antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2014 1 comment

Үнэн зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг ТЕГ-т даалгалаа

нийтлэсэн Admin

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.

Бүлгийн хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн  улс төрийн нөхцөл болон цаг үеийн байдалтай  холбоотойгоор  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонслоо. Ардчилсан нам, МАХН хооронд байгуулсан гэрээний хүрээнд нууц хавсралт гэрээ гэж гаргаж ирсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллага мэдээлэл хийсэн. Нууц хавсралт гэрээг зохиомлоор гаргаж ирсэн нь Монгол төрийн эсрэг гэмт  хэргийн шинжтэй бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь улс үндэстнийг хагаралдуулах шууд санаагаар бичсэн. Тиймээс асуудлын учрыг олж, эзнийг нь тогтоож хариуцлага тооцох ёстой гэдэгт гишүүд байр сууриа нэгтгэлээ.

Мөн өнгөрсөн баасан гарагт гишүүдийн нэрийн өмнөөс улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой занилхийлсэн, турхирсан шинжтэй мессеж тараагдсан. Мессеж явсан тооны хүрээ 10 мянгаас  хол давсан. Энэ нь монголын үндэсний оператор  компаниас хамаарахгүй, гадаад улсаас цацагдсан нь ноцтой үзэгдэл учраас  шалгаж үзэх хэрэгтэй гэж үзсэн юм.

Хэдийгээр нам хувийн эрх ашгийн сонирхол байж болох ч монгол төрийг хямралд хүргэхүйц ёсзүйгүй улс төр хийх нь хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай манайх шиг улсад байж болшгүй зүйл. Тиймээс ТЕГ-ыг асуудлын учрыг хурдан олж, үнэн зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг даалгалаа.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсэг хууль хүчний холбогдох байгууллагатай холбогдож мэдээллийг нягтлах ёстой гэж үзлээ.

Засгийн газрыг огцруулах саналд Ардчилсан намын 15 гишүүний нэр байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан. Тухайлбал, Б.Болор гишүүн гарын үсэг зураагүй болохоо бүлгийн гишүүдэд мэдээлж, учрыг нь олж өгөхийг хүслээ. Ганц энэ мэдээлэл гэлтгүй зохион байгуулалттайгаар худал үнэн нь мэдэгдэхгүй  мэдээллийн учрыг олох ёстой хэмээн бүлгийн гишүүд үзлээ.

2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн
төсөөллийн талаар Сангийн яамны мэдээллийг сонсов

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн талаар Сангийн яамны мэдээллийг сонсов. Орон нутагт баригдах 400 гаруй обьект санхүүжилтгүй балгас болох гэж байгаа учраас дуусга гэсэн тулган шаардалттай тулгарсан. Үүнийг дуусгахын тулд санхүү, эдийн засгийн боломжоо харах ёстой. Царцаасан обьектуудыг барьж дуусгахад хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдалд өөрчлөлт оруулахаас өөр гарц байхгүй. Өрөө төлөхийн тулд бодит нөхцлийг үүсгэх ёстой.

2017 оны гуравдугаар сард өмнөх Засгийн газрын авсан 580 сая ам.долларыг  төлнө. 2018 онд Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Их наяд гаруй долларыг төлөхийн тулд аль аль тал улс төрөө  орхиж, асуудлыг эрүүлээр харах ёстой гэж үзэв.

Хамгийн гол нь улс төрийн  тогтворгүй байдал эдийн засгийг тогтворгүй байдалд оруулж байгаа нь монголын ард түмний эрх ашиг биш гэдгийг ойлгох цаг ирсэн. Өрийн хэмжээг нэмэх боломжгүй бол хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэх вэ гэдэгт хүчтэй ажиллах ёстой. Улс төрд хавчигдаж гараа хумхиж суух цаг биш. Төмөр замаа эрчимтэй барих, Оюутолгойн далд уурхайг ажиллуулах, тавантолгойн менежментийг өөрчлөх гээд ажил их байгааг Ерөнхий сайд мөн бүлгийн хуралдааны үеэр хэлж байсан юм.  Тиймээс энэ долоо хоногт багтаан Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөллийн баталсны дараа 2015 оны төсвийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж байр сууриа нэгтгэлээ.

Ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай  төслийг  бүлгийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч  олон нарийн мэдээллийг судлах шаардлага гарсан учраас Ажлын хэсэг  байгууллаа. 2015 оны төсвийг хэлэлцэхэд олон талын хүчин зүйл, эерэг сөрөг санаа бодол их байна.  2015 оны төсөв өнөөдрийн эдийн засгийн нөхцөлд тулгуурласан популизмгүй төсөв  байх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг анхаарах ёстой гэж үзэв.  Санхүүгийн  боломжид тулгуурласан төсвийг хийх ёстой. Төсвийн зарим эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх гэдэгт олон байр  суурь байна. Нийслэл болон зарим аймгууд өөр санал илэрхийлж байгаа учраас Сангийн яам болон нийслэлийг хамтарч сонсч харилцан хэлэлцүүлэг хэлбэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд түр хойшлууллаа.

Хэнтий аймагт ялалт байгуулжээ

Хэнтий аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль 2014 оны 10 дугаар сарын 19-ны өдөр  болж өнгөрчээ.  Ардчилсан намаас нэр  дэвшигчид 100 хувь ялалт байгуулсан болохыг Б.Гарамгайбаатар гишүүн мэдээллээ. Хэнтий аймагт байгуулсан энэхүү ялалт нь намын бодлого болоод өнгөрсөн хугацаанд  хийсэн дэд бүтцийн болон бусад ажлууд орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг дүгнэлээ  хэмээн бүлгийн гишүүд үзэж байсан юм.

Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариуллаа.

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэдэг нь АН-ыг буудахтай адил сонсогдож байна гэдгийг гишүүддээ хэлж байгаа

-Цөөнхийн бүлэг  зөвшөөрах  эсэх нь хамаагүйгээр өрийн хэмжээг нэмээд явах боломж байна уу. Энэ талаар тодруулахгүй юу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдийн 3/2 нь батлах учиртай. Бид УИХ-ын 3/2-ыг бүрдүүлж чадахгүй байгаа учир Ардын намынхнаас маш олон удаа гуйсан. Таван тэрбум ам.долларын бонд босгох шийдвэрийг УИХ-аас баталчихсан. Үүний 1.5 тэрбумыг авчихсан.Үлдсэнийг нь авъя гэхээр УИХ дахь үл ойлголцол хойш нь чангаагаад байна. Өөрөөр хэлбэл, нэг гараараа ав гээд гар барьчихаад нөгөө гараараа авч болохгүй гээд хориглочихоод байна. Үүнийг улс орныхоо эдийн засгийг бодоод эрүүлээр ярья гэхээр тэд үгүй гээд байгаа юм. Үгүй гэж байгаа бол бид ямар улс орноо баллалтай биш бололцоогоо ашиглах ёстой. Гадаадын эргэлзээ хөрөнгө оруулалт хүлээлтэд орчихсон байгаа. Монголд хөрөнгө оруулахгүй гэсэн хүн байхгүй. гагцхүү энэ улс төрийн тогтворгүй байдал нь хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс улс төрийн тогвтвортой байдлаа бий болгочихоод цаашаа явахад өнөөдрийн олонхид асуудал байхгүй.

-ТЕГ-аас УИХ-ын гишүүдийн туслахыг шалгасан гэсэн мэдээлэл хийсэн энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?
-М.Зоригт гишүүний туслахыг ТЕГ-аас дуудаж мэдүүлэг авсан талаар бид мэдээлэл авсан. УИХ-ын гишүүд ч мөн мэдээлэл өгсөн. Энэ нь ганцхан М.Зоригт гишүүний туслахаас бус мессеж ирсэн гишүүдийн  туслахуудаас  мэдээлэл авсан юм билээ. М.Зоригт гишүүн өнөөдрийн хуралдаанд суугаагүй шалтгаанаа надад утсаар мэдэгдсэн. Баруун-Уртын авто замын нээлтэд оролцоод өнөөдөр өглөө үүрээр ирсэн учраас  чөлөө авсан. М.Зоригт гишүүнээс өөрөөс лавлаж асуух зүйл байвал та бүхэн тодруулна биз.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар танай намаас 10 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бүхэнд тайлбар өгнө үү?
-Гишүүдийн нэрс сонинд гарсан байсан. Тэдгээр гишүүдээс өөрсдөөс нь асуугаад үнэн худлыг нь лавласан нь дээр байх. Худал мэдээлэл гишүүдэд түгээх нь сайн зүйл биш. Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэдэг нь Ардчилсан намыг буудахтай адилхан сонсогдож байна гэдгийг гишүүддээ хэлж байгаа.  Бидэнд нуугаад байх зүйлгүй учраас гишүүддээ сануулж байгаа. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг мэдэхгүй учраас  өөр зүйл хэлж мэдэхгүй байна.

-Тавантолгойг хувьчлах асуудал яригдаж байгаа юу?
-Тавантолгойн менежментийн хувьчлалын асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор  Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх компаниудын журам батлагдсан. Сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын 1-нд дууссаны дараа менежментийн хувьчлал хийгдээд явна гэсэн бодолтой байна. Энэ өвөлд багтааж ажлыг хийж шалгарсан компаниуд хөрөнгө оруулалтаа хийх нь зөв.Энэ нь Валютын урсгалыг  нээх Бас нэгэн  боломж гэж харж байна.

-Нийтийн тээвэрийн үнэ ханштай холбоотойгоор дараа долоо хоногт  ахмадууд жагсаал цуглаан хийх гэж байгаа юм байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Жагсаал цуглааны талаар бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн удирдлагуудтайгаа ярилцах нь зүйтэй гэж бодож байна.

-Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх шаардлагагыг орон нутгийн намын төлөөллүүд тавьж байгаа юм байна. Бүлгийн даргын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Энд болж буй улс төрийн үйл ажиллагаанаас болж манай намынхан хаа хаанаа савлах шаардлагагүй гэдгийг орон нутгийн намынхандаа онцолж хэлмээр байна. Ардчилсан нам гэдэг ганцхан нам байгаа учраас  цаашид ойлголцоод явах нь чухал болохоор танай, манай гэсэн талцлыг өдөөх хэрэггүй. Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх дүрмийн зөрчлийн асуудал үүсээгүй. Ж.Батзандан гишүүн бүлгийнхээ хуралд суугаад, оролцоод явж байна. Харин асуудал үүсэх юм бол намын дүрмэнд маш тодорхой зүйл заалтаар заасан байгаа.

– 2014 оны төсвийн тодотголыг хийгээд эргээд 2015 оны төсвийг батлах нь чамбай төсөв болох баталгаа байна уу? Бодит зардлаа танах боломж байна уу?
-Арваннэгдүгээр сарын 15-нд 2015 оны Улсын төсвийг батлах ёстой. Төсвийг хэтрүүлж хэлэлцсэн  ч хуулийн санкц байхгүй. Хугацааны хувьд маш давчуу гэдгийг хэлж байсан. Тэгсэн ч улстөржсөөр байгаад хугацаа тулчихлаа. Гэхдээ хугацаанд хавчигдаж түүхий төсөв хийх эрх байхгүй. Нэг талаас  зардлаа тана гэсэн ч нөгөө талаас царцаасан хөрөнгө  оруулалтыг барь гээд байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд дур зоргоор  маш олон обьектыг барьж, түүнийгээ санхрүүжүүлэх эх үүсвэргүй болсон нь царцаасан обьектыг бий болгосон. Үүнийг дуусгах мөнгө санхүүгийн боломж байхгүй байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochin (October 27, 2014 6:17:47 pm )

    Tegeheer Enhbayartai Ardchilsan namiin darga Altanhuyag geree hiisen gej olon niit oilgoj baigaa,getel AN-n bulgiin darga Erdenebat ter gereeg Enhbayartai AN-n darga Altanhuyag bish Mongol ulsiin eronhii said,Undesnii avulgui baidliin zobloliin gishuun Altanhuyag geree hiisen gej yarilaa,ene mash notstoi asuudal shuu Erdenebataa amaa medej chalchaaraa chi mash avultai zuil yarilaa shu Mongol ulsiin eronhii said undesnii avulguin zobloliin gishuun n zugeerl neg namtai. getee hiisen gej chi chalchsan shu

antalya rent a car