байдаг л юм байна.Үнэхээр андуурсан бол ядаж дуугуй байдаг байгаа даа.Ард түмэн өөрийг чинь янз янзаар л дүгнэнэ дээ./ эргүү, урваач,жүжигчин нэх мэтээр/

  • роро (March 23, 2017 7:57:13 pm )

    эж эхэлсэн юм.

    Тэдний хэлэлцэх гол асуудал нь мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн 26 дээр АН-ын “эсэргүү” Ж.Батзандан, “Шударга ёс” эвслийн “мунгинуу өвгөн” Л.Цог нар нэмэгдэн 28-уул болж аваад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлснийг хэлэлцэх бай­сан билээ.

    Байнгын хорооны ху­ралдааны эхэнд гишүүд тогт­­сон журмаараа үгээ хэлц­­­­гээсэн. Ерөнхий сайдыг цээ­­жээрээ хамгаалж, тэр­гүүн эгнээнд зогссон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр санал хураалт явуулах нь буруу.

    Гэхдээ заа­вал санал хураана гэж бай­гаа бол ху­раахаас яахав” гэсэн шүү дуугарсан бол АН дахь “эсэр­гүү”-нүүдийн нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа “МАН-ын огцруулах са­налаар би огцруулахгүй.

    Харин Ардчилсан намын удирдлагуудын нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн уриалгыг хүндэтгэн Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна” гэсэн. Сөрөг хүчнийхэн болон жур­мын нөхрөөсөө хатуу үг сон­сож, багагүй бухимдсан Мон­гол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай Зас­гийн газар хоёр жилийн ху­га­цаанд ажиллалаа.

    МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөн­хий сайдыг огцруулах асууд­лыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу.

    Би Ардчил­лын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж яв­сан хүний хувьд гүн эм­гэнэл илэрхийлье. Бид хэлмэг­дүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаг­лан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан.

    Тиймээс Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан. Хаян­хярваа гишүүнээ тоглоом тогтой нь дээр шүү” хэмээн заналтайхан дуугараад авна лээ.

    Ингээд сөрөг хүч­ний Ерөнхий сайдыг огцруу­лахаар оруулж ирснээр санал хураахад Төрийн бай­­гуулалтын байнгын хо­рооны 17 гишүүний 11 нь Н.Алтан­хуягийг огцруу­лахыг дэмж­­­чихдэг юм байна.

    Хам­­­гийн хачирхалтай нь 10-хан хоногийн өмнө “Ерөн­­­хий сайдыг огц­руу­лах кноп дарах нь АН-ыг буу­дах­тай адилхан” хэ­мээн дуу­лиантайхан мэ­дэг­дэж бай­сан УИХ дахь АН-ын бүл­гийн дарга Д.Эрдэнэбат Н.Алтанхуягийг огцруу­лахыг дэмжчихсэн байв.

    Харин байнгын хорооны хуралдаан дууссаны дараа Д.Эрдэнэбат дарга сэт­гүүлч­дийг урьж сандруухан мэ­дэгдэл хийсэн юм. Тэрбээр “Миний өгсөн санал бол цэвэр техникийн алдаа. Би андуураад дарчихсан.

    Санал хураах техникийг нь сайн ойлголгүй андуурч дарсан гэсэн үг. Түүнээс би хэзээ ч, хаана ч Н.Алтанхуягийг дэмжих хүн. Хэрэв би албаар эсрэг санал өгсөн бол намын дүрмээр намайг буулгаж, хөөж зайлуулж бол­но. Харин андуурал гар­сан гэдгийг энд онцлох ёстой” хэмээн алдаагаа зал­руулсан юм.

    Хамгийн хачирхалтай нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанаар Ерөнхий сайдын хувь заяаг дэнсэлж байхад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох С.Баярцогт, М.Батчимэг хоёр коридорт эргэлдэж, зориуд саналаа өгөхөөс бултсан юм. Тэд­ний энэ үйлдлийг “Дур­гүйд хүчгүй” гэж шу­луу­хан тодорхойлж бол­­но.

    С.Баярцогтын хувьд төдийгөөс өдий хүр­тэл АН-д хамгийн хүчир­­хэг Алтангадас фрак­цид харьяалагдан ач буянд нь сайд, даргын сэн­тий­гээс мултарч үзээ­гүй ша­хам саяхныг хүр­сэн ч Швей­­царийн бан­кинд хул­гайн аргаар нуун дараг­дуулсан нууц данс­наа­саа болж хамаг бүхнээ өөрөө л сэгсэрч, үгүй хийсэн нэгэн. Тиймдээ ч сүүлийн үед наашаа гэсэн МоАХ фракц буюу Х.Баттулгыг илэр­хий бараадах болсон нь Н.Алтанхуягийн хувь заяаг шийдэх үед бултаж алга болгуулснаас зайлахгүй.

    Харин АН-ын “Нэг ардчилал” фракцид ха­маардаг М.Батчимэг ги­шүү­ний хувьд “Хоёр арслангийн ноцолдох”-ыг уулан дээрээс харж суухыг илүүд үзсэн нь тодорхой. Чухамдаа эрхэм гишүүн М.Батчимэг “Алтанхуяг ойчихгүй бол сайн, ойчвол илүү сайн” хэмээн тооцоолж яваагаас байнгын хорооны санал хураалтад оролцоогүй болов уу. Хэрэв тэгж тоо­цоо­лоогүй л бол АН-ын ги­шүүний хувьд даргынхаа төлөө Р.Гончигдорж, Ч.Сайхан­­билэг нар шиг л “улаан хам­гаа­лагч”-аар зогсох байсан нь ойл­гомжтой.

    Ингээд Төрийн байгуу­лалтын байнгын хорооны 17 гишүүнээс Ерөнхий сайдын өөрийгөө хамгаалсан санал дээр “Шударга ёс” эвслийн тэргүүн Л.Батцэрэг, АН-аас Бакей, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Иргэний зориг намын С.Дэмбэрэл нарын зургаан хүн эсэр­гүүцсэн ч нөгөө талд МАН-ын бүлгийн Ц.Даш­дорж, М.Энхболд, Н.Энх­болд, Д.Эрдэнэбат, Д.Лүндээ­жанцан, С.Батболд, Ч.Хүрэл­­­­баатар, Су.Батболд нар дээр нэмэгдэн “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга, АН-ын Р.Бурмаа нар Н.Алтан­хуягийг огц­руу­ла­хаар санал өгснөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэ­лэл­цэхээр болсон юм.

    Энэ өдрийн хамгийн бү­тэлгүй, “мордохын хаз­гай”-гаар тодорсон АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд “Бид дараах дүгнэлтийг гаргаж байна. Одоогоос хоёр жилийн өмнө монголчууд бид хэрэглээний, эмзэг эдийн засагтэй 2.5 тэрбум ам.долларын өртэй байсныг эхнээс нь төлж эхэллээ.

    Шинэчлэлийн Засгийн га­зар ажлаа хүлээж авснаар Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дууслаа. 2011 оны 17.3 хувийн эдийн засгийн өсөлтийн 5.7 хувийг импортын өсөлт бүр­дүүлсэн байдаг. Энэ нь Оюутолгойн хүнд машин механизмын импорт юм.

    Харин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн дээрх өсөлтөд эзлэх хувь ердөө 3.5 пункт байсан юм. Тэгэхээр энэ бол эдийн засгийн өгөөжтэй өсөлт биш. Харин одоо манай ба­рилгын салбар 80, мал аж ахуйн салбар 10-аад хувиар өслөө. Энэ бол цэвэр өсөлт” хэмээн мэдэгдсэн.

    УИХ-ын нэгдсэн чуул­ган үргэлжилсээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн илт­гэлийг сонссоны дараа 14:30 цагт Ерөнхий сайдыг огц­руулахыг дэмжих гэсэн томьёол­­лоор санал хураахад ху­ралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь дэмжиж, 30 нь татгалзсанаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсоор огцорлоо. Түүний гүй­цэт­гэж байсан үүргийг Ша­дар сайд Д.Тэрбишдагва орлон гүйцэтгэхээр болов.

    Ерөнхий сайдын хувь заяаг шийдсэн энэ санал хураалтад АН-ын “Шонхор” фракцийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Арвин, “Нэг ардчилал”-ын М.Батчимэг нар “усанд хаясан чу­луу” шиг алга болж, хи­чээн­­­­гүй­лэн зүт­гэснээр Н.Алтан­хуяг сай­даар “сор за­­лах” МАН-ын өдөөсөн “гал түймэр”-т цучил нэ­мэрлэв.

    Ийнхүү хямарч, ха­га­ралдаж дуусдаггүй Мон­голын улстөр дахин нэг Ерөнхий сайдаар “сор зал­­сан”-аар Д.Эрдэнэбат сай­дын “мордохын хаз­гай” өндөрлөж, АН томоо­хон ялаг­дал хүлээлээ.

    Магад­­гүй шинээр эмхлэн бай­гуу­лагдах Зас­гийн газрыг Н.Алтан­хуяг тэр­гүүтэй Алтангадасчууд хон­зонгоо тайлтал өшиглөн уна­га­саар, урьд өмнө үүрэг гүй­цэт­­­гэгчээр удирдуулсан Зас­­­­­­гийн газар зургаан сар мун­­гинасан “хар” түү­хийг бит­гий л давтаж золиг­тоо­сой билээ, бурхан минь.

    Д.Энхтүвшин

    Эх сурвалж:

    Share
    Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

    ХОЛБООТОЙ МЭДЭЭ
    No Related Posts
    16 Comments
    Zochin (November 06, 2014 10:10:14 am )

    Bayartsogt bultana gedeg chini naiziigaa ESaid bolgoh gej l tegej bgaa bhgui yu. Saihan bilegee gej hun bna shuu dee

    Reply
    ИРГЭН (November 06, 2014 10:16:59 am )

    МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөн­хий сайдыг огцруулах асууд­лыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу.

    Би Ардчил­лын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж яв­сан хүний хувьд гүн эм­гэнэл илэрхийлье. Бид хэлмэг­дүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаг­лан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан………………ТЭГЭЭД ӨС САНАХГҮЙ ГЭЭД, ХЭЛМЭГДҮҮЛЭХГҮЙ ГЭЭД, ХУВЬСГАЛ ХИЙЛЦСЭН ГЭЭД ЧАМАЙГ МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛАХЫГ, АХ ДҮҮ, АМРАГ САДАНГААРАА НИЙЛЭЭД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙХЫГ ЧИНЬ ХАРААД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ? АЛТАНХУЯГ АА?

    Reply
    ИРГЭН (November 06, 2014 10:18:35 am )

    ХОЁР КНОПНЫ УЧРЫГ НЬ ОЛООД ДАРЖ ЧАДАХГҮЙ ИЙМ МАЛНУУДААР ТӨР БАРИУЛЖ БАЙДАГ МӨН Ч ХЭЦҮҮ БАЙНА МОНГОЛЧУУД БИД.

    Reply
    Anonymous (November 06, 2014 10:52:32 am )

    Mongol ulsiin mini tuuhend baigaagui muuuuuuuu erunhii saad bailaa. Yamar saihan baisan uls orniig mini yamar muuhai bolgochood zailav. Yamar saihan amijirgaatai baisan olon tumniig mini yaj doroituulav.

    Reply
    иргэн (November 06, 2014 10:42:59 am )

    Эрдэнэбат жүжиг тавихдаа сайн хүн шүү зайлуул. угаасаа ч толгой муутай нв харагдаж байна.2 конопны учрыг олж чадахгүй хүнээр бүлгийн дарга тавьсан та бүхэн юу бодор сууна даа???????

    Reply
    Anonymous (November 06, 2014 10:49:57 am )

    Ardchilsan namiig songoson humuus yamar namiig songochihoo ve.

    Reply
    зочин (November 06, 2014 11:12:11 am )

    Бурмаа гэдэг хүн чинь МАНн хүндээ-ы

    Reply
    Anonymous (November 06, 2014 11:18:09 am )

    Санаа амарлаа гэж. Одоо төрөө засаж Монгол оо сэргээе.

    Reply
    zochin (November 06, 2014 11:31:01 am )

    MANAN-tai ajillaj baigaagui um shig uridahaan ul bolgoj hoitohoon zul bolgoson uudgui zan ni uuriig ni unagaj baigaa um unah nuheen uuruu hsan undesnii ev negdeliin zasag baiguulsan bol 4 jil boloh bailaa Bayaraas suraltsaj surah um eh bii shuu eh ornoo boddog hun evsel baiguulj hamtarch yavna yamar neg gomdol teevel tushaa bol sh de praktsuuddaa huvaalgui namuuddaa etgel ugsun bol iim um bolohgui bailaa gej

    Reply
    zochin (November 06, 2014 11:32:42 am )

    Ardchilal AN bish ard tumenii umch ene neriig barij heden jil hool horooson humuus iim baidag um

    Reply
    zochin (November 06, 2014 11:34:23 am )

    ene eh hudalch hun umaa zasgaa unagahgui gej bugd gariin useg zursan geed buleg deer tohirson geed baisan chin heden minutiin daraa unagalaash de yaamarch uureggui daravgar amaaraa hudalaa hutsah umaa

    Reply
    Зочин (November 06, 2014 1:06:17 pm )

    Олны үг ортой гэдэг дээ, улам идүүлээд, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгээ идээд байхаар чинь байлгаад баймааргүй байна. Зөндөөн сайд нар байсан өөр шиг чинь идсэн уусанд нэр нь гараад байсан хүн тэр болгон байл уу? Битгий ард түмнийг доромжлоод бай. Ганцхан та сүрхий толгойтой хүн үү?

    Reply
    Зочин (November 06, 2014 2:12:19 pm )

    алтанхуяг заилж амарлаа. Амаржаргалаар ерөнхии саид болог

    Reply
    saraa usa (November 06, 2014 6:22:44 pm )

    Erdenebat guia ta odoo bolildoo araich dee tenegyygiin hubid sandal suudaliin dain bolj bna ard tymen hohirch seherch bna shyy dee iim haruytslagagyi yum yriad suuj bna gedeg arail bishdee hen said baigaad hybaaj idehees eer hiisen yum baina uu olon jil yrgeljilsen ediin zasgiin unalt haana henees ehtei be gedegiig tungaaj bodoh heregtei

    Reply
    agi (November 06, 2014 8:41:53 pm )

    эррдэнэбөт багануург байхын ийм шаравдаг нохой байсын

    Reply
    гэрэл (November 07, 2014 1:12:16 pm )

    кнопнийхоо учрыг одоо хүртэл олж чадаагүй хүн их хуралд байдаг л юм байна.Үнэхээр андуурсан бол ядаж дуугуй байдаг байгаа даа.Ард түмэн өөрийг чинь янз янзаар л дүгнэнэ дээ./ эргүү, урваач,жүжигчин нэх мэтээр/

    Reply
    Leave a Reply

    Таны нэр

    Энд сэтгэгдэлээ бичнэ үү
    Сэтгэгдлийг илгээ
    ← Previous Post
    Next Post →

    Монголын геологи хайгуул 2017 чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж …
    March 23, 2017

    Малын боом өвчин гарчээ
    March 23, 2017

    Сонгинохайрхан дүүргийн ЕБС төгсөгчдөд зориулсан “Шинэ алхам” ёслолын …
    March 23, 2017

    Улсын шалгалтын хуваарь гарчээ
    March 23, 2017

    Үерийн далан болон зөвшөөрөлгүй газар үйлчилгээ явуулж буй газруудын …
    March 23, 2017

    Торгон утас шиг зөөлхөн үс чиний бүтээл
    March 23, 2017

    Утааг умартсан ч угаадас буухиалав
    March 23, 2017

    Монголын ”Сүүлчийн ардчилагч”
    March 23, 2017

    А. Батзориг: Э.Бат-Үүл, Д. Баттулга нартай холбоотой 71 тэрбум төгрөгийн …
    March 23, 2017

    Үндэсний лигийн шилдгүүд мөнгөн шагналаа гардаж авлаа
    March 23, 2017

    Төрийн өмчит компаниуд шалгалтанд бүдэрчээ
    March 23, 2017

    Хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүдийн торгуулийн мөнгийг нэгэн иргэн …
    March 23, 2017

    УИХ-ын дарга М.Энхболд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын …
    March 23, 2017

    Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхийг зургаадугаар сараас хэвлэнэ – See more at: …
    March 23, 2017

    “Хангай” захын гаднаас нүцгэн эмэгтэйн цогцос олджээ
    March 23, 2017

    Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өөрөө нэр дэвшихээр шийджээ
    March 23, 2017

    Монгол хүн Сансарт ниссэний 36 жилийн ойд : Сансар ба монголчууд
    March 23, 2017

    Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
    March 23, 2017

    Дуучин A Cool Шанхайн студитэй хамтарч ажиллахаар болжээ
    March 23, 2017

    Зөвшөөрөлгүй газар авто засвар ажиллуулж байжээ
    March 23, 2017

    Б.Төмөрчулуун: Ерөнхий сайд ажлаа цэгцлээд хурдаа авчихлаа
    March 23, 2017

    С.Баяр: Энэ намайг яллаад байгаа Оюутолгойн гэрээ бол миний бахархал
    March 23, 2017

    О.Содбилэгт аавыг нь хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн НӨЛӨӨ бүхий …
    March 23, 2017

    Сенсациар дүүрэн мисс Э.Сэлэнгэ
    March 23, 2017

    Өнөөдөр дэлхийн цаг уурчдын өдөр тохиож байна
    March 23, 2017

    Б.Чойжилсүрэн сайд VS Тост Тосон бумбын нуруу
    March 23, 2017

    Хэн хамгийн хурдан шницель идэх вэ?
    March 23, 2017

    Авлигатай холбоотой 36 байцаагчийн хэрэг шүүхэд шилжлээ
    March 23, 2017

    Тусгай дугаарын утас тоглоом биш
    March 23, 2017

    Бунжаа хүү ээжийнхээ сэтгэлийг сэвтээв үү
    March 23, 2017

    Д.НАРАНЗУЛ : Эрүүл мэндийн салбарт өндөр ур чадвар бүхий боловсон хүчин …
    March 23, 2017

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын өвөлжөө малтайгаа шатжээ
    March 23, 2017

    Баримтуудаас хэсэгчлэн үзүүлсэнд шүүмжлэлтэй хандав
    March 23, 2017

    Дутуу төрсөн нярайг өвөө эмээ нь оршуулгын газарт хаяжээ
    March 23, 2017

    Казино байгуулах дөрөв дэх давалгаа
    March 23, 2017

    “Нударга-Очир” хочит Э.Мөнх-Очир МҮОХ-г удирдахаар санаархаж явна
    March 23, 2017

    Архангай аймгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ
    March 23, 2017

    Өмнөговь аймгийг зорих хөдөлгөөнийг хязгаарлалаа
    March 23, 2017

    Орлого багатай өрхүүдэд “ногоон зээл”-ийг санал болгоно
    March 23, 2017

    Чингэлэгний ченж “Сеожүүн ложистикс монголиа” Монгол Улсад татвар …
    March 23, 2017

    Нүүр хуудас

    Сурталчилгаа байрлуулах

    Хамтран ажиллах

    Холбоо барих

    Веб сайт хийх

    2011-2014 он. Шуурхай.мн. Зохиогчийн эрх хуулиаар хамгаалагдсан.
    Хѳгжүүлсэн Д.Болдбаатар
    Twitte

antalya rent a car