antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2014 1 comment

О.Гүндэгмаа, О.Янжинлхам нар дэлхийн цомд уригдав

нийтлэсэн Admin

gundegmaaЖил тутам болдог буудлагын Дэлхийн цомын финалын тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл Азербайжан улсын Габала хотод болох гэж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар чансаагаараа эрэмбэлэгдэн уригдсан байна. Тэмцээний хуваарь ёсоор О.Гүндэгмаа маргааш буюу энэ сарын 23-нд 25 метрийн спорт гар бууны төрөлд, О.Янжинлхам ирэх 26-ны өдөр 50 метрийн гурван байрлалаас буудах урт бууны дасгалд тус тус өрсөлдөх юм.

Энэхүү финалын тэмцээн оны төгсгөлд жил бүр нэг удаа болдог ба тухайн жилийн дэлхийн цомын медальт байрт шалгарсан болон финалд шалгарсан шилдэг буудагчид урилгаар оролцдогоороо онцлогтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (October 22, 2014 10:31:32 am )

    Бүсгүйчүүэд амжилт хүсье.дэлхийн тамирчиддаа

antalya rent a car