
Уг хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2014 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендерийн хэмнэлт болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2014 онд санхүүжихээр батлагдсан боловч хэрэгжүүлэх боломжгүй болсон төсөл, арга хэмжээний хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгуулан батлуулахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгалаа.
2014-2015 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ИНЖЕНЕРИЙН
ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАРЫН АЖЛЫН
ЖАГСААЛТ
/төгрөг/
№ | Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Төсөвт өртөг |
1 | 2 дугаар амаржих газрын гадна инженерийн шугам сүлжээний ажлын нэмэлт хөрөнгө | 194 021 024 |
2 | “Сэтгэмж” цогцолбор сургуулийн гадна дулааны шугамын ажил /БГД/ |
26 000 000
|
3 | 162 дугаар цэцэрлэгийн дотор цэвэр, бохир усны шугам, ариун цэврийн өрөөний засвар /БГД/ | 35 157 636 |
4 | Ургах наран хорооллын бохир усны шугам сүлжээний ажил /БЗД/ | 29 400000 |
5 | Жаргалант тосгоны инженерийн шугам сүлжээний ажил /СХД, 21 дүгээр хороо/ | 115 730 000 |
6 | Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна дулааны шугамын ажил /СБД/ | 50 842 364 |
ДҮН | 451 151 024 |
Холбоотой мэдээ
Comments are closed.