Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их дуулиан, шуугиан дагуулсан сэдэв болох гишүүдийн утсанд өөрийнх нь дугаараас мессеж ирсэн явдлыг ТЕГ шалгаж мессеж явуулсан эзнийг нь тогтоожээ.
Энэ талаар баасан гарагт “Мобиком” корпорацийн удирдлагууд мэдээллэл хийхдээ “Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглан мессэж явуулсан байна.
Ингэхдээ нийт 20-иод хэрэглэгчийн дугаарыг ашигласан нь одоогоор тогтоогдоод байна. Тэр 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессэж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол нь ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно” гэсэн хариулт өгсөн.
Тэгвэл ТЕГ-аас УИХ -ын гишүүн М.Зоригтын туслах болон хэд хэдэн хүнийг шалгасны эцэст дээрх хэргийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоосон байна. Харин түүний нэрийг яаран олон нийтэд зарлахгүй гэж ТЕГ мэдэгджээ.
Холбоотой мэдээ
-
гамбаа (October 27, 2014 7:11:20 pm )
муусайн хулгайчууд нэрийг нь хэлээч
-
Уншигч (October 27, 2014 9:23:00 pm )
Ашгүй дээ. Сайн ажиллажээ. Юуг нь нуудаг байнаа. Ард түмэнд хурдан мэдээлэх хэрэгтэй шүү дээ. Ямар нэг тохироо хийх гээд байгаа юм болов уу
-
нэр (October 27, 2014 10:08:08 pm )
унэнл юм бичсэн msj байсан нэрийг нь хэлээ
-
Anonymous (October 27, 2014 10:17:42 pm )
neriig hi olon niited il bolgoh heregtei sh dee
-
зочинххххх (October 28, 2014 5:44:29 pm )
Энэ байдалд дүгнэлд хийхэд сонгуулийн дүнг компьютерээр тоолж байгаа нь ч гэсэн луйвар болох нь харагдаж байна Сонгуулийн үеэр түүний төлөө саналаа өг гэж мессеж ирж байсан нь бүгдийг хянаж байдагтай холбоотой байна
5 Comments