antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2014 2 comments

Ц.Баасандорж: Хувь хүний нууцад халдаж байна

нийтлэсэн Admin

527-1415234842680e950df51957cfbigУржигдар АТГ-аас мэ­дээлэл хийж Ерөнхий сай­дын ахлах зөвлөх Л.Гансүх нарын 10 хүнд холбогдох хэргийн талаар мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл өчигдөр түү­ний өмгөөлөгчид бо­лох Л.Цэндсүрэн, Ц.Баасан­дорж, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Эм Жи Эл Эс Би” компанийн нягтлан бодогч Мөнгөнтуяа, Г.Даваа­­­хүүгийн өмгөөлөгч Ч.Шарав­нямбуу нар мэ­дээлэл хийж, АТГ-ын мэ­дээл­­лийг няцаалаа.

Тэд хур­лын эхэнд АТГ-ыг мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд цацаж байгааг бу­руут­гасан юм. Мөн “АТГ-ын хийсэн үйлдэл нь Л.Гансүх гэдэг хүнийг ний­гэмд муу хүн болгож хараг­дуулах гэсэн хууль бус үйлдэл байлаа гэв.

Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн “АТГ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хү­нийг ялладгаа болиоч.  Адилхан хуульч хүмүүс байж үнэнийг хэлэлгүй ир­гэдийг төөрөгдүүлж бай­на. Тэр 13 тэрбум төг­рөг гэдэг нь худлаа мэ­дээлэл. Тэд мэдээллийг муш­­гин гуй­вуулж, миний үйлч­лүүлэгчийн нэр төрд халд­лаа.

Товчхондоо зориуд са­наатайгаар хохирлын хэм­жээг ихэсгэж, ард ир­гэдийг төөрөгдүүлж байна.

Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үед яаран мэ­дээлэл хийж, хэн нэгний эргэн тойрны хүмүүсийг буруутай мэтээр харуулах гэж оролдлоо. Улстөрийн явуургүй арга хэрэглэж, иргэний нэр төрд халдаж байна. Түүнчлэн Үндэсний аудитын газар АТГ-ын хамсаатан гар хөл нь болж байна” гэв.

Хурлын үеэр өмгөөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Таны гар бичмэл дээр байсан Е.сайд өлсгөлөн зарла гэсэн үүрэг өгсөн талаар дурьдсан байсан гэсэн. Үнэхээр энэ хэрэгт Ерөнхий сайд хамаатай юм уу?

-Үгүй ээ. Хамгийн гол нь миний цүнхэнд бай­сан бичиг баримтыг хул­гайлан авч хувийн захидал харилцааны нууцыг олон нийтэд задаллаа. Бүр тодорхой хэлвэл, би үйлч­лүүлэгчтэй уулзах гэж Төв аймгийн цагдан хориход очихдоо цүнхтэй бичиг баримтаа цоожтой сейфэнд хийгээд орсон.

Гэтэл миний цүнхэнд байсан материалыг хул­гайлж, олон нийтэд дэлгэсэн нь хувь хүний нууцад халдсан хэрэг болоод байна. Тэр албан бичиг минийх, ард нь бичсэн зүйл ч гэсэн минийх мөн.

Гэхдээ тэр бичгийг хэнд ч үзүүлээгүй. Зөвхөн би л мэдэж байсан. Тэнд Ерөнхий сайдын тухай байна гээд байгаа. Тэр цаасан дээр Ерөнхий сайд биш “Экс” сайд гэсэн үг байсан. Учир нь Л.Гансүх өмнө нь Байгаль орчны сайд байсан хүн шүү дээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (November 06, 2014 1:07:05 pm )

    angli mongol ucgee xolij xutgacan yadruuxan ch umguulugch boldoo,ingej xudlaa jujiglehee bolibol yacan teneg be chi

  • ЗОЧИН (November 06, 2014 3:48:13 pm )

    Ц.Баасан­доржоо “Е” сайдаа илчилдээ. Ерөнхий гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно шүү дээ.

antalya rent a car