Зарчим алдвал завхрал нүүрлэх. Хувь хүн дээр ч, төр засгийн бодлогод ч, нам, олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллагад ч зарчим үйлчилдэг. Ухаандаа зарчим гэдэг нь байх ёстой л байрандаа байж байх хэм хэмжээ юм. Юуг хийж болох, болохгүйг заагласан ёс зүйн код ч гэж бас болох.
Ерөнхий сайд нь ажлаа хаяад Бурхан халдун уулынхаа оройд, цасан шуурганд төөрч болохгүй. Хүргэнээ Таван толгойн уурхайн тээврийн тендерт сэм шургуулж, бөөн мөнгө атгуулах хуйвалдааны нууц ноёнтонгоор Ерөнхий сайдтан өөрөө малилзаад сууж байх ёсгүй. Төрсөн охиндоо цэвэр агаар сангийн сожоо хүртэх боломж олохгүй байх нь ч бас Ерөнхий сайдын журамт үйлийн нэг байлаа. Гэвч Н.Алтанхуяг тэсэлгүй энэ бүх зарчмаа таг мартаж, түр бүү хэл Туул голын эрэг дэх эдлэн газрынхаа бохир усыг гол руу юүлсэнийг нь мэдсэн сэтгүүлчидтэй дайн зарлаж, мэдээллийн хэрэгслийг хаах хүртэл “зангараг” заасан зэрэг нь ёс жудаггүй явдал болов. Энэ бүхнийг нь одоо хүмүүс элэг доог болгон ярилцаж буй. Хүмүүсийн буу халалтын өөр нэг шинэ сэдэв ч бас өнгөрөгч бямба гараад ирлээ. Тэр нь юув гэвэл Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын мутарласан АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ гэгч ажээ. Уг гэрээнд намын даргыгаа ийнхүү гарын үсэг зурсаныг АН-ын удирдах зарим албан тушаалтангууд мэдээгүй байж. Тухайлбал, Э.Бат-Үүл. Түүнийг гадаадад томилолтоор яваад иртэл ийм балай юм болоод өнгөрчээ.
Э.Бат-Үүл Нийслэлийн Ардчилсан намын даргын хувьд намынхаа удирдах бүрэлдэхүүний нэг бөгөөд тэрбээр мэдэгдэхдээ “Гэрээний заалтууд нь манай намын дүрмийг шууд зөрчсөн. Энэхүү гэрээнийх нь 14 дүгээр заалтанд “…гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй” гэсэн байна. Манай намын дарга Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Ардчилсан намын дүрэмд “…улс төрийн бусад намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг Үндэсний зөвлөлдөх хороо батална” гэсэн байгаа. Мөн гэрээний өөр нэг заалтанд нь нийслэл, хөдөө орон нутагт сонгуулиар нэр дэвшүүлсэн хүмүүсээ харилцан дэмжиж ажиллахаар болсон байна. Гэтэл ҮЗХ ийм гэрээг хэлэлцэж батлаагүй. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр далдуур намын нэр барьж гэрээ хийжээ. Бид намынхаа даргатай хариуцлага тооцох ёстой. Гэрээг хүчингүй болгохоос аргагүй боллоо. Н.Алтанхуяг суудалдаа үлдэхийн тулд намаа золиосолж байна” гэлээ.
Улс төрийн намуудын хамтын ажиллагааны гэрээ хорь гаруй жилийн хугацаатай байдаг туршлага дэлхийн хаана ч байхгүй гэж зарим эх сурвалжууд бас хэлж байгаа. За энэ ч яая гэхэв, аль байхгүй зүйлийг бий болгохыг тэр гэхэв. Харин гэрээ байгуулах эсэхийгээ АН-ын ҮЗХ хуралдаж шийдэх дүрмийн заалтыг Н.Алтанхуяг нь давж харайгаад зөвхөн өөрөө л шийдэж орхисон нь туйлын зарчимгүй үйлдэл болжээ.
Зарчим алдсанаас гадна гэрээг сайтар анзаарвал үнэхээр аймаар заалтуудтай тул Э.Бат-Үүлийн бухимдах нь зөв гэж түүнийг өмөөрөхөөс аргагүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАХН, МҮАН-тай “Шударга ёс” эвсэл байгуулж, ИЗНН-ыг талдаа татан АН-тай гэрээ байгуулан Засгийн газраа эмхэлсэн. Гэтэл уг гэрээгээ улам баталгаажуулна гэх нэрийдлээр Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар дээрх гэрээг хийхдээ “Шударга ёс” эвсэлд багтсан МҮАН-ыг ор тас хаяж орхиж. Нөгөө ИЗНН нь ч бараа сураг алга. Ердөө л АН, МАХН-ын дарга нарын амин хувийн тохироо гэмээр бичиг болсон байна.
Гэрээний “нууц” гэсэн хавсралт хэсэгт нь фашист намын түүхэнд ч бараг гарч байгаагүй болов уу гэмээр бүүр аймаар заалтууд байхыг яана. Тэрхүү “Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын хамтын ажиллагааны гэрээ”-ний нууц хавсралт нь дөрөвхөн заалттай юм байна. Маш товч, тодорхой бичлэгтэй. Нэгд нь, МАН-ыг задлах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллах. Хоёрт нь, Ерөнхий сайдыг огцруулахгүй талаар нэгдсэн байр суурьтай байх. Гуравт нь, МАХН-ын удирдлагуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хамгаалах. Дөрөвт нь, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд эвсэл болж оролцох. Ердөө л энэ. Ойлгомжтой байгаа биз. Эдгээрийг уншсан ямарч мулгуу нь “Хуцваа” гээд тэд нар руу салаавч гаргах байх. Бүүр их зэвүүцсэн нэг нь бөгсөө ч үзүүлж магадгүй. Н.Энхбаярыг нь эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж болохгүй нь. Н.Алтанхуягийг ч юм уу, дараагийн Ерөнхий сайдыг нь огцруулж болохгүй бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хөнжилдөө орж тийчлэх нь. МАН-ын эсрэг хамтран ажиллах тухай заалт нь ч бас соёлт ертөнцийн улс төрийн хөрснөөс аль эрт арчигдсан ухагдахуун ажээ. МАН бол хэт популист, хуучинсаг, сүүлийн үед шинэ коммунистуудыг бэхжүүлж буй нь илт л дээ. Тэглээ гээд өрсөлдөгч намууд нь орчин цагийн илүү чадварлаг менежмент, хөгжлийн бодлогоороо ялгарч, олон түмний итгэлийг хүлээж чадвал шинэ коммунистууд аяндаа л мөхөж таарна.
Н.Энхбаяр Солонгосоос ирснийхээ дараахан “Ёс зүй” сэдвээр телезизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Би урьд нь алдаатай юм хийж явсан бол ард түмэн минь уучлаарай” гээд уйлахаа шахсан. Угийн өрөвч монголчуудын зарим нь эвий минь дээ гээд л нулимсаа барьж ядан сууна билээ. Гэтэл баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр хашир алсын муу бодлоосоо салаагүй яваа аж. Атгаг санааных нь үзүүрт Н.Алтанхуяг гуай түүнтэй ийм ёс бус гэрээ байгуулан Ардчилсан намаа дэгээдэж унагахад хүрч байна. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо нь тэдний гэрээг авч хэлэлцэж таарна. Дур мэдэн гарын үсгээ зурсан Н.Алтанхуягийгаа ҮЗХ-ны гишүүд нь жинхэнэ хуйхалж хаях биз.
Н.Энхбаярын хувьд мөн коммунист зуршлаасаа салаагүй, авлигын загалмайлсан эцэг хэвээрээ яваа нь эндээс харагдаж байна. АТГ-аас өнгөрөгч хавар гаргасан “Улс төр, хууль хяналтын хүрээний авлигын төсөөллийн судалгаа”-нд улс төрчдийн ёс зүйн хэм хэмжээ бий болгохыг онцлоод олон нийтийн зүгээс улс төрчдөд итгэх итгэл, тэднийг өөрчлөгдөнө гэх найдвар алдагдахад хүрч буйг тэмдэглэсэн байна лээ. Энэ өнцгөөс харвал Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хувийн тохиролцоо гэмээр уг гэрээ нь авлигыг өөгшүүлсэн, гэмт хэргийг нуун дарагдуулах агуулгатай болжээ. Зарчим алдагдсан газарт дарангуйлал өндөлзөөд босоод ирдэг. Зарчимгүй улс төрчид сүйрэл рүү л хөтөлдөг ажээ.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
GG (October 22, 2014 10:43:12 am )
NOVSH ALIA SALBADAI AVILGALCH YALTAN NARIIN NEGDEL! MONGOLCHUUDIIG IH L BASAMJILAJ BNDAA ALTANHUYAG! NUGUU GEMT HEREGTEN YAL IDLEJ BSAN HUN TURD SUUH ERHGUI GESEN HUULI YASAN!! ODOO CHINII HUSSENEER TURD HEN DURTAI NI OROOD SUUH YUMUU!!! MUU NOVSH TER CHINGISS SAMURAI URUU NAAD AVILGALCH YALTNAARAA TULUULEEREI!!!!
-
ЗОЧИН (October 22, 2014 11:07:59 am )
ЭНЭ АЛТАНХУЯГ ЭРХ МЭДЭЛ, СУУДЛЫН ТӨЛӨӨ СОЛИОРЧИХОЖ. ЯГ ЭНХБАЯРЫН АРААС ОРЛОО Л ДОО. ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЭВСЭЛ БОЛЖ ОРЛОО ГЭХЭД ДЭЭР ХЭЛСНЭЭР ЖИНХЭНЭ САЛААВЧ ҮЗҮҮЛЬЕ Л ДЭЭ. НААД ТЭРЭГ, МАНГУУ НОВШОО АН-ААС ЗАЙЛУУЛААЧ. ТЭСВЭР ТЭВЧЭЭР БАРАХ ЮМ. АН-ЫН ГИШҮҮД ТЭГЭЭД ЭНИЙГ ЗҮГЭЭР ХҮЛЭЭЖ АВЧ БАЙВАЛ БҮГД СОЛИОРЧ ГЭЖ ҮЗЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА. ЯАНА ДАА ЭНЭ ХҮМҮҮСТ ИЧИХ НҮҮР ГЭЖ ЁСТОЙ ТҮ ЧЁРТ АЛГА.
-
zochin (October 22, 2014 11:14:07 am )
Altanhuyg Enhbayr 2laa shorond bj bh estoi uls sh de
Estoi hutsvaa gd gariin salaa uzuulehees de ene 2t -
Тэмцэгч (October 22, 2014 11:45:38 am )
Монгол Улсад гэмт хэрэг мөн эсэхийг шалгадаг субъект нь Алтанхуяг, Энхбаяр, Элбэгдорж 3 л болжээ. Одоо тэгэхээр шүүх, прокурор, мөрдөн байцаагчийн хэрэг алга гэсэн үг. Энэ Монголын төрд ажиллагсадын төрт ёс, хууль дээдлэх ёс гэдэг юм алга байхад энэ нийгмийн ухаантай, боловсролтой хүмүүс бид яагаад дуугай суугаад байгаа юм бэ? Энийг засч залруулах нь ганц МАН-ын үүрэг биш. Чи болон би адгуус биш л юм бол /боолууд хүтрэл эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ирсэн олон арван түүх байгаа/, хамгийн адгийн боловсролгүй хүн л биш юм бол энэ бүхийн зогсоохыг шаардах ёстой. Жагсаал цуглаан хийдээггүй юмаа гэхэд ядаж эсэргүүцэн бичих ёстой шүү дээ. Хүмүүс ээ нэгдэн тэмцэцгээе. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө жаахан ч гэсэн гараа хөдөлгөе л дөө.
-
ёэтгүүл (October 22, 2014 12:11:09 pm )
t энэ сэтгүүлч өөрөө мөнгөөр бичсэн биш байгаасай
-
Ббб (October 22, 2014 1:54:00 pm )
A г булгийн драга Э алж байна даа муу туслагч
-
зочин (October 22, 2014 2:32:41 pm )
Бор оймсны рекламан тоглох захиалга ирээд урт шараас туршлага судлаж байгаа юм намын журмын нөхөд минь сэрэхтүн,хууль бус намын даргад намаа * худалдагч*албан тушаалын хэнээтэн цол олгое
-
zochin (October 22, 2014 3:02:49 pm )
Altanhuyag unen tenegtsen de.Odoo hamtraad yu hiisen ym be.Yu ch alga .Ardchilsan Namin ner hund ugaasaa unasan deer n bur ungachihlaa.Yaj ch bodson teneg ym bolson.Galzuu huni temdeglel shig l ym bna shde.hehehe
-
Bi (October 22, 2014 3:21:40 pm )
Ehnkhee altanhuyagt shooyoohd bieee yaj avch yavah talaar zaaj uguurei
-
Anonymous (October 22, 2014 4:15:16 pm )
Garin salaagaaraa Mongolin horongiig ursgaj baigaa naadah saidiigaa zailuulj ylig ni Enhbayrin hamtaar edlvvl.Bid ingej doromjluulmaargvi baina svv.Mongolin uhaant ardig bvv doromjilj basamjil.
-
Монгол хүн (October 22, 2014 5:06:34 pm )
Монголчуудаа Энэ Алтанхуяг суудлынхаа төлөө АН-аа, Улсаа ч худалдаж байна. Ямар муухай хүн вэ. АН эртхэн энэ мэтийн хулгайчаасаа салаасай байна.
-
Gadaad hyn (October 22, 2014 10:43:37 pm )
Mongolchuud yamar teneg boloh ni eder ireh byr medegdeh bolloo.
Odoo hulgaich, hudalch geh met hamagiin muu muuhai zyil Mongol niigemiin hevshil bolloo doo. Mongol hezee byten neree ergyylj olj avah ve, nileed udah baihaaa daa!!! -
ТОГТВОРТОЙ УЛС ТӨР (October 22, 2014 10:48:35 pm )
АН МАХН ХОЁРЫН БАЙГУУЛСАН ГЭРЭЭ УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ГАНЦ ЗӨВ ГАРАМ ХАРИН АРДЧИЛСАН НАМ ДОТРОО НЭГ ЦУЛ БОЛЖ ЧАДАХГҮЙ ДЭНДҮҮ ОЛОН ЭВЭРТЭЙ ЮМ ДАА ЭНЭ УЛС ТӨРӨӨС БОЛЖ ХООРОНДОО ҮЗЭЛЦЭЭД МОНГОЛЧУУД БИД АРД ТҮМЭН БИД ДЭНДҮҮ ИХ ХОХИРЧ ЗАЛХАЖ БАЙНАААА
-
SANAL (October 23, 2014 12:03:07 am )
AN-I-iig hagalan butargah gesen humuusiin yavuullga shalguulj horon sanaatniig shorond hiih heregtei
-
Anonymous (October 23, 2014 1:01:06 am )
Ardchilal nertei altanhuyag compani hedii hurtel ingej husah ve daramtand orson dalduur idegch nar hiij chadahgui ldee ingeed l moorood baihaas
-
Өөрөөр хараач ээ (October 23, 2014 1:22:09 pm )
Ардчилсан нам ингэж ч шалдаа буух гэж дээ. Энхбаярыг АН-ын фракцууд нь булаалдаад л…. Ийм сул улс төрийн хүчин байсан юм уу… Энхбаярын хувьд хүч хаана байна тэнд л байна шүү дээ. Ямар ч үед хожоотой хувилбараар тоглож байна. Ардчиллын үхэрнүүд хоорондоо мөргөлдөөд л байх юм. Дүрэм журмаа уландаа гишгэж байгаа нөхцөлд чөтгөр шуламсын амьд авс, хорогдох оромж болох нь тодорхой. … Алтанхуяг ҮЗХ-ний хурлаа хийж нам доторхи зөвшилцөлд анхаарлаа хандуулаач ээ.
Зөвхөн албан тушаалаа л бодоод алиагаа алдаад байна. Намаа журмын нөхдөө бодох цаг. Албан тушаал, найз нөхөд ирээд буцаж л байдаг. Харин дайснууд хуримтлагддаг зүйл. Дотроо байлдахаа зогсоо. -
бясалгагч (October 23, 2014 1:44:59 pm )
манай төр засаг чинь ухаангүй ноёдоор удирдуулсан урагшгүй албатуудын бөөгнөрөл болчихжээ.наад уул чин сайнаар хэлээдч,муугаар хэлээдч ойлгохгүй,шунал суввдагт дөрлүүлсэн бирдүүд шүүдээ.эх орон ард түмэн гэдэг ойлголтийг аль эрт мартсан.
-
erka (October 26, 2014 12:23:21 pm )
Altanhuygiig yaraltai ogtsruulah heregtei
-
Anonymous (October 26, 2014 11:34:52 pm )
mongol uls ene namiin ner barisan hulgaich naraas salah hrgtei bie daagchdiig gargaj bugdiig ni shalgah hrgtei.asuudaltai hvmvvsiin hrungiig huraaj ulsiin umch bolgoh yumsan
19 Comments